Агаарын тоосонцрын хэмжээ өнгөрсөн онтой харьцуулахад 60 орчим хувиар буурсан

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Д.Санчирбаяр нар сайжруулсан түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хүнд, хөнгөн хэлбэрээр хордсон гэх зургаан дуудлага ирж, эмнэлгийн тусламж үйлчилгээг авсан байна. Дуудлагын дагуу мэргэжлийн байгууллагынхан газар дээр нь очиж ажиллахад зуух яндангийн холбоос муу, үнсээ дүүргэсэн, шахмал түлшийг буруу хэрэглэж байсныг тогтоожээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Иргэдээс түүхий нүүрсний дуудлага их ирж байна. Дуудлагын дагуу албаныхан очиж шалгаж ажилласан. Баянгол дүүргийн 3, 7 дугаар хороо буюу утаагүй бүсэд шахмал түлш хэрэглэж байсан аж ахуйн нэгжид торгуулийн арга хэмжээ авсан. Хан-уул дүүргийн 17 дугаар хороонд “Эко констракшн” компани панер түлж хэрэглэж байсныг илрүүлж 3 хүртэлх сая төгрөгөөр торгосон. ” гэв.

Агаарын чанартай мэдээллийн хувьд өнгөрсөн долоо хоногийн хувьд PM10 буюу том ширхэгт тоосонцрын хэмжээ өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад 60 орчим хувиар буурсан, PM2.5 буюу нарийн ширхэгт тоосонцор 50 орчим хувиар буурсан үзүүлэлт гарсан талаар нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Д.Санчирбаяр мэдээллээ. Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан галлагааны зөвлөмжийг дагаж, аюулгүй байдлаа хангахыг албаныхан сэрэмжлүүллээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Думаа 2019-12-02 06:08:25
    Түлшний элчлэг чанар ихэсхээр бага түлж тэгээд гарах хорт бодисууд нь багадаг гээд ойлгочих
    202.9.42.66
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-12-02 06:06:27
    Монгол улс юм бол хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй байлаа МАНАН арилсангүй ...
    202.9.42.66
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2019-12-02 04:46:46
    арчаагүй хүмүүс нь хийнл хордож байгаа юм биш үү хувь хүний хариуцлага гэж байхгүй бусад руу буруугаа чихдэг хүмүүс их болж дээ
    103.57.95.84
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-12-02 04:41:07
    Тэгээд энэ нүүрс чинь шатахаараа нүүрсхүчлийн хий ялгаруулдаггүй юмуу? Энэ түлшийг бий болгосон хүмүүс Нобелийн шагнал авах юм байна даа.
    76.107.165.63
    Мэдэгдсэн Хариулах