“The Hu” хамтлагийг
Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн 1 өнөөдөр тохиож  байна. “Монгол Улсын Төрийн тэргүүн зэргийн одон-Чингис хаан” одонг “The Hu” хамтлагт олгохоор шийдвэрлэсэн билээ.

“The Hu” хамтлаг “Хүннү рок” урсгалаар уран бүтээл туурвидаг, 11 хүний бүхэлдэхүүнтэй.

МУГЖ Б.Дашдондог – Үүсгэн байгуулагч, продюсер,

Ц.Надмидтулга – Менежер,

Брэндон Фрайзен – Менежер,

Ц.Галбадрах – Хамтлагийн ахлагч, аянга морин хуур, хархираа хөөмэй,

Г.Нямжанцан – Төмөр хуур, цуур, хөөмэй,

Б.Энхсайхан – Гал морин хуур, хөөмэй,

Н.Тэмүүлэн – Товшуур,

Г.Одбаяр – Бөмбөр,

А.Жамбалдорж – Соло гитар,

Б.Батхүү – Басс гитар,

М.Өнөмөнх – Хэнгэрэг гэсэн бүрэлдэхүүнтэй юм байна.

Энэхүү нэр хүндтэй одонг 2015 оноос эхэлж олгосон байдаг. Харин өнгөрсөн жил болон 2007, 2008 онд "Чингис хаан" одонг хэн нэгэнд олгоогүй байдаг.  

"ЧИНГИС ХААН" ОДОН ХҮРТЭЖ БАЙСАН ЭРХМҮҮДИЙН НЭРС 

2005 он: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат

2006 он: Төрийн шагналт Урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шарав

2009 он: Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн

2010 он: Удирдлагын академийн хүндэт профессор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Раднаасүмбэрэлийн Гончигдорж

2011 он: Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Нацагийн Багабанди

2012 он: Монгол Улсын гавьяат эдийн засагч, доктор Дамдины Дэмбэрэл

2013 он: Монгол Улсын Ерөнхий сайд, Сангийн сайд асан Думаагийн Содном

2014 он: Академич Хавтгайн Намсрай

2015 он: Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо

2016 он: Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Ганбаатарын Ариунбаатар

2017 он: Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар, жүдоч Найдангийн Түвшинбаяр нар тус тус хүртэж байв
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Baagii 2019-11-27 04:25:04
    Бямбасүрэн, Гончигдорж, Багабанди, Дэмбэрэл, Sodnom, Mend-Ooyeo ed nar odoo yamar gaviya baiguulaad avsan yum be? Sonin l yum baina.
    139.78.246.112
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-11-27 03:24:08
    бямбасурэн багабанди гончигдорж содном нарт егсен нь эмгэнэл ялангуяа содном багабанди нар эх орноосоо урвагчид гаднын гар хел болой ариунбаатар ч илууц
    203.91.115.45
    Мэдэгдсэн Хариулах
    • Zochin 2019-11-28 17:38:04
      Nzaa ih zub hellee
      202.131.225.197
      Мэдэгдсэн Хариулах