Улсын хэмжээгээр 2019 оны эхний 10 сард 88.8 мянган хүн эрүүлжүүлэгджээ
Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сард 28.6 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 2926-гаар буурчээ. Нийт гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс буурахад хулгайлах гэмт хэрэг 2769, дээрэмдэх гэмт хэрэг 590, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 854-өөр буурсан нь голлон нөлөөлжээ.

Харин мал хулгайлах гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 664, хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 76, залилах гэмт хэрэг 56, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 64, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг 57, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 67, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 123, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 94-өөр өссөн байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2019 оны эхний 10 сард 173.4 тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 33.8 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс учирсан хохирол 22.5 тэрбум төгрөгөөр, нөхөн төлүүлсэн хохирол 53.4 сая төгрөгөөр өссөн байна.

Гэмт хэргийн улмаас хохирсон хүн 2019 оны эхний 10 сард 28.0 мянга болж, 1447 нь 18 хүртэлх насны хүүхэд, 12.2 мянга нь эмэгтэйчүүд байна. Гэмт хэргийн улмаас 2019 оны эхний 10 сард 7.4 мянган хүн гэмтэж, 925 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеэс гэмтсэн хүн 273-аар буурч, нас барсан хүн 96-гаар өссөн байна.

Согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 2019 оны эхний 10 сард 3640 болж, өмнөх оны мөн үеэс 1049, эмэгтэй хүн оролцсон хэрэг 2521 болж, 206, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн хэрэг 884 болж, 18, мансуурсан үедээ үйлдсэн хэрэг 203 болж, 62, хүүхэд оролцсон хэрэг 841 болж, 280-аар өсөж, харин бүлэглэн үйлдсэн хэрэг 1496 болж, 3-аар буурчээ.

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 884 хэргийн 262 нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйл (Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг)–ээр зүйлчлэгдсэн байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 2019 оны эхний 10 сард 262 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 67-гоор өссөн байна.

16, түүнээс дээш насны 10000 хүнд ногдох гэмт хэрэг улсын дунджаар 2019 оны эхний 10 сард 133 болж, өмнөх оны мөн үеэс 14-өөр буурсан байна. Мал хулгайлах гэмт хэрэг 2019 оны эхний 10 сард 1484 бүртгэгдсэн нь нийт бүртгэгдсэн хэргийн 5.2 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 664-өөр өссөн байна. Улсын хэмжээгээр 2019 оны эхний 10 сард 88.8 мянган хүн эрүүлжүүлэгдэж, 12.0 мянган хүн баривчлагдсан нь өмнөх оны мөн үеэс эрүүлжүүлэгдсэн хүн 20.8 мянгаар, баривчлагдсан хүн 3.1 мянгаар өссөн байна.

С.Цэц
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.