Шүүхийн шийдвэртэй холбогдуулан ШИНЭ намын Хэвлэлийн албанаас тайлбар гаргаж байна
Ж.Батзандан Б.Хурцын нэр төрд халдсан халдаагүй гэх маргаан өнөөдөр цахим орчинд өрнөж байна. Ийнхүү маргаан өрнөх болсон шалтгаан нь шүүхээс хоёр өөр утгаар тайлбарлаж болох шийдвэр гаргасантай холбоотой юм.

Тухайлбал, өнөөдөр зарим мэдээллийн сайтуудаар “Ж.Батзандан Б.Хурцын нэр төрд халдсаныг шүүхээс тогтоожээ” гэх шүүхийн шийдвэртэй холбоотой мэдээлэл гарсан байна.
Гэвч шүүхийн шийдвэр хэсгийг авч үзэхэд:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.2-т заасныг баримтлан, нэхэмжлэгч Б.Хурцын нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, нэхэмжлэгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл буюу мэдэгдэл, хэвлэлийн хурлаар няцаалт хийхийг хариуцагч Ж.Батзанданд даалгаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас уучлал гуйхыг хариуцагчид даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 
 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан, нэхэмжлэгч нь хариуцагчийн өөрийн ашигладаг олон нийтийн сүлжээ фэйсбүук хуудсаар дамжуулан тарааж нэхэмжлэгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, нэр төрд халдсан хэлбэр болох мэдэгдэл хийх хэлбэрээр няцаалт хийхийг даалгуулах тухай шаардлагаасаа татгалзсаныг баталж уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 
Эндээс харахад Б. Хурцын нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, няцаалт хийхийг Ж.Батзанданд даалгасан зүйл байхгүй. Харин ч нэр хүндийг сэргээж, няцаалт хийхийг  даалгаж, даалгах тухай шаардлагыг “...хэрэгсэхгүй болгосугай” гэдэг утгаар нь   хуульчид тайлбарлаж байна.

Эндээс харвал УИХ-ын гишүүн ШИНЭ намын дарга Ж.Батзандантай холбоотой бүх шаардлага нэхэмжлэл хэрэгсэхгүй болсон гэсэн ойлгогдож байна. Иймд дээрх шүүхийн шийдвэртэй холбоотой мэдээллийг зөвөөр ойлгож, “Ж.Батзандан Б.Хурцын нэр төрд халдсаныг шүүхээс тогтоожээ” гэх мэдээг залруулахыг холбогдох хэвлэл мэдээллийг байгууллагуудаас хүсэж байна.

Мөн Шүүхийн шийдвэрээс анхаарал татаж байгаа бас нэг зүйл бол “Б.Хурц иргэн Д.Энхбатыг гадаад улсаас хулгайлан Монгол Улсад авчирсан тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан нь нийтэд илэрхий болсон үйл баримт буюу нэхэмжлэгч Б.Хурц хүн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн” гэх өгүүлбэр юм.  Энэ нь ШҮҮХ Б.Хурцыг хүн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэдгийг тогтоосон гэх утгыг илэрхийлж байна хэмээн ойлгогдохоор байна.


 
ШИНЭ намын Хэвлэл мэдээллийн алба
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-11-28 09:10:40
    Энэ намийг тараах хэрэгтэй Монгол улсийг яаж ч самарч мэдэх аюултай этгээдууд цугалсан нам
  • БАТЗАНДАЛЧИН 2019-11-19 16:08:51
    2008.7.1-нд турхирч 5 хүн үхүүлж, 7г үүрдийг тахир дутуу болгож, 800г баривчлуулсан, ЖДҮ идсэн Батзандалчин дэлхийн шилдэг тагнуулч Хурцыг гүтгэсэн нь тогтоогдж...
  • 1 2019-11-19 12:53:10
    Засс хэвлэлийн алба байлаа юу ккк
  • зочин 2019-11-19 07:43:47
    Хэн нь худлаа ярьж байна гэдгийг нүдийг нь хараад андашгүй байна аа.
  • иргэн 2019-11-19 06:50:00
    шезо иргэдийн нэгдсэн эвсэл нам одоо шуухийн шийдвэрийг тайлбарладаг хэн юм бэ
    • Болдоо 2019-11-19 08:26:00
      Шүүхийн шийдвэрийг тайлбарлаж болохгүй гэсэн хууль хаана ч байхгүй, харин ч шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэснийг хангаагүй