Нэр дэвшигч ''Оймсондоо 26 хүн хавчуулах'' сонгуулийн хуулийг өргөн барина гэв үү

МАН-ын Удирдах зөвлөл өнгөрсөн баасан гарагт Төрийн ордонд хуралдаж, Сонгуулийн хуулиар байр сууриа нэгтгэв.  Улмаар МАН-ынхан холимог мажоритарын 50:26 хувилбарууд дээр байр сууриа нэгтгэсэн байна. Өөрөөр хэлбэл 50 тойрогт нэр дэвшиж, нэг намаас 26 хүн жагсаалтаар нэр дэвшиж хамгийн их санал авсан нам бүрээс холилдсон 26 хүн гишүүн болох хувилбар юм. 

Энэ хувилбар 2012 оны УИХ-ын сонгуулийг хуультай төстэй. Гэхдээ нам бүр улс нэг тойрогт 26 нэр дэвшигчийг жагсаан бичиж, өрсөлдүүлнэ. Нийт намуудаас өрсөлдсөн тус бүрийн 26 нэр дэвшигчийн авсан саналын хувь хэмжээг Сонгуулийн ерөнхий хороо хувилж, 26 суудалдаа хуваана гэсэн үг юм. 

Сонгуулийн  тухай хуулийн төслийг өнөөдрөөс эхлэн УИХ дахь намын бүлэг, зөвлөлөөр хэлэлцүүлнэ. Нэр дэвшигч “Оймсондоо 26 хүн хавчуулах” шинэ сонгуулийн хуулийн төсөл УИХ-ын дэмжлэгийг авах эсэхийг харах л үлдэж байна. Хуулийн дагуу УИХ-ын сонгуулийн тухай хуулийг 2019 оны арванхоёрдугаар сарын 15-нд багтаан УИХ-аас баталсан байх ёстой юм. Иймээс энэ өдрүүдэд УИХ-ын 2020 оны сонгуулийг сонгуулийн ямар системээр явуулахаа шийдвэрлэх юм. Ямартай ч МАН анхны хувилбараа 50:26 гэсэн хувилбараар боловсруулсан байна. 

 

О.ОНОН 

 

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2019-12-03 02:53:23
    Нэг попын авсан саналаар оймсонд хавчуулагдсан гишүүдээр төрийн эрх бариулж огтхон болохгүй. Луйварчдийн арга улам нарийсч бнаа. Луйварчид бол луйварчид.
    139.5.217.48
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-12-02 13:57:30
    Жагсаалтаар ордогийг больё оо, бүгдийг ард иргэдээрээ сонгодог зарчимаа мөрүүлээчээ..том туршлагатай луйварчид нь үүнд хамрагдах болоод байна шүү ард түмэн минь...
    64.119.23.225
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-12-02 11:45:07
    Энэ ардын нам бутэхгуй дээ бух татвар нэмэгдсэн жду тендерь зээл авсан хумуус зайлах хэрэгтэй шуу дээ
    66.181.184.189
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-12-02 01:54:42
    Монгол улс юм бол хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй байлаа МАНАН оруулсангүй...
    202.9.42.162
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-12-02 01:07:28
    ан ын болон еренхийлегчийн саналыг авсан дур узуулж ийм тесел оруулж байгаа юм иргэд болон жижиг намууд эсэргууцнэ тэгээд хуучнаараа явна гэдгийг тооцсон л байг...
    203.91.115.56
    Мэдэгдсэн Хариулах