Газын зурвасыг засварлахад 3.8 тэрбум ам.доллар шаардагдана
Палестиний Ерөн­­­хий сайд Рами Хамдалла “Газын зур­васт болсон зэвсэгт мөр­гөлдөөний үеэр эвдэр­сэн байшин ба­рил­гыг засварлахад 3.8 тэрбум ам.доллар шаард­­лагатай” гэж НҮБ-ын Ерөнхий Ассамб­лейн 69 дүгээр хуралдааны үеэр хэл­сэн аж. Саудын Араб улс Палестинд 500 сая ам.долларын тусламж үзүүлэхээ мэдэгдсэнийг тэрбээр дурьджээ.

Түүнчлэн өөр улсууд Палес­тинд тус­­­лахаа илэр­хийл­сэн гэсэн аж. Ра­ми Хам­далла нь Палес­тиний Ерөнхий­лөгч М.Аббас Иордан го­лын баруун эргээс Из­раилийн цэргүүдийг гурван жилийн хуга­цаанд гаргахыг хүс­сэн хүсэлтээ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд баа­сан гарагт танил­цуу­лахаар бэлтгэж байгаа гэжээ. М.Аббас АНУ-ын Төрийн нарийн бич­гийн дарга Жон Керритэй ярилцахдаа хүсэлтийнхээ талаар хөндсөн аж. /Ассошиэтед Пресс/

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.