Тархины хөгжил 50 нас хүртэл үргэлжилдэг
 - Тархины хөгжил 50 нас хүртэл үргэлжилдэг.
- Насанд хүрсэн хүний тархинд өдөрт 70 мянган бодол санаа орж ирдэг.
- Бидний тархинд мэдээ дамжуулах хурд цагт 432 км хүрдэг.
- Унтаж байхад сэрүүн байхаас илүү идэвхитэй ажилладаг.
- Хүний уураг тархинд нэг секундэд 100 мянган химийн урвал явагддаг.

- Хоёр ойтой хүүхдийн тархинд хамгийн олон эс байдаг.
- Жирэмсний хугацаанд эмэгтэй хүний тархи 4%-иар багасдаг бөгөөд хуучин хэмжээндээ ороход 6 сар шаарддагатай. - Шинжээчдийн дүгнэснээр, 21 зууны хүний урт хугацааны ой санамж нь бүхий л амьдралын туршид мэдээллийн 1 квадриллион (сая тэрбум) тусдаа бит хадгалж чадна. 25 мянган DVD гэсэн үг.
- Бид тархиныхаа ердөө 10%-ийг ашигладаггүй. Тархины бүх хэсэг дэс дараалалтай ажилладаг бөгөөд юу ч хийдэггүй тархины хэсэг гэж байхгүй.
- Биеийн жингийн 2%-ийг тархины масс эзэлнэ. Гэвч амьсгалахад орж ирсэн хүчилтөрөгч, энергийн дөрөвний нэгийг хэрэглэдэг.
- Тархи өвдөлтийг мэдэрдэггүй.. Жишээ нь, мэдрэлийн мэс засалчид өвчин намдаах хэрэгсэл, мэдээ алдуулалтгүйгээр тархинд мэс засал хийхэд хүн өвддөггүй. - Хүний тархи дунджаар 80-100 тэрбум мэдрэлийн эд эсээс бүрддэг.
- Тархины бүтцийн 60 хувь нь цагаан, 40% нь саарал “эдээс” тогтдог ба бидний тархины бүтцийн 75 хувийг ус эзэлдэг. - Тархи нь хүний биеийн хамгийн мяраалаг эрхтэнд тооцогддог бөгөөд багадаа 60 хувийн тарга буюу өөхийг агуулдаг.
- Тархи нь хүний биед хэрэгтэй хүчилтөрөгчийн 20 хувиар тэтгэгдэж байнгын идэвхитэй ажилладаг ба хүн өдөрт 70 мянган зүйлийг бодож тархиа ажиллуулдаг.
- Хүний тархины өсөлт 18 наснаас эхэлж зогсонги байдалд шилждэг. Харин 2-11 насанд тархины хөгжил ба өсөлт хамгийн хурдацтай, идэвхитэй явагддаг.

- Эвшээх нь тархинд очих хүчил төрөгчийг нэмэхээс гадна хэсэгхэн зуурт тархийг амрааж, эргээд идэвхитэй ажиллах эрч хүчийг нэмдэг.
- Сонгодог дуу хөгжим сонсож, сэрэхүйн таашаал авах нь хүүхэд болоод насанд хүрсэн хүмүүсийн тархины үйл ажиллагааг хүчтэй дэмжиж, сайжруулдаг гол хүчин зүйлсийн нэг ажээ.
- Хүний идэж буй хоол хүнсний, тархинд нөлөөлөх нөлөөллийн талаар судалжээ. Хоол хүнсэндээ химийн гаралтай орлуулагч өнгө, үнэр, амт бүхий хүнс хэрэглэсэн хүмүүсийн тархины үйл ажиллагаа нь байгалийн гаралтай хүнс хэрэглэсэн хүмүүсийнхээс муу буюу тархины үйл ажиллагаа нь хэд дахин доголдолтой байдаг нь илэрсэн байна.
- Тархи гэдэг үг Английн нэрт зохиолч Виллиам Шекспирийн зохиол бүтээлүүдэд 66 удаа дурьдагддаг.
- Унтаж байхад тархины ой санамж сайжир байдаг ба унтахгүй бол тархины үйл ажиллагаа муудахаас гадна мартамхай болдог.
- Хүн шөнөдөө 4-7 төрлийн зүүдийг 1-2 цаг зүүдэлдэг.
- Тархийг хамгийн их ядраадаг ажил мэргэжилд нягтлан бодогч, номын санч, жолооч нар ордог.

 Эцэст нь хэлэхэд: Тархинд өөрийгөө халаах, хамгаалах өөхөн давхарга гэж байхгүй. Өнгөцхөн үсэн давхарга бий боловч хүйтнээс хамгаалж чадахгүй. Иймээс Монголын хахир өвөл тархины гол дайсан юм. Ялангуяа толгой нүцгэн хүйтэнд гарвал тархи толгойгоо сүйдэлж байна л гэсэн үг. Хэт хүйтэнг мэдэрсэн тархи, биеийн маш их дулааныг өөрөөрөө алдаж эхэлдэг. Ингээд бие организм дулаанаа алдахгүйн тулд тархи руу очих дулааныг багасгахаас өөр аргагүй буюу судсыг хүчээр агшааж гүйх цусыг багасгана. Ийм байдал олон өдрөөр даамжирвал тархины судас нарийсаж, хатуурна. 
 
Эх сурвалж: Т.Жаргал
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Нуржол 2020-01-21 05:03:36
    Айбар мал Й
    202.126.89.40
    Мэдэгдсэн Хариулах