Нигерийн иргэнтэй нийлж мөнгө угаасан монголчуудад 6-9 жилийн ял оноов
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Холбооны бүгд найрамдах Нигер улсын иргэн Эжикеме Чимэзиэ Жонд арван жилийн ял оноожээ.

Тодруулбал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3-3.1, 18.6-2.2-д тус тус зааснаар Холбооны бүгд найрамдах Нигер улсын иргэн Ejikeme Chimezie John-д 10 жил, Монгол Улсын иргэн Б.Хуланд 9 жил, Д.Ганболдод 8 жил, Т.Анхбаярт 6 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, дээрх ялыг нээлттэй хорих байгуулагад эдлүүлэхээр хянан шийдвэрлэсэн байна.

Мөн шүүгдэгч тус бүрээс 355,619,494 төгрөгийг гаргуулж Бүгд Найрамдах Турк улсын "Алпин чорап" /ALPIN CORAP SANAYI VE ТЮ/ компани-д олгуулахаар заажээ.

Эжикеме Чимэзиэ Жон Монгол Улсын иргэн Б.Хулан, Д.Ганболд, Т.Анхбаяр нар гадаадын аж ахуйн нэгж, байгууллагуудтай ижил нэртэй зохиомол байгууллага байгуулж, цахим хэрэгсэл ашиглан их хэмжээний валют, эд хөрөнгө залилсан хэрэгт буруутгагдаж ийнхүү ял сонсов. 

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2019-12-03 02:19:58
    Энд тэндхийн золбин юмнуудтай нийлж мөнгө дээрэмдэх хэрэггүй гэдгийг залуус ухаарсан бол уу
  • ha ha 2019-12-02 19:47:10
    toriin huuli iim l baih heregtei Huzuugui hulgaich shig taviad yavuuchihav daa tegvel bid mongol uls denduu dooshoo orno