Дизелийн түлшний импорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 89.3 сая ам.доллараар нэмэгджээ
Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2019 оны эхний 10 сарын гүйцэтгэлээр 11 593.2 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.1 хувиар буюу772.8 сая ам.доллараар өссөн байна. Экспорт импортоос давамгайлж экспорт, импортын зөрүү 1464.1 сая ам.доллараар эерэг гарсан байна.
 
Монгол улс 2019 оны эхний 10 сард дэлхийн 152 улстай худалдаа хийснээс 75 улсад бараагаа экспортлож,150 улсаас гарал үүсэлтэй барааг импортлосон байна.
 
Экспорт 6528.7 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 583.9 сая ам.доллараар буюу 9.8 хувиар өссөн байна.

Импорт 5064.5 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 189.0 сая ам.доллараар буюу 3.9 хувиар өссөн байна.

2019 оны эхний 10 сард 426.6 мянган тонн автобензин импортлосон нь 2018 оны мөн үеийн дүнгээс 74.4 мянган тонноор их байна. 2018 оны мөн үед нэг тонн автобензины импортын дундаж үнэ 706.0 ам.доллар байсан бол 2019 оны эхний 10 сард 600.4  ам.доллар болж 15.0 хувиар буурсан байна.

Дизель түлшний импорт 891.2 мянган тонн болж 2018 оны мөн үеийн гүйцэтгэлээс 197.3 мянган тонноор өссөн байна. 2018 оны эхний 10 сард  нэг тонн дизель түлшний импортын дундаж үнэ 662.9 ам.доллар байсан бол энэ онд  616.3 ам.долларт хүрч 46.6 ам.доллар буюу 7.0 хувиар буурсан байна. Дизелийн түлшний импорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 89.3 сая ам.доллараар нэмэгджээ.

С.Цэц

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.