З.Энхболд: Ерөнхийлөгч Нийгмийн даатгалын шимтгэлийн 2 хувь дээр хориг тавихаар бэлтгэж байгаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр “Монгол Улсын Төрийн тэргүүн зэргийн одон-Чингис хаан” одонг “The Hu” хамтлагт олгохоор болсон талаар мэдээлэл хийсэн.
 

Мэдээлэл өгсний дараа сэтгүүлчдийн асуултад товч хариулав.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуульд хориг тавих уу?

-Дөрвөн давхар дээлтэй сайдын асуудалд хориг тавих тухай яригдаж байгаа. Гэхдээ хоригийг хүлээж авах хэмжээний УИХ-ын гишүүдийн бүрэлдэхүүн байгаа эсэхийг давхар судалж байгаа. Үндсэн хуулиа бараг 100 хувийн саналаар баталсан, мөн давхар дээлтэй дөрвөн сайддаа аль аль нам нь дуртай байгаа юм шиг байна. Хэрвээ хориг хүлээж авах хэмжээнд хүрэхгүй бол хориг тавихгүй. Бусад Үндсэн хуулийн өөрчлөлттэй санал нийлж байгаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулийн өөрчлөлтөд хориг тавих боломжтой эсэх талаар маргаантай байх шиг байна?

-Үндсэн хуульд хориг тавих талаар “…УИХ-ын хууль, бусад шийдвэр” гэж байдаг. Үүнд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хамаарна.

-Нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдүүлж байгаад хориг тавих уу?

-Хориг тавина. Нийгмийн даатгалын шимтгэлийн 2020 оны 1 дүгээр сарын 1-нээс нэмэгдэх 2 хувь дээр хориг тавихаар бэлтгэж байгаа.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хх 2019-11-19 10:55:39
    зѳв шүү. арл түмэн УИХ Ундармаагийн НД Сангаас авч хувийн банкаараа хүүлсэн мѳнгигг тѳлѳхгүй шүү АТГ энэ авгайг авсан ѳгсѳнтнй нь шалгаж хариуцлага тооцооч эээ
  • Бат 2019-11-18 22:39:14
    2017 онд хууль батлахдаа 20 онд 2 хувь нэмнэ гээд баталчихсан хуульд одоо хориг тавина гэж бүү улс төр хий тэнэгүүдээ
  • зочин 2019-11-18 16:09:21
    Хоргийг зөвшөөрч байна.ҮХНӨ хориг тавих хэрэгтэй. Ард түмний санал ер тусаагүй. Нэг намын шийдвэрээр ҮХ өөрчлөөд байвал ер дампурах байх шүү.Давхар дээлийг нь б...
  • ndaatgal 2019-11-18 15:36:57
    uursduu idej uuchihaad ard tumnee moljih geed l
  • иргэн 2019-11-18 12:43:02
    Авилгач новшоо. Тархины тураалтануудыг ингэж өөгшүүлээд байхаар чинь яаж энэ улс орон хөгжих юм? Цөм л улсдаа аль болох багыг өгж ихийг авахаар зүтгэж байна.
    • смм 2019-11-19 11:04:18
      писда минь 800 -н цалингаас хэдийг нь ѳгѳх үү бид. Авлигчдааса ав ЖДҮ 60 тэрбум Диплматчид эрдэнэт оюу толгой мэргэжлийн хяналтын байцаагчидаса ав.
  • ахр 2019-11-18 10:50:49
    Ч. Хүрэлбаатар гэгч төрсөн ах дүүстэйгээ бүлэглэн Хотгор шанагын уурхайг солонгосуудад олон 10 сая доллараар зарсан ширэн нүүрлэсэн хулгайч Сангийн сайдтай байх...
  •  2019-11-18 07:33:12
    энэ эргүү дарга нар алга болчуул монгол гэрлийн хурдаар мөнгөтэй болно одоо. алга болгох аргаа одооноос олж боловсруул: