Арван хүний нэг нь л нийтийн тээврийнхнийг “баярлуулдаг”

Бүх цаг үед нийслэлийн удирдлагуудын чихнээс хонх уясаар ирсэн салбар бол нийтийн тээвэр. Орлого нь буурсан, хүртээмж хангалтгүй гээд л нийтийн тээврийг дагасан маш олон асуудал шийдлээ олохгүй өнөөдрийг хүрээд байна.
Өнөөдөр нийслэлд их оврын 1043, залгаа 20, дунд оврын 30, бага оврын 19 автобус, 70 троллейбус, 591 такси нийт бүртгэлтэй 1793 нийтийн тээврийн хэрэгсэл байдаг аж. Судалгаагаар Улаанбаатар хотод нийтийн тээврээр зорчиж байгаа нийт иргэдийн 56 хувь төлбөрөө төлж зорчдог бол 44 хувь нь ямар нэгэн хөнгөлөлтөд хамрагддаг гэжээ.

Нийтийн тээврийн өнөөгийн байдлын талаар Нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат “Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг компаниудад “Туг тойрох” гэсэн үг хүртэл гарсан байна. Одоогийн тогтолцоогоор зорчигчийн тоо, ашиг орлогоос үл хамааран машин/цагийн татаасаа авч байгаа учраас тэд шугамын орлогод ач холбогдол өгөхөө больсон байна. Мөн маршрут, төвлөрөл хоёр маш их зөрүүтэй. Үндэслэл тодорхойгүй олон маршрут байна. Үүнээс машин/цагийн хэмжээ нэмэгдээд зорчигчийн тоо нэмэгдэхгүй байна. Түүнчлэн карт борлуулах, цэнэглэх 540 гаруй цэг ажиллахаас 25 хувь нь огт ажиллахгүй, 49 хувь нь тогтмол ажиллагаагүй буюу хэт ачааллын үеэр ажилладаггүй, 26 хувь нь хэвийн ажиллаж байна” хэмээсэн юм. 

Яг үүнтэй холбоотойгоор нэгэн цахим хэрэглэгч “Арван хүний нэг нь л “Смарт карт”-аар төлбөрөө төлж, нийтийн тээврийнхнийг “баярлуулж” байна.  Бүр тодруулбал, 10 хүний 4-5 нь оюутан, сурагч, 2-3 нь ахмад настан, хөнгөлөлттэй үйлчлүүлэгч байдаг бол үлдсэн 1-2 зорчигч нь төлбөрөө бэлнээр буюу шууд жолоочид тушааж байгаа ажиглагддаг. Харин ачаалал ихтэй үед смарт картаа уншуулж төлбөр төлөх нь чухал биш автобусандаа арайхийн амжиж суух, багтах л чухал. Мэдээж ийм үед жолоочийн зүгээс зорчигч картаа уншуулж байгаа эсэхэд анхаарахгүй, падлийгүй” хэмээн бичжээ. 

Энэ бол нийтийн тээврийн өнөөгийн бодит төрх. Манай улс дэлхийн улс орнуудтай хол нийлүүлэхээр нийтийн тээврийн үйлчилгээнд ухаалаг үйлчилгээ нэвтрүүлээд багагүй хугацааг үдсэн. Нэг үгээр кондуктор мөнгө хураадаг энэ үйлчилгээг халсан.  Гэвч нийтийн тээврийн орлого өдрөөс өдөрт буурсаар байна. Энэ нь дээрх судалгааны дагуу карт борлуулах цэгийн хүрэлцээ тааруу, дээрээс нь жолооч кондукторын үүрэг гүйцэтгэж, мөнгө хураадаг үзэгдэл газар авснаас үүдэлтэй. 

Иймээс смарт карт цэнэглэх сувгуудыг нэмэх нь нийтийн тээврийн орлого бодитоор өсөх нэгэн шалтгаан. Тухайлбал киоск, мобайл аппликейшн, банкны картаар автобусны картаа цэнэглэх зэргээр төлбөр төлөх төрлүүдийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Үгүй бол нийтийн тээврийн орлого жолоочид хуримтлагдсаар байх нь. 

О.ОНОН

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-11-23 02:50:37
    Belen mongo ogogcid archaagui hariutslagagui ooriigoo abaad yabchih chadbarguigee haruulj baigaa in ter
  • Тулга. 2019-11-21 05:18:58
    Хөнгөлөлтүүдийг болих хэрэгтэй байх. Сайхан хувцаслаж нүүр амаа гялайтал будсан хүүхнүүд ахмад настан,хөнгөлөлттэй зорчигч гэж хээв нэг уншуулж л байдаг. Бид тө...
  • ganaa 2019-11-21 02:10:59
    парк шинэчлэлтийг хурдан хийх, үйлчилгээг сайжруулах, жолооч нараа үйлчилгээнд сургах зэрэг ажлуудыг хийхгүй байна, нөгөө л бохир заваан, агааржуулалтгүй унаа
  • zochin  2019-11-21 00:38:21
    ихэнх нь төлж байгаа харагддаг шүү. бэлэн мөнгө өгөх тохиолдол ч байна аа. жолооч нар нийтийн тээврийн хөгжлөө боддог бол тушаадаг баймаар юм даа
  • Zochin 2019-11-20 16:39:24
    Goltsuu undur nastan , hungulultei zorchigch geed l duugraad baidag sh dee kkkl unen shuu
  • зүүн 2019-11-20 10:14:18
    за мэдэхгүй намайг суух болгонд ихэнх нь картаараа л байдаг даа...10 д 2 оюутан 1 өндөр настан л байгаа харагддаг...ихэнх нь төлбөр төлж л байгаа шүү...
  • зочин 2019-11-20 08:25:30
    10 хүн дутмын тал нь жолоочид бэлэн мөнгө өгдөг ш дэ. Өөрсдөө анхааралдаа авмаар юм аа
  • зочин  2019-11-20 04:01:14
    нийтийн тээвэр энэ байдлаар бол алдаглаас салахгүй. жолоочийн өвөр түрийд задгай мөнгө багтахгүй, үйлчилгээ сайжруулах сэтгэлгүй баахан жолооч л утаа
  • Ард 2019-11-20 03:59:42
    Солонгош гэлүү улсаас программ хангамжаа аваа биздээ, одоо ч системээрээ бүрдээгүйдэг ээ, энэ ази улс хулхи гаруудын нэг юм аа, цаашид хамтарч ажиллах уу? тэг т...
  • H 2019-11-20 03:21:12
    10 hun tutamiin 3,4 hun joloochid belen mungu ugdug zuvhun 1 buudalaas shu,tegeheer chini dundjaar 1toirogtoi bol 10 garui zogsooltoi gej bodohoor jolooch 1rese...
  • нэг жишээ 2019-11-20 03:04:40
    Ч49 маршрутаар өглөө 32-р байрны урд талын буудлаас гэмтлийн эмнэлэгийн буудал хүртэл явахад 18 хүн мөнгө өгч байна билээ. Хяналтын алба ч ийм юман дээр "хүчгү...
  • Зочин 2019-11-20 02:45:59
    За ёстой мэдэхгүй дээ. Хааяа автобусанд суугаад явж байхдаа ажиглаж байхад 10 хүн дутмын 2-нь л бэлэн мөнгө өгч байгаа харагддаг.