Нийт нутгийн 30 гаруй хувь зудын эрсдэлтэй байна
Нийт нутгийн 30 гаруй хувь зудын эрсдэл байгаагийн 7 хувьд нэн их, 27 хувьд их байгаа юм байна. Мөн 34 хувь нь дунд зэрэг эрсдэлтэй гарчээ.

Үүнээс Ховд, Говь-Алтай, Архангай, Өвөрхангай, Булган, Хэнтий, Сүхбаатар, Дундговийн ихэнх, Увс, Завхан, Баянхонгор, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Дорнод, Өмнөговь, Дорноговийн зарим нутгаар өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэл ихтэй байна. Мөн энэ намар нойтон цас, зарим газраар бороо цас холилдон орсон ба өдөртөө гэсэж шөнөдөө хөлдсөний улмаас ихэнх нутагт цасны нягт ихсэж бэлчээр мөстөх, зам харгуйд хальтиргаа гулгаа үүсэх зэрэг нөхцөл үүсчээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Mongol 2019-11-24 16:20:17
    Жидүүчин Хүүкийн нам засгийн зуд турхан эхэллээ дээ
    49.0.212.7
    Мэдэгдсэн Хариулах