Шинзо Абэг эсэргүүцэж байгаагаа мэдэгджээ
Хойд Солонгосын Засгийн газар Японы ерөнхий сайд Шинзо Абэг хатуу шүүмжилсэн байна. Учир нь Пхеньяны зүгээс туршилтын журмаар харвасан пуужин нь Японы аюулгүй байдалд заналхийлж байна гэж мэдэгджээ. Үүний хариуд Хойд Солонгосын Гадаад харилцааны яамны Японтой холбоотой асуудлыг хариуцсан департаментын орлогч захирал "Шинзо Абэ энэ мэдэгдлээрээ тийрэлтэт пуужинг цөмийн пуужингаас ялгах чадваргүй тэнэг гэдгээ харуулснаас гадна энэ нь ёс журмаас гажсан үйлдэл" гэж бичсэнийг КСНА агентлаг мэдээлсэн байна.

Түүнээс гадна Японы ерөнхий сайдыг одой улс төрч гэж хочилсон байна. Харин удахгүй жинхэнэ баллистик пуужинг харвах боломжтой болохыг сануулжээ. Тэр үед Шинзо Абэ баллистик пуужин гэж юу болохыг харж болно гэсэн байна. Гэхдээ Хойд Солонгосын харвасан хоёр пуужин Японы тэнгист ч унаагүй гэж мэдэгдсэн байна.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.