Иргэн Ц.Пүрэвдоржийн гаргасан гомдлын дагуу шалгалт хийж буруутай алба хаагчдад хариуцлага тооцлоо

Иргэн Ц.Пүрэвдорж энэ оны 11 дүгээр сарын 06-ны өдөр цагдаагийн алба хаагч бүртгэлгүй хэрэг тулгаж байгаа талаар хэвлэлийн хурал зарлан уг асуудлыг шалгуулахаар Цагдаагийн ерөнхий газарт хандсан талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн.

Уг иргэний гаргасан гомдлын дагуу Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, шалгалтын хэлтсээс албаны шалгалт явуулахад Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Эрдэнэчимэг, тус цагдаагийн газрын чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Г.Баасанжав нар нь албан тушаалаа урвуулан, цагдаагийн алба хаагчийн ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн байх тул Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар дээрх хоёр алба хаагчийн цагдаагийн цолыг хурааж, албанаас дутагдлаар халсан байна.

Иргэд та бүхэн цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдлоо 24 цагийн турш ажиллах 126 дугаарын утсанд ирүүлэх юм байна.

С.Жангар

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • matilda 2019-11-14 07:42:19
    Сайн байна уу зээл хэрэгтэй юу? тийм бол бидэнтэй холбоо бариарай: matildalecoustre@gmail.com wathsapp: +22995414913
    197.234.221.3
    Мэдэгдсэн Хариулах
  • з 2019-11-14 05:46:35
    Үнэн бол гоё л бна.Ажлаас солсон нь ,
    192.82.66.172
    Мэдэгдсэн Хариулах
  • Od 2019-11-14 03:26:43
    Unen zovoor shiidverlesen ni saishaaltai. Tsaashid ingej ajillahiig ard irged husen huleej bgaa baihaa
    182.160.34.142
    Мэдэгдсэн Хариулах
  • Sain bna 2019-11-14 02:10:16
    Үнэн бол сайн л байна. Цагдаа шинэчлэгдэж байгаа юм болов уу Харж л байя....
    203.217.139.225
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-11-14 02:00:08
    ИНГЭЭД ШУДАРГА АЖИЛЛААД ӨГӨХ ХЭРЭГТЭЙ...
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах
  • овоо шүү 2019-11-14 01:57:32
    ЗӨВ ажил
    64.119.16.250
    Мэдэгдсэн Хариулах