Улаанбаатар хоттой аймгийн төвийг хатуу хучилттай авто замаар холбох болон баруун бүсийн авто замын сүлжээг сайжруулах, тухайн бүс нутгийн хөгжлийг дэмжих зорилготой тавигдсан Завхан аймгийн сонгино сумаас-Увс аймгийн Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135,7 км хатуу хучилттай авто замын нээлтийн үйл ажиллагаа өчигдөр боллоо.
Энэхүү зам ашиглалтанд орсноор Увс аймгийн 19 сум 93 баг, Баян-өлгий аймгийн зүүн хойд сумд, Ховд аймгийн хойд сумдууд, Завхан аймгийн Ургамал, Сантмаргац, Цэцэн-уул Сонгино зэрэг сумд хамрагдаж зорчигчдын аюулгүй байдал, ая тух хангагдаж, ачаа тээвэрлэх боломж бүрдэж байна.