Нарны эрчим хүчийг дулаан болгох аргыг нээжээ
Эрдэмтэд олон зууны турш нарны эрчим хүчийг хуримтлуулан, хадгалж, хэрэглэх боломжтой, үр дүнтэй аргыг хайж ирсэн. Шведийн эрдэмтэд ингэснээр нарны эрчим хүчийг хэрэглээний олон хэлбэрээр ашиглаж болно гэж ярьсан байна. Тухайлбал, орон сууц, машинаас эхлээд олон зүйлийг халааж болох ажээ. Шведийн Гётеборг хотын Чальмерс технологийн ихх сургуулийн эрдэмтэд  эрчим хүчийг ашиглах, удаан хугацааны дараа дулаан хэлбэрээр ашиглахын тулд нөөцөлж хадгалах аргыг нээсэн байна. Шинэ нээлт нь нарны эрчим хүчийг шингээдэг молекул, уламжлалт халаалтын төхөөрөмж, цонх, эд материалд эрчим хүчийг хуримтлуулдаг ялтсан гадаргуунаас илүү хадгалах чадвартай системээс бүрдэх аж. Эрдэмтдийн нийгэмлэгээс энэ нээлтийг хийсэн эрдэмтдийг магтсан байна.

Гэхдээ АНУ-ын "Блүүмберг бизнес долоо хоног" сэтгүүлд шинэ нээлт нь одоо жинхэнэ сорилттой тулгарна. Тодруулбал, судлаач Каспер Мот Поулсенийн удирдсан эрдэмтдийн баг энэ технологийг нь дэмжих, зах зээлд гаргахыг дэмжүүлэхийн тулд хөрөнгө оруулагчдыг итгүүлж чадах болов уу гэж бичжээ.

Устөрөгч, нүүрстөрөгч, азотоос бүрдсэн шингэн молекултай систем нь нарны туяаг хүлээж авснаар шингэн молекул нь нарны эрчим хүчийг өөртөө хадгална. Энэ эрчим хүчийг хадгалах тусгай төхөөрөмжийг хийхэд 10 жил зарцуулсан энэ төсөлд 2.5 сая ам.долларын хөрөнгө оруулсан ажээ.

Төслийн удирдагч Мот Поулсен энэ төхөөрөмжийг 5-10 жил ашиглаж болно гэв. Түүнээс гадна энэ төсөл дээр ажиллаж байгаа эрдэмтэд зах зээлд орон сууцны цонх, замын хөдөлгөөнд оролцож байгаа машин, хүний хувцсанд шингэсэн нарны эрчим хүчийг дулаан болгож хувиргах боломжтой материалыг бүтээсэн байна.

Нарны эрчим хүчийг дулаан болгож хадгалах төхөөрөмжийг зургаан жилийн дараа, хуримтлуулах төхөөрөмжийг гурван жилийн дараа худалдаанд гаргах аж. Гэхдээ зах зээлд гаргахын тулд таван тэрбум ам.долларын нэмэлт төсөв шаардлагатай гэж үзэж байгаа юм байна. Германы Фрибурго хотын нарны эрчим хүчний системийг бүтээхээр ажиллаж байгаа Фраунонер хүрээлэнгийн захирал Петер Шоссиг "Шведийн эрдэмтдийн судалгааны ажлыг бүтээгдэхүүн болгоход туслахыг хүсч байна" гэж ярьжээ.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Х.Оюунболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Prius унадаг МОНГОЛ үмбүү 2019-11-17 14:16:18
    Бид үмбүүд ямар падилаа байна? Үмбүү үмбүү үмбүү....
    •  2019-11-18 00:49:28
      76 гай хөө нар түйтгэр тарихгүй бол монгол хүмүүс уг нь түрүүнд нь заларах боломжтой шүү дээ. удахгүй чи энийг өөртөө хураах гээд амиа өгөхөөс буцахгүй гүйнэ ...
  • NMJ 2019-11-17 13:27:11
    Болж байна
  • Bold 2019-11-17 05:27:41
    Ok