90 киноноос шалгарсан “Түцний охид”, “Итгэл”, “Алсын удирдлага”, “Халуун зүрх” Бээжинд гарч байна
Монгол, Хятадын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн энэ онд тохиож байна. Ойн хүрээнд Монголын соёлын өдрүүдийг Бээжин, Хөх хотод зохион байгуулж байгаа юм.
 
БЭЭЖИНД ЗОХИОГДОЖ БУЙ МОНГОЛЫН СОЁЛЫН ӨДРҮҮДИЙН ХҮРЭЭНД

“Түцний охид”, “Итгэл”, “Алсын удирдлага”, “Халуун зүрх” гэсэн дөрвөн кино Бүх хятадын киноны архивын дэргэдэх кино театрт өчигдрөөс гарч эхлээд байна. Мөн манай кино уран бүтээлчид БНХАУ-ын кино компанитай хамтран ажиллахаар өнөөдрөөс албаны уулзалтуудыг эхэлж байгаа юм.

Энэ талаар кино судлаач, найруулагч С.Батбаяр хэлэхдээ “Хэрвээ уулзалтууд амжилттай болбол Монголын кино уран бүтээлчид Хятадаар дамжуулж киногоо Азийн зах зээлд гаргана. Азийн орнуудын иргэд Монголын киноны талаар өмнө нь ямар ч мэдлэггүй байсан. Харин энэ жилээс эхлэн Азийн кино судлалын номд Монголын кино урлагийн талаар бүрэн нийтлэл гарч эхэлж байна. Хятад улсын кино уран бүтээлчид одоо шинэчлэл хийх үе дээрээ байгаа юм. Тэд шинэчлэл хийхийн тулд их судалж байна. Түүн шиг манай уран бүтээлчид ч мөн судлах шаардлагатай гэж боддог. Гэхдээ манай кино уран бүтээлчид Азийн зах зээлд гарах цаг тун удахгүй” гэлээ.

“Монголын соёлын өдрүүд”-ийн хүрээнд сүүлийн гурван жилд бүтээсэн нийт 90 киноноос “Түцний охид”, “Итгэл”, “Халуун сэтгэл”, “Алсын удирдлага” киног шалгуулан Хятадад гаргах эрхийг өгсөн учир шалтгааныг талаар кино найруулагч А.Мэеэгомбо “Нэгдүгээр шатанд 90 киноноос 15 киног бид шалгаруулсан. Харин сүүлийн шатны шалгаруулалтыг Хятадын Элчин сайдын яам болон тус улсын Соёлын яамныхан өөрсдөө хийсэн. Нэлээн хатуу хараа хяналт, олон шалгуурыг тавьсан. Тухайлбал, шашин шүтлэг, улс төрийн үзэл суртал, гэмт хэрэг, хар тамхи болон бусад хориотой бараа бүтээгдэхүүнийг оруулсан эсэх зэрэг олон шалгуур үзүүлэлтээр кинонуудыг шүүсэн. Уг шалгуурын  үр дүнд дээрх дөрвөн кино шалгарсан”  гэсэн юм.

Хятад улс нь нэг жилдээ 30-40 квотыг гадны улсуудад өгдөг аж. Хэрвээ дээрх квотод манай улс багтаж чадвал Азийн зах зээлд гарч чадах юм гэдгийг кино уран бүтээлчид онцолж байлаа. Сүүлийн үед Хятад улс нь адал явдлаас илүү арт төрлийн киног ихээр бүтээж байгаа аж. Тэгэхээр Монголын уран бүтээлчид цаашид Хятадын зах зээлд гарья гэвэл арт, артхаус төрлийн мөн дээр дурдсан шалгуурыг хангахуйц уран бүтээл бүтээх чиглэл рүү анхаарах шаардлага бий болжээ.

Айлчлалын хүрээнд Улсын филармонийн уран бүтээлчдийн “Алтан ерөөл” урлагийн тоглолт энэ сарын 3-ны өдөр зохион байгуулагдана.  Мөн гэрэл зурагчин Г.Ган-Өлзийгийн “Хөх тэнгэрийн орноор” гэрэл зургийн үзэсгэлэн 10 хоногийн хугацаатай дэлгэгдэх юм.  Үзэсгэлэнд Монгол орны байгалийн үзэсгэлэнг харуулсан нийт 30 зураг дэлгэгдэж байгаа юм.

Р.ГАН
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • dnj 2019-12-04 18:24:47
    Saidaa! Nuguu tureesiin surah bichiguudee guij hevluulvel tusviin mungu turivchind shuu!!!