Нэгдүгээр сургуулийн захирлын үүргийг түр гүйцэтгэгч Д.Цогзолмааг хэзээ чөлөөлөх вэ?
Сургуулийн удирдлагын зүгээс сурагчдын эрүүл аюулгүй орчинд сурч, хөгжих боломжийг хангаж өгөх ёстой. Гэтэл энэ үүргээ биелүүлж чадахгүй, сургуулийн хэвийн үйл ажиллагааг доголдоход хүрээд байгаа захирлын чөлөөлөгдөх асуудал шийдэхгүй багагүй хугацаа өнгөрч байна. 

Тодруулбал, өнгөрсөн сарын эхээр нийслэлийн тэргүүний гэгдэх нэгдүгээр сургууль баталгаагүй хүнсний бүтээгдэхүүнийг сурагчдын “Үдийн цайн”-д өгсөн асуудал гарсан. Гэвч үүнийг олон нийтэд дэлгэсэн хоёр багш ажлаасаа нь халагдсан. Нэг үгээр сурагчдынхаа эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох эрхийн төлөө олон нийтэд дуу хоолойгоо хүргэсэн багш нараа тус сургуулийн захирлын үүргийг гүйцэтгэгч Д.Цогзолмаа ажлаас нь халсан. Энэ үйл явц олон нийтэд хүрч, сургуулийн эцэг эхчүүдийн төлөөлөл болон багш нарын эсэргүүцэлтэй тулсан юм. Иймээс захирал Д.Цогзолмаагийн зүгээс энэ сарын эхээр холбогдох газруудад албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө холбогдох газруудад хүргүүлсэн байдаг. Гэвч өнөөдрийг хүртэл энэ өргөдөл шийдэгдээгүй байна. Иймээс тус сургуулийн 70 гаруй багш Д.Цогзолмаа захиралтай хамтран ажиллах боломжгүй гэдгээ илэрхийлж өргөдлөө гаргажээ. 

Ийнхүү нийслэлийн нэгэн сургуулийн үйл ажиллагаа доголдож, сурагчдын сурч боловсрох эрх зөрчигдөх нөхцөл байдал үүсээд байна. Гэтэл өнөөдрийг хүртэл ажлаа хийж чадахгүй хэмээн өргөдлөө гаргасан Д.Цогзолмаа захирлыг зохих газрууд чөлөөлөхгүй байгаа нь олон нийтийн анхаарлыг татаж байгаа юм. 

О.ОНОН

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Хүүхдийн ээж 2019-11-21 23:01:16
    Манай хүүгийн ангид ноднин 8 хүүхэд шилжиж ирсэн. Хөлс баасаа цувуулаад шахцалдаж суудаг. Энэ жил 2 явсан. Ашгүй ирээгүй. Бүх анги тийм бгаа гсн. Дэмжиж бна.
  • Zochin 2019-11-21 01:36:29
    Bolomjiin khun bsan. Ajlaa khiigdee
  • Irgen 2019-11-20 19:08:58
    Zahiral buruugui ee, hahuuli avaad surchihsan humuus ni hahuulia avch chadahaa bgaad ene sain zahiraliig avch hayhiin tuis.
  • Зочин 2019-11-20 12:52:43
    Шударга ажиллах гэсэн биш эсэргүүцэлтэй тулгарсан бололтой. Даварчихсан 70 багшийг чөлөөлөх хэрэгтэй.
  • Tsogzolmaag 2019-11-20 09:31:28
    Zailuulaacheee
  • irgen 2019-11-20 09:20:56
    hurdan zailuulaachee zaaval etseg ehiig hudulguh estoi yum uu said darga naraa
  • matilda 2019-11-20 08:31:24
    Сайн байна уу хатагтай, эрхэм ээ танд зээл хэрэгтэй юу, тиймээ надтай холбоо бариарай: matildalecoustre@gmail.com wathsapp: +33 7 52 89 40 37
  • Зочин 2019-11-20 07:30:08
    Монголд үнэн шударга юм ерөөсөө алгаа, ерөнхийлөгч , сайдууд нар нь солигдсон ч өөрчлөгдсөн юм алга