ОХУ, БНХАУ шинэ төлөвлөгөөгөө танилцуулна
Бээжин, Москва Солонгосын хойгийн нөхцөл байдлыг шийдвэрлэх төлөвлөгөөний шинэ хувилбарыг бэлдсэн гэж ОХУ-ын Гадаад харилцааны дэд сайд Игорь Моргулов мэдэгдсэн байна. Түүнээс гадна удахгүй түнш орнууддаа энэ шинэ төлөвлөгөөгөө танилцуулахаар төлөвлөж байна гэж хэвлэлийнхэнд мэдээлжээ.

Мөн БНХАУ, ОХУ өнгөрсөн есдүгээр сарын сүүлчээр Вашингтон, Сөүл, Пхеньянд улстөр, эдийн засаг, цэрэг, хүмүүнлэгийн арга хэмжээг багтаасан Солонгосын хойгийн хямралыг шийдвэрлэх санаачлагаа танилцуулсан болохыг сануулсан байна. Энэ хоёр орны хооронд анх удаа боловсруулсан Солонгосын хямралыг шийдвэрлэх төлөвлөгөө нь Солонгосын аралд сүрдүүлэг, хүч хэрэглэхээс зайлсхийх, урьдчилсан нөхцөл тавилгүйгээр хэлэлцээрийг өрнүүлэх зорилготой аж. Төлөвлөгөөнд нь АНУ, Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургуулилт, Хойд Солонгосын цөмийн зэвсэг, пуужингийн хөтөлбөрийг түр хугацаагаар хойшлуулах, Пхеньян, Вашингтон, Сөүлийн хооронд шууд хэлэлцээр хийх, найрамдлын механизмыг бий болгох олон талт хэлэлцээрийг эхлүүлэх, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болон цэрэггүй бүс болгоход туслах зүүн хойд Азид аюулгүй байдлыг бий болгох олон талт хэлэлцээрийг эхлүүлэх асуудал багтсан байна.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.