Оюутолгой хэмээх үйлтэй толгой МАН-ынхны зодооны шалтгаан нь
УИХ, НИТХ-ын 2020 оны сонгууль болоход хагас жил хүрэхгүй хугацаа үлдлээ. Эрх баригч хүчнийхний хувьд, ард түмнээс нэмэх оноо цуглуулах боломж улам багассаар байна. ЖДҮ-чин, “60 тэрбумчид” гэхмэтчилэн авлига, албан тушаалын гэмт хэргүүд МАН-ынхны чихнээр хонх зүүсээр буй.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулж, баяр бахдал дүүрэн байсан МАН-ынхан энэ долоо эхэнд заамдалзах дээрээ тулсан байна. Энэ талаар өчигдөр хэргийн эзэн хэнгэрэгийн дохиурын нэг Х.Болорчулуун гишүүн “Би Ц.Нямдорж сайдын биед хүнд гэмтэл учруулаагүй. Биед нь хүрсэн нь үнэн” хэмээн мэдэгдлээ. Ийнхүү Ц.Нямдорж, Х.Болорчулуун хоёрын хэрүүл ч өндрөө авлаа.  Муудалцаж, сайдалцсан нь мэдээллийн хэрэгслүүдээр ил болсон тэдний хэн, хэн нь хор шартай, хэрүүлч заргач. Үүний зарим хүмүүс  “Улстөрчдийн увайгүй дүр төрх. Улс төрийн гал тогоонд өрнөж л байдаг үйл явц” хэмээн дүгнэж байна. 
Тэдний хэрүүлийн бай нь нөгөө Оюутолгой хэмээх үйлтэй толгой. Үйл явцтай холбогдуулан Ц.Нямдорж сайд “2009 онд УИХ “Оюутолгой”-н талаар шийдвэр гаргаад Засгийн газарт үүрэг өгсөн. Тэр үед С.Баяр Ерөнхий сайд байсан.  Энэ гэрээ бол Монгол  оронд барууны орнуудын хөрөнгө оруулалт хийгдэж байгаа, урьд өмнө хийгдэж байгаагүй, ирээдүйд үргэлжлэх анхны гэрээ. Энэ зөвхөн үйлдвэр биш улсын аюулгүй байдал, гадаад харилцаа гээд олон үр дагавартай гэрээ. Гэрээ байгуулагдаад 10 жил болж байна. Одоогийн байдлаар 9 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн. Монгол Улсын ДНБ-ий жилийн орлогоос давах хэмжээний хөрөнгө оруулалт хийгдсэн.
 
Эзгүй талд Монголын талаас нэг ч төгрөг гаргалгүйгээ уурхай боссон. Далд уурхайн ажил одоо ид явагдаж байгаа. Далд уурхай гэдэг 1300-1500 км-ийн гүнд хийгдэж байгаа бүхэл бүтэн хот гэсэн үг. Үүнд “Рио тинто” болон түүнийг дагасан компани , Дубайн гэрээгээр  15 банкуудаас хөрөнгө оруулалт хийгдсэн. Хамгийн сүүлийн үедийн мэдээгээр тэнд 15 мянган хүн ажиллаж, 95 хувь нь монголчууд байгаа. Энэ төслийн хүрээнд 20-иод мянган аж ахуйн нэгж хөрөнгө оруулалт хийж байгаа.
 
УИХ-ын ажлын хэсэг “Оюутолгой компани”, Засгийн газрын хооронд гурван асуудлаар яригдсан. уудаас мөнгө осгосон. Танай УИХ “Оюутолгой”-н гэрээг буцаах гэж байна, захиргааны хэргийн шүүх дээр Дубайн төлөвлөгөөг хүчингүй болгох асуудал яригдлаа, татварын маргаантай асуудлыг гэрээнд заасны дагуу эвийн журмаар шийдье. Энэ танай Засгийн газрын байр суурь мөн үү гэсэн. Ийм байдалтай бараг хоёр жил боллоо. Харин Үндсэн хуулийн өөрчлөлтийн дараагаар Захиргааны шүүх хуралдаад Ч.Сайханбилэгийн захирамжийг хүчингүй болгож,  Дубайн гэрээг хүчингүй болгох арга хэмжээ ав гэсэн. Ерөнхийдөө “Оюутолгой”-н төсөл зогсох нөхцөл үүссэн учир нэмэлт хүндрэл гарсан. ҮАБЗ энэ асуудлаар хуралдлаа. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай яригдлаа. УИХ дээр ярьж байгаад эцсийн хариуг хэлэх боллоо. Энэ компанийн тухайд хоёр талаас маш хүнд нөхцөлд ажиллаж байга. Нэг талаас  Монгол Улс  ногдол ашиг авч чадахгүй байна, нөгөө талаас та нар Монголд 9 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн, бидэнд юу өгсөн бэ гэдэг. Энэ төсөл цааш үргэлжлэх ёстой гэдэг хатуу байр суурьтай байна. Монгол Улс 2009 онд тэр аяараа хөдөлж байгаад энэ хөрөнгө оруулалтын гэрээг баталсан. Зөвхөн Монголын асуудал биш дэлхийн хамгийн том банкуудтай харьцах харьцаа үүснэ. Хэрвээ үүний зогсоовол Монгол Улс дааж давахааргүй маргаанд орж, маргаанд ялагдах магадлал маш өндөр. Маргаанд ялагдвал Монгол Улс дааж давшгүй өрөнд орж, ирээдүйд орох ашгаа хүртэл тэглэнэ. Тиймээс улсыг ийм хүнд байдалд оруулж болохгүй.
 
Дубайн төлөвлөгөөний тухайд гэнэт очоод гарын үсэг зурсанд шүүмжлэлтэй хандаад байгаа хүмүүстэй санал нэг байна. Тэр үед Ч.Сайханбилэг гэдэг хүн Ерөнхий сайд байсан нь үнэн. Далд уурхайн хөрөнгө оруулалтад 15 банк оролцож, 4 тэрбум ам.доллар авсан нь үнэн. Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байх үед манай нам тэр Засгийн газрын бүрэлдэхүүнд байсан нь үнэн. Шадар сайд нь У.Хүрэлсүх, Сангийн сайд нь Ж.Эрдэнэбат байсан. Ойрын өдрүүдэд хөрөнгө оруулагчдын ТУЗ-ийн хуралдаан болж, энэ төслийг цааш нь явуулах уу гэдэг асуудал яригдах гэж байна. Гэтэл энэ үед Захиргааны хэргийн шүүх нь Ч.Сайханбилэгийн захирамжийг хүчингүй болгож, УИХ нь Дубайн гэрээг хүчингүй болговол юу болох вэ? Оюутолгойн гэрээг зогсоовол хэн хожих вэ? Хамгийн аюултай нь Монгол Улс ганцаардана. “Рио тинтой” компани дэлхийн хоёр номерт зогсдог компани. Энэ компанийн ард Английн хатан хаан, Европын холбоо байдаг. Хүч тэнцвэргүй маргаанд Монгол Улс орвол яах вэ” хэмээн мэдэгдлээ. 
Ийнхүү ирэх саруудад Оюутолгойн тойрсон  “зодоон” үргэлжлэх нь. 

П.ГОО
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine