1500 өрхийн 5000 гаруй оршин суугчид Хотын даргын шийдвэрийг хүлээсээр байна

Эрх ашиг нь зөрчигдөж хохирсоор байгаа Маршал таун хотхоны 1500 өрхийн нийт 5000 гаруй оршин суугчид бид бүхэн Нийслэлийн засаг дарга, Хотын захирагч таныг манай хотхоны орц  гарцны асуудлыг удахгүй шийдвэрлэн өгч, ажил хэрэг болгоно гэдэгт итгэл найдвар тавин хүлээсээр байна.

НИЙСЛЭЛЭЭС ӨГСӨН ЗӨВШӨӨРЛИЙН ДАГУУ ОРЦ ГАРЦАА ГАРГАЖ ЧАДАХГҮЙ ИРГЭД ХОХИРЧ БАЙНА

Маршал таун хотхон нь 2030 он хүртэл үргэлжлэх нийт 5000 айлын хотхон бөгөөд одоогийн байдлаар 2000 гаруй өрх айл оршин суугчид амьдардаг, сургууль цэцэрлэгийн цогцолбор, үйлчилгээний байгууллагуудтай иж бүрэн цогцолбор хотхон бөгөөд үе үеийн хотын төлөвлөлтийн дарга нар болон холбогдох байгууллагуудаар          иж бүрэн орц гарцтай хотхоны ерөнхий төлөвлөгөөг тухай бүрд шинэчлэн батлуулж байсан.

БАТЛАГДСАН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ЗУРАГ

Эрх ашиг нь зөрчигдсөн Маршал таун хотхоны оршин суугч иргэд Нийслэлийн захирагчийн ажлын албанаас олгосон зөвшөөрлийн дагуу Маршал таун хотхоны батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу хотхоны хойд хэсгийн орц гарцыг гаргах ажлыг эхлүүлсэн бөгөөд энэхүү ажилд удаа дараа саад хүндрэл учирч, оршин суугчид бидний эрх байнга зөрчигдсөөр байна.

ОРШИН СУУГЧИД, ИРГЭДИЙН ЭРХ АШИГ ЗӨРЧИГДӨН, ХОХИРСООР БАЙНА

Маршал таун хотхон нь зүүн талруу гарсан нэг л орц гарц гарцтай учир зам тээврийн осол аваар гарахаас гадна яаралтай түргэн тусламж дуудах, гал гарах зэрэг гэнэтийн онцгой нөхцөл үүссэн тохиолдолд  энэхүү орц гарцны хүрэлцээгүй байдлаас болж оршин суугчид бид хохирч байна.

ОРШИН СУУГЧИД, ИРГЭДИЙН ЭРХ АШИГ ЗӨРЧИГДӨН, ХОХИРСООР БАЙНА

Хотхоны орц гарцны тулгамдсан асуудлыг  шийдвэрлэх зорилгоор энэ оны 11-р сарын 01-ийн өдөр Нийслэлийн Засаг даргын орлогч болон Нийслэлийн захирагчийн ажлын албаны төлөөлөл Маршал таун хотхоны уулзаж, бодит байдалтай танилцсан бөгөөд дээрх асуудлыг 11-р сарын 06-ын өдөр хэлэлцээд тодорхой шийдвэр гаргах болно гэж хариу өгсөн боловч одоог хүртэл шийдэгдээгүй сураг алдарсан байна.

Төр захиргааны байгууллагууд нэг хувийн компанийн эрх ашгийг илүүд үзэн, Маршал таун хотхоны нийт оршин суугчдын эрх ашиг зөрчигдсөн хэвээрээ байгаад  оршин суугчид гомдолтой байна.

НИЙСЛЭЛЭЭС УДАХГҮЙ ХАРИУ ӨГНӨ ХЭМЭЭН ОРШИН СУУГЧИД НАЙДВАР ТАВИН ХҮЛЭЭЖ БАЙНА

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч 11-р сарын 15-ын өдөр БЗД-ийн 15-р хорооны нутаг дэвсгэрт орших 51-р байрны 800 гаруй оршин суугчдын хүсэлтийг хүлээн авч, холбогдох албаны хүмүүсийн хамт өөрийн биеэр уулзаж танилцан, тэдний зөрчигдөж байгаа эрх ашгийг хамгаалах шийдвэр гарган, тэдгээр оршин суугчдын орц гарцны асуудлыг бүрэн шийдвэрлэхийг үүрэг болгосон явдалд мөн адил эрх ашиг нь зөрчигдөөд байгаа иргэд бид баяртай байна.

МАРШАЛ ТАУН ХОТХОНЫ 1500 ГАРУЙ ӨРХИЙН ГАРЫН ҮСГЭЭ ЦУГЛУУЛАН ХҮСЭЛТ ХҮРГҮҮЛСЭН БАЙДАЛ

Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн засаг дарга таныг БЗД-ийн 800 оршин суугч, иргэдийн эрх ашгийг хамгаалсан шиг үүний адил Нийслэлээс батласан ерөнхий төлөвлөгөөний дагуу хотхоны орц гарцыг гаргах шийдвэрийг үүрэг болгон, эрх ашиг нь зөрчигдөж, одоог хүртэл хохирсоор байгаа Маршал таун хотхоны 1500 гаруй өрхийн нийт 5000 оршин суугчид бидний эрх ашгийг хамгаалан гэдэгт оршин суугчид бид  итгэл найдвартайгаар хүлээж байна.

Хотын дарга таныг эрх ашиг нь зөрчигдөөд байгаа бидний үгийг сонсож, тулгамдаад буй асуудлыг цаг алдалгүй шийдэн, ард иргэдийнхээ төлөө шийдвэр гаргана гэдэгт итгэж байна.
 

МАРШАЛ КОМФОРТ ХХК, МАРШАЛ КИНГ СӨХ БОЛОН 

МАРШАЛ ТАУН ХОТХОНЫ 1500 ӨРХИЙН  5000 ОРШИН СУУГЧДЫН ТӨЛӨӨЛӨЛ

Бусдад түгээх
  • gplus