Ж.Мөнхбат: Засгийн газар ЖДҮ-гээр огцрох ёстой гээд бид нар эцэслээд шийдчихсэн

“ЖДҮ-гийн хэрэг” яагаад үүссэн, энэ хэргийн талаар эрх баригч МАН-ынхан юу гэж үзэж байгаа нь олон нийтэд сонин байгаа юм.

“Зууны мэдээ” сонин үүнд хариулт өгөхүйц нэгэн мэдээллийг өмнө нь цувралаар хүргэсэн. Тэр бол УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр гишүүд юу гэж ярьсан талаарх мэдээлэл байв.

Энэ удаад дахин нэг хуралдааны талаарх МАН-ын бүлгийн “ЖДҮ-гийн протокол-2”-ыг дэлгэх гэж байна. УИХ дахь МАН-ын бүлэг 2019 оны нэгдүгээр сарын 10-нд Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралджээ. Хуралдааныг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн даргалж, Бүлгийн Ажлын албаны дарга Н.Энхтайван, зөвлөх Б.Санжмятав, Н.Хажидсүрэн, Ц.Энхжаргал, А.Батзаяа, Б.Жамбал, Л.Эрдэнэбаяр, ахлах референт Б.Ариунзаяа, Г.Ихбаяр, референт Б.Цэцэгдэлгэр нар оролцжээ.

МАН-ын бүлгийн 64 гишүүний 44 нь энэ хуралд суусан байна. Харин УИХ-ын Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, Г.Мөнхцэцэг нар өвчтэй, Б.Саранчимэг, О.Содбилэг, Д.Тэрбишдагва нар гадаадад, Н.Номтойбаяр томилолттой, Ж.Эрдэнэбат чөлөөтэй, Сү.Батболд , Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Д.Ганболд, Ц.Гарамжав, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар, Г.Тэмүүлэн, А.Ундраа, Д.Цогтбаатар, Л.Энх-Амгалан, М.Энхболд нар шалтгаангүйгээр хуралдаа суугаагүй байна.

Энэ хурлаар “ЖДҮ-гийн хэрэг”-т холбогдсон Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарыг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн саналыг хэлэлцжээ.

Өмнөх нь http://www.olloo.mn/n/69918.html

…УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “…Бид амаргүй асуудлаар ярьж байгаа нь үнэн. Гурав, дөрвөн нөхрөө дундаасаа явуулах уу, явуулахгүй юу гэдэг том эрсдэлтэй алхам дээр бид ярьж байгаа. Улс төр хийж байгаа. Гэхдээ нэг юм байна. Үүн дээр улс төрийн зарчим ярих ёстой. Өнөөдөр гадаа Миеэгомбын Энхболд гэдэг хүнийг огцруулъя, сандлаас нь чирч буулгая гээд жагсаал болж байна. Сая хэсэг хүн өрөөнд нь орж ирээд чирье гэдэг юм ярилаа. Бүгдээрээ харсан байх. Энэ 60 тэрбумын асуудлаас үүдэлтэй.

Яг үүнтэй адилхан ЖДҮ-гээс үүдэлтэй асуудал байгаа. Нийгмийн бухимдал байгаа. Намын бүлгийн чинь хорин хэдэн нөхрийн энэ ЖДҮ гэсэн асуудал чинь нийгмийн бухимдлыг төрүүлж байна. Болохгүй байна. Энэ үндэслэлээр Засгийн газар огцрох ёстой гэдэг асуудлыг яриад бид нар эцэслээд шийдчихсэн. Гэхдээ үүнийг дахиж ярихгүй. Энэ ЖДҮ-гийн асуудлыг дотроо ний нуугүй ярих ёстой гэдэг байр суурь дээр намын бүлгийн чинь хорин хэдэн нөхөр байгаа. Ийм саналтай байгаа. Өнөөдөр энд ярихгүй бол маргааш Их хурлын чуулган дээр яригдана. Нэгдүгээрт, үүнийг та бүхэн минь ойлгооч.

Хоёрдугаарт, УИХ анх удаа хууль зөрчлөө. Миний ойлгож байгаагаар 48 цаг нь 17 цагт дуусч байгаа гэсэн. Одоо яагаад ч хоёр Байнгын хороо хуралдаад, Их хурлын чуулган хуралдаж чадахгүй ээ. 17:00 цаг гэхэд эцсийн шийдвэр гарсан байх ёстой шүү дээ. Хуулийн заалттай. Дахиад Үндсэн хууль зөрчсөн” гэв.

Үргэлжлэл бий…

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • нэр 2019-12-12 00:32:50
    ЖДҮ гэж их хурлын залуу гишүүдэд тавьсан өгөөш, нөгөөдүүл нь ч очоод л үмхэж байдаг. Уг нь бол буцаан төлөх зээл боловч зах зээлийн хүүгээс бага хүүтэй зээлийг ...
    • нэр 2019-12-12 00:33:23
      албан тушаалын давуу байдлаа ашиглан авсан гэж буруутгах нь зүйтэй.
  • Mongolchyyd ta nar sig esergyychyyltei y 2019-12-03 11:32:46
    eh orniihoo telee bys?ylasiin esreg ajillaad baigaa cham metiin bertegchingyydiig dahiad hezee ch songohgyi ee!!cham sig geleg dahiad yryyl dabyylj byy hyz!!!!c...
  • Бат 2019-12-01 13:19:33
    Энэ хүнээс болж Хятад, Монгол нийлсэн хэдэн хүн шоронгийн хаалга татахаар шүүх хуралд, шүүгдэж өнөө маргаашгүй шоронд явах сурагтай байх юм.
  • zochin 2019-12-01 09:00:20
    Umnu n yarij baisan asuudal bna. Medeenii Hugatsaa ntr harj shalgaj surayaa manaihaan.
  • Иргэн 2019-12-01 01:12:17
    Гэнэт баяжсан хулгайч
  • Зочин 2019-11-30 10:37:19
    Хуц сда Чи муугийн мэддэг гэж юу байна. Казиночин, нүүрсний хулгайч минь
  • Иргэн 2019-11-29 12:27:42
    Шийдсэн юм бол огцроочээ. Одоо болтол суудалтайгаа зууралдаад шоронд орно гэхээс үхтлээ айж чичирч байгаа шүү дээ. Малнуудаа. Бүгдийг нь нядлаад хятадруу ачуул...
  • зайлцан бай даа 2019-11-29 05:33:13
    та нар шиг муусайн юмнууд, бүгдээрээ зайлцан бай даа.
  • зочин 2019-11-29 05:12:01
    дАХИАД ДАВТААД БАЙХ СОНИРХОЛТОЙ НАМЫНХАН БАЙГАА ЮМ БАЙНА. иНЭЭДТЭЙ САНАГДАХ ЮМ.
  • зочин 2019-11-29 04:07:29
    Концессын хулгайчдыг 20 онд нэр дэвшүүлэхгүй гээд ард түмэн шийдвэрээ гэргачихлаа,,, Мөнхбат аа,,,
    203.91.116.118
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-11-29 03:27:58
    аль 1 сард болоод өнгөрсөн хурлын тэмдэглэл юм шиг бн, одоо битгий бухимдацгаа...
  • Zochin 2019-11-29 03:20:05
    Tiim um ch gej baihgui ee ho. Chi l gishuun baihaa bolichih!
  • зочин  2019-11-29 02:59:34
    энэ муу концесын хулгайчийг 20 оны сонгуулиар бүү нэр дэвшүүл
  • Төр Засаг маань энэ эрчээрээ л ажиллааса 2019-11-29 02:53:28
    Түрүүчээс нь галзуугийн эмнэлэгт байвал явуулж байвал яасийн Засаг Төрийн ажилд саад хийх л юм бодож галзуурах юм,
  • тэнэгт 2019-11-29 02:45:22
    Хол очиж хуц псда минь
  • зочин 2019-11-29 02:39:51
    бүү тэнэглэл. тайван амьдармаар. энэ засгийн газар хамгийн их бүтээн байгуулалт хийж, улс орноо зөв эдийн засгийн хямралаас богино хугаацаанд гаргаж чадварлаг
  • !!! 2019-11-29 01:00:36
    ene hen yum be ? heden onii hen geech we ?
  • ulaanbaatariin emegtei 2019-11-29 00:41:04
    Ene odoo yu we, bitgii soliorood bai. Yun zasgiin gazar solih bidnii mongiig balai yumand bitgii ureed baigaarai. Turuuchiin tataasiig chin yay gej baihad.