"Ард түмнийг солих хэрэгтэй"
2012 оны УИХ-ын сонгууль монголчууд бидний хувьд маш эмгэнэлтэй болж өнгөрсөн. Сонгуулийн үр дүн хэн хүний таалалд нийцнэ гэж юу байх вэ. Гэвч угаасаа бүтэх боломжгүй “утопи” үзэл санааг дэвшүүлсэн /Тавантолгой, Оюутолгой зэрэг стратегийн орд газруудыг 100 хувь ард түмний мэдэлд шилжүүлнэ гэж амласан/ МАХН сонгогчдын 20 гаруй хувийн саналыг авснаар үндсэндээ өнөөдөр үүсээд байгаа “гацаа”-ны эх үндсийг тавьсан гэж хэлэхэд буруудахгүй. Цааш нь ухаад бодвол, улс төрд үүссэн хүндрэл бүхний эс ширхэг болгон нь сонгогчид өөрсдөө юм. ОХУ-ын нэрт жүжигчин С.Безруковын тоглосон “Хэсгийн байцаагч” гэж нэг кино бий. Тэр кинон дээр хамтралын дарга /найруулагч В.Меньшов/ “Ард түмнийг солих хэрэгтэй юм байна” гэж арга баран өгүүлдэг.
 
Энэ бол үнэндээ Монголын төрийн эрхийг хуваарилаад байгаа сонгогчдод ганц тохирсон үг мэт бодогдоно. Монголд өнөөдөр, нэг санаа, нэг зорилго, нэг удирдлага хамгийн чухал байна. Ийм боломжийг бүрдүүлэхийн тулд, улс төрийн нэг нам Засгийн эрхийг авсан байх зайлшгүй шаардлагатай. Гэвч Монголд 1990-ээд оноос хойш хэзээ ч ийм нөхцөл бүрдэж байсангүй ээ. 1996 онд Ардчилсан нам парламентад 51 суудал авч, төрийн эрхийг залах үндсэн боломж бүрдсэн боловч 25 суудалтай хүчирхэг сөрөг хүчин болсон МАХН /тухайн үеийн нэрээр/ элдэв арга саам зохиож, Адчилсан намын гурван ч Засгийн газрыг огцруулан, дараагийн согуульд үнэмлэхүй олонхийн ялалт байгуулсан харамсалтай түүх байдаг юм.
 
Хэвлэлд бичсэнээр “2000 оны сонгуульд нэр дэвшсэн хар халзан бяруу ч ялалт байгуулах” нөхцөл тэр үед бүрдсэн байдаг юм. 2002 оны сонгуульд МАХН 72 суудал авч, бусад нь дөрөвхөн суудал авсан гашуун түүх бий. Үүний дараа л чухам, болдог бол ард түмнийг сольчихмоор санагдаж эхлэх болсон биз. Эдүгээ бидний “Гэрээ засаад төрөө засах болсон” гэж дүгнэж байгаа тэр хүмүүс чухам тэр үед хөрөнгө зоорьнийхоо ихэнхийг бүрдүүлж авсан нь гарцаагүй үнэн юм шүү. Энэ сонгуулийн дараа МАХН сонгуулийг мөнгөөр худалдаж авах аргыг хэрэгжүүлсэн байдаг.Сонгуульд ялагдаж магадгүйгээ ойлгосон МАХН энэ байдлыг сайтар ухаарч ойлгосон учраас хөрөнгө мөнгийг хайр гамгүй зарцуулсан байдаг. Тиймээс хөрөнгө мөнгөтэй бизнесмэнүүдэд улс тө­рийн албан тушаалыг хайр гам­гүй амласан. Ямар ч хэрэггүй гэж ад үзэгдэж, эдүгээ зарим нэг нь шүүхээр ял шийтгэгдэхдээ хүрээд буй дэд сайд хэмээх албан тушаал энэ үед л бий болсон. Дараа нь юу болсон. МАХН ялалт байгуулсан. Гэвч ялалт байгуулсан нам нь ялагдсаныгаа засгийн эрх хамтарч барихыг урьсан. Энэ бол МАХН-ын хувьд үнэхээр яах аргагүй өгөөмөр шийд гэж харагдсан ч үнэн хэрэгтээ новшийн шийдвэр болсон.
 
С.Баярыг үг хэлж байхад “новш” гэж харааж байсан хүмүүс бий. 2012 оны сонгуулийн дүн гарлаа. Урьд өмнөх сонгуулийн үр дүн сэтгэлд тийм ч ойр гарч байсангүй, энэ удаа ч мөн адил эвслийн Засгийн газар байгуулахаас өөрцгүй сонголтыг иргэд маань хийсэн байх юм. МАХН биелэгдэх бо­ломж ямар муутай төсөл ард түмэнд танилцуулсан талаар бид өмнө өгүүлж байсан. Энэ намын хувьд, гишүүд нь ажилд орж байвал болох шахам хөгийн зорилт тавьж байсан. Гэвч улс төрд амжилт олсон нь Мон­голын ард түмэн сонгуульд хэрхэн хариуцлагагүй хандаж байсны жишээ юм. 2012 онд АН 39 суудал авсан бол Засгийн газар өнөөдөр арай л өөр байхсан. Гэвч тийм байж чадаагүй. Хэрвээ хот, хөдөөгийн сонгогчид нэг ижил нөхцөлд байсан бол ийм байдал хэзээ ч үүсэхгүй байсан юм. Ардчилсан нам МАН-ын гишүүн төрийн албан хаагчдыг ээлж дараалан халж, АН-ын гишүүд болохоор “Бид олон жил лааз өшиглөлөө, одоо болно” гэж бодож байгаа юм. Өмнө нь тэдний оронд төрийг төлөөлж байсан нөхөд хэрхэх нь ямар ч хамаа алга аа. “Бид зөндөө олон жил гадуур лааз өшиглөсөн, одоо бидний ээлж болсон” л гэдгээрээ түрий барих аж. Энэ бүхний эцэст наад захын гэрээ байгуулж чадахгүй төрийн албан хаагчид төрийн яамдаар дүүрсэн байна. 2012 оны сонгуулийн дараах байдлаар бол, бид хэзээ ч оросуудад муухай зан гаргаж үзээгүй. Монголд түрээслэх байдлаар амьдарч байсан байрыг нь ч хувьд шилжүүлсэн. Гэтэл В.Путины Ерөнхийлөгчийн дараа ч гэх юм уу, нөхдүүд муухай зан гаргаж эхэлсэн байна.
 
Үргэлжлэл бий...
Монголын мэдээ
Х.Батсайхан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.