Ж.Мөнхбат: Ирэх хавар 20 мянган хүн ЖДҮ-гээр жагсана шүү

“ЖДҮ-гийн хэрэг” яагаад үүссэн, энэ хэргийн талаар эрх баригч МАН-ынхан юу гэж үзэж байгаа нь олон нийтэд сонин байгаа юм. “Зууны мэдээ” сонин үүнд хариулт өгөхүйц нэгэн мэдээллийг өмнө нь цувралаар хүргэсэн. Тэр бол УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр гишүүд юу гэж ярьсан талаарх мэдээлэл байв.

Энэ удаад дахин нэг хуралдааны талаарх МАН-ын бүлгийн “ЖДҮ-гийн протокол-2”-ыг дэлгэж байна. УИХ дахь МАН-ын бүлэг 2019 оны нэгдүгээр сарын 10-нд Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралджээ. Хуралдааныг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн даргалж, Бүлгийн Ажлын албаны дарга Н.Энхтайван, зөвлөх Б.Санжмятав, Н.Хажидсүрэн, Ц.Энхжаргал, А.Батзаяа, Б.Жамбал, Л.Эрдэнэбаяр, ахлах референт Б.Ариунзаяа, Г.Ихбаяр, референт Б.Цэцэгдэлгэр нар оролцжээ.

МАН-ын бүлгийн 64 гишүүний 44 нь энэ хуралд суусан байна. Харин УИХ-ын Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, Г.Мөнхцэцэг нар өвчтэй, Б.Саранчимэг, О.Содбилэг, Д.Тэрбишдагва нар гадаадад, Н.Номтойбаяр томилолттой, Ж.Эрдэнэбат чөлөөтэй, Сү.Батболд , Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Д.Ганболд, Ц.Гарамжав, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар, Г.Тэмүүлэн, А.Ундраа, Д.Цогтбаатар, Л.Энх-Амгалан, М.Энхболд нар шалтгаангүйгээр хуралдаа суугаагүй байна.

Энэ хурлаар “ЖДҮ-гийн хэрэг”-т холбогдсон Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарыг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн саналыг хэлэлцжээ.

Өмнөх нь http://www.olloo.mn/n/69944.html

…УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “…Сая нэг сонин процесс боллоо. УИХ-ын даргын өрөөнд орох гэж байгаа хэдэн хүн мэдэгдэл хийлээ. Намын зөвшилцөл, ойлголцлын асуудлыг би хорин хэдэн нөхөртэйгээ зөвлөж байгаад намын даргатайгаа уржигдар ярьсан. Нэлээн өндөр түвшинд ойлголцсон гэж бодож байгаа. Манай нөхдүүд учраа олох нь, эвлэх нь, зөвшилцөх нь гэдэг итгэл, хүлээлт, горьдлоготой байгаа. Гэхдээ дөнгөж сая 20, 30 минутын өмнө орж ирж мэдэгдэл хийсэн хүмүүс чинь УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нар өнөөдрийн жагсаалын эсрэг улс төрийн акц зохион байгуулж, янз бүрийн алхам хийж, хүчний байгууллагыг ажиллуулж байгаа гэдэг мэдэгдлийг орон даяар хийлээ. Дараагийн удаад ЖДҮ-гээр  жагсаж магадгүй шүү. Өнөөдөр таван мянган хүн жагссан бол дараагийн удаад, ирэх хавар 10 мянга, 20 мянган хүн жинхнээсээ ЖДҮ-гээр жагсана шүү. Тэгээд бүх юмаараа жагсана. Яагаад бүгдээрээ энэ улс төрийн нөхцөл байдлыг ойлгохгүй байгаа юм бэ. Өнөөдөр Халдашгүй байдлын дэд хороон дээр Монгол Улсын парламентад хамгийн олон сонгогдсон, Засгийн газарт хамгийн олон орж ажилласан, энэ намын туршлагатай тулхтай гэж байгаа ийм хүмүүс орж байгаа шүү дээ. Би Ө.Энхтүвшин сайд, Нямаагийн Энхболд сайд, Ц.Нямдорж сайд, Ч.Улаан сайд нараас асуумаар байгаа юм. Ийм шийдвэр гаргах хэрэг байсан юм уу. Чуулган дээрээ нээлттэй ярилцаад цаашаа явчихаж яагаад болоогүй юм бэ. Энэ чинь дахиад нийгмийн бухимдлыг бөөгнөрүүлж байгаа шүү. Энд бид нар ямар хариулт өгөх юм бэ. Одоо 5, 6 хүн байна шүү дээ. Эд нарынхаа санаа бодлыг сонсчихож яагаад болохгүй байгаа юм бэ. Тэр 60 тэрбумын асуудал гэж яригдаад МАН-д байхгүй, Монголын төрд байхгүй бузар булайтай М.Энхболдыг зайлуулъя гэдэг хуулийн төсөл санаачлаад оруулж ирсэн шүү дээ. Хэдийгээр Монголын парламент, Монгол төрийн дархлааг сульдааж байгаа ч гэсэн, Ерөнхийлөгчийн оруулж ирсэн хуулийг батлах нь ичгэвтэр ч гэсэн Ардын нам 64, 65-уулаа эрх барьж байхдаа өчигдөр тэрийг чинь Төрийн байгуулалтын байнгын хороон дээр яриад батлаад өгье гээд 100 хувийн саналаар шийдээд явж байна шүү дээ. Энэ хууль батлагдах юм бол хуулийн дагуу асуудлаа шийдүүлье гээд тэр бузар булай болсон хүн чинь сууж л байгаа. Өнөөдөр ч гэсэн Монголд байхгүй хамгийн том шаар болгож нулимж дэвсэж л байна. Өнөөдөр 27 хүнийг энэ жагсаал дээр зөндөө ярилаа. Тийм учраас энэ хүмүүсээ яриулчих” хэмээв.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-12-03 00:13:06
    Нүүрсчин гэнэт аймаар баяжиж олон өрөө байр, үнэтэй машин, цаг, хөөрөг гээд л ,,,баярхаж өгсөнийг шалгах цаг ирэх байх аа,
  • Зочин 2019-12-02 10:25:54
    Чам шиг лалар ард түмнийг жагсаах уу. Яасан өөрийгөө голдоггүй хулгайч вэ. Төсвөөс шаасан хулгай чинь нэг өдөр баригдаж дээлээ нөмрөхийн чинь удахгүй харнаа. З...
  • yheer ee!!! 2019-12-02 09:56:26
    cham sig iim lalar tolgoi hentei ch eblerch chadahgyi nobs dahin bitgii sanaarhaarai!!!chinii tariig tanilaa!!!yhdel ee!!
  • Alialagch 2019-12-02 05:46:48
    Odoo jagsaa l daa alialagchdaa. Yahaaraa zaaval songuuliin omno yum be? Chinii toloo yu Mongol ulsiin irgen minii toloo yu
  • иргэн 2019-12-02 04:44:45
    Ирэх онд энэ шүлэгчийг шоронд явуулаач. 4 тэрбум төгрөгөөр байр авсанаа тайлбарлаж чадахгүй байж.
  • Зочин 2019-12-02 02:06:27
    Гаминг Бароноор хөөлгдөг шиг Монголын дайснууд цөөрч л байвал сайн
  • Чиний дэмжигч 2019-12-02 02:01:03
    Ж.Мөнхбатаа хорсол шаралхал 2 чинь өөрийг чинь журмын олон нөхөд цаашлаад ард олныг хамтад тамын тогоонд унагана гэдгийг ойлгож ааш зангаа аядвал таарна.
  • зочин 2019-12-02 01:29:45
    уих ын дарга руугаа хутга гаргуулсан шударга царайт оюунэрдэнэ аюурсайхан батзандан болд нартай яагаад хариуцлага тооцохгүй бн,төрийн ордоны хамгаалалт хаачсан ...