ЭЕШ-ын суудлын хуваарь гарлаа
Элсэлтийн ерөнхий шалгалт эхлэхэд сар ч хүрэхгүй хугацаа үлдээд байна. Ерөнхий шалгалтад бүргүүлсэн шалгуулагчид  суудлын хуваариа татаж авах боломжтой болж байна.

Тодруулбал, бүртгүүлэгчид өнөөдрөөс эхлэн Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn цахим хуудас дахь шалгуулагчийн булангаар ороод, бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан суудлын хуваариа хэвлэж авах юм.Энэ жилийн хувьд шалгуулагчид монгол хэл, бичгийн шалгалт өгснөөр элсэлтийн шалгалтад орох эрхтэй болж байгаа. Уг шалгалтад зургаадугаар сарын 14-ны өдөр орон даяар явагдана.

Монгол хэл бичгийн шалгалт өгсөн шалгуулагчийн бүртгэлийн хуудсанд хянагч багш нар ялтас нааж шалгалтад орсон гэдгийг нь баталгаажуулах юм байна.Өмнөх оны төгсөгчид бүртгэлийн  хуудсандаа Боловсролын үнэлгээний төвийн даргын тамга даруулж, гарын үсэг зуруулах  шаардлагатай ба ингэснээр бүртгэлийн  хуудас хүчинтэй болно. Хэрэв тамга, гарын үсэггүй бол шалгалтад оруулахгүй аж.Шалгуулагчид шалгалт өгөхөөр ирэхдээ суудлын хуваарь бүхий шар хуудас, бүрт гэлийн хуудас, бүрэн дунд боловсролын  гэрчилгээ, иргэний цахим үнэмлэхээ  заавал авч ирэх шаардлагатай аж.

С.Саранзаяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.