Аймгийн ЗДТГ-ын дарга, ИТХ-ын нарийн бичгийн дарга нарын семинар боллоо
УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хамтран “Нутгийн өөрөө удирдах байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Нутгийн удирдлагын ил тод, нээлттэй, оролцоотой, хариуцлагатай байдлыг хангах арга зүйн семинар зохион байгуулж байна.  Аймгуудын Засаг даргын Тамгын газрын дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга нар энэ семинарт оролцож байгаа энэ семинарт Ерөнхий сайд Н.Алтанхуяг  оролцож, үг хэллээ.     
  
Өнгөрсөн хоёр жилд үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлж ажилласнаар бензин шатахуун, түлээ, нүүрс болон бусад бараа бүтээгдэхүүний үнэ харьцангуй тогтвортой байсан төдийгүй Увс аймагт бензиний үнийг 80 төгрөгөөр хямдруулж чадсаныг Ерөнхий сайд хэлээд аймаг, орон нутгийн удирдлагууд санаачлагатай ажиллавал бусад аймгуудад ч ийм боломж байгааг санууллаа. Орон нутгийн удирдлагууд үнэ тогтворжуулах ажлын хүрээнд ард иргэдийн амьдрал ахуйд нааштайгаар нөлөөлөхүйц хөтөлбөрүүдийг бодож, сэтгэж, зохион байгуулж хэрэгжүүлэх шаардлагатай байгааг анхааруулаад Төв аймагт түлшний модны үнийг бууруулж чадсан жишээг дурьдлаа.

Төрийн хүнд суртлыг арилгах чиглэлээр төрийн албан хаагчид иргэдэд төвөг чирэгдэлгүйгээр үйлчлэх тал дээр тодорхой ахиц гарч байгааг хэлээд ТҮЦ машиныг нийслэл болон аймгийн төвүүдэд суурилуулсан нь энэ салбарт том дэвшил болсон гэлээ.  ТҮЦ машинаас өдөрт ойролцоогоор 3500 иргэн лавлагаа, үйлчилгээ авч, анх суурилуулснаас хойш 267 000 орчим иргэн төрийн байгууллагад очилгүйгээр ТҮЦ машинаас үйлчилгээ авчээ. Өнөөдрийн байдлаар 105 000 орчим иргэн хандаад байгаа Засгийн газрын 11-11 төв иргэдийн гомдол, шүүмжлэл, гаргаж байгаа саналуудыг багцлан холбогдох яам, агентлагуудад хуваарилан шийдвэрлүүлэх болсныг хэлээд зарим аймагт иргэдийн санал авах шууд утас ажиллуулж байгааг сайшаалаа.

Бүтээн байгуулалтын  чиглэлээр дөрвөн жилийн хугацаанд бүх аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох зорилт дэвшүүлэн ажилласнаар өнгөрсөн жил дөрвөн аймгийн зам ашиглалтад орсон бол энэ жил гурван  аймгийн замыг хүлээж авна гэлээ. Аймгууд бүтээн байгуулалтын чиглэлээр олон ажил хийж Ерөнхий сайд хэлээд семинарт оролцогсдыг санаачлагатай, идэвхтэй ажиллахыг анхаарууллаа.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.