Хийн хоолой Монголын талд шийдэгдэх үү?

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хойд хөршид хийж буй албан ёсны айлчлал  өнөөдрөөс  эхэлж байна. Тэрээр ОХУ-ын Ерөнхий сайд Д.А.Медведевийн урилгаар ийнхүү очлоо. Ингэхдээ  том гэгчийн  хүсэл өвөртлөн зоригтой гэгчээр Кремлийн хаалгыг татав. Тэр нь Хятад руу татах байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулах тухай юм.

Ер нь бол ОХУ манай Ерөнхий сайдад  нүүр өгч  урьж залж  байсан удаагүй. Очиход нь хүртэл хүлээж авалгүй буцааж байсан удаатай.  Өнгөрсөн жил очиход нь “Айлчлалын бэлтгэл хангагдаагүй” гээд буцаасан. Жил бүр зохион байгуулдаг Санкт-Петербургийн эдийн засгийн форумдаа оролцуулаагүй.

Одоо  “Саарал жагсаалт”-д орсон улсын Засгийн газрын тэргүүнтэй баримт бичиг байгуулах нь бараг л боломжгүй. Тэгэхээр асуудал шийднэ гэдэг эргэлзээтэй. Гэтэл сая  гэнэт айлчлал хийх болсон. Уг нь өндөр дээд хэмжээний айлчлалын  тов урьдчилж гардаг.  Бэлтгэл хангах  ажлыг  хоёр тал эрт төлөвлөдөг.

Энэ дүрмээр бол Ерөнхий сайдын айлчлал хоёр талын  2019 оны төлөвлөгөөнд байгаагүй.  Харин манай талаас албан бусаар хүн явуулж, айлчлал хийх талаар яриа хөөрөө өрнүүлж байна гэх мэдээлэл өнгөрсөн намар чих дэлсч байсан юм. Тэгэхээр энэ удаагийн айлчлалыг  гэнэтийн шийдвэр  гэхээс өөр тайлбар алга.

Ийнхүү Ерөнхий сайдын  цэнхэр дээлийн хормой онгоцны хаалгаар далд орохтой зэрэгцэн манайхан “Энэ л бүтээж ирэх учиртай гол ажил нь”  хэмээн ярьж, бичиж эхлэв. Нийгэмд ч ийм хүлээлт үүсчээ. Гэхдээ хэзээ биелэхийг тоо чинээ хэлэх хүн алга. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгээс энэ талаар тодруулахад “Гурван улсын Засгийн газрын түвшинд  ажлын хэсэг гарсан. Энэ нь  өөрөө ажлын эхлэл, нааштай алхам гэж зарим эх сурвалж үзэж байгаа юм. ОХУ-ын Эрчим хүчний сайд А.В.Новакаас Орос, Монгол, Хятадын хамтарсан ажлын хэсэг байгуулъя гэсэн санал ирсэн. Ингээд Оросын тал Эрчим хүчний дэд сайдаараа ахлуулсан ажлын хэсэг байгуулсан байна лээ. Манай яам ч гэсэн Эрчим хүчний дэд сайдаар  ахлуулан  ажлын хэсэг байгуулсан. Ерөнхий сайдын айлчлалын үеэр энэ асуудал хөндөгдөнө. Гурван талын ажлын хэсгийн уулзалтаар ч хийн хоолойг Монголын газар нутгаар дамжуулах тухай ярина” хэмээв. Олон жил ярьсан, одоо ахиц гарах болов уу гэхэд эрхэм салбарын сайд “Ажил эхлээд явж байна гэдэг нь ахиц дэвшил гарна гэсэн үг. Хамгийн гол нь гурван талын ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж эхэлсэн. Өмнө нь ийм алхам хийж байгаагүй. Одоо ажлын хэсгүүд дээр ямар маршрутаар явах вэ, хаагуур дайрч өнгөрөх вэ, ямар хотуудыг хамрах вэ гэдгээс эхлээд яриа, хэлэлцээ хийнэ” гэж хариулсан. Гэхдээ ярина гэдэг яг хийнэ гэсэн үг  ч бас биш юм. Тиймээс “Ярьж байна, хэлэлцэж байна” гэж ажил хэрэгч дүр эсгэж 2020 оны сонгуулийн шоу хийх вий гэж хардах эрх бий. Айлчлалын үеэр эрчим хүчний салбарын хүрээнд хоёр тал хамтран ажиллах хэлэлцээр байгуулна. Манай улсын зүгээс өдөр тутам авч байгаа импортын эрчим хүчний асуудал, цаашлаад энэ салбарт хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцээнд тусгах талаар ярина гэсэн албан ёсны мэдээлэл бас  дуулдаж байгаа юм. Ямартай ч дээрх  асуудлыг Ерөнхий сайд Оросын талтай  хэрхэн  ярьж, яаж шийдүүлж ирэх нь л хүлээлт дагуулж байна. Хоосон яриа биш шийдсэн ажил  хамгийн чухал. Ерөнхий сайд богцоо задлахад  гурав хоног үлдлээ дээ.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ч.Зотол
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Наран 2019-12-08 14:59:02
    Монголд хийн хоолой барих нь эрсдэл ихтэйг оросууд мэдэж байгаа ,Монголыг усан цахилгаан станц барих,нeфть боловсруулах үйлдвэр барих гэхээр л ямар нэгэн саад
    202.9.47.22
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2019-12-04 02:53:08
    Энэ оросуудын шахалтаас айлгүй усан цахилгаан станцаа барьж орос уруу урсаж байгаа усаа говь уруу татаач.
    202.126.88.198
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2019-12-04 02:20:57
    Tsarai aldaj chyatsga tsarailalgui usan tsahilgaan stantsaa barij gadni hamaarlaas angijirah heregtei.
    212.46.218.155
    Мэдэгдсэн Хариулах
  • ____ 2019-12-03 12:51:15
    Путин хийн хоолойгоо Монголоор дайруулна гэвэл оронд маш их юм нэхэж таарна!!! Дор хаяж Эгийн ба шүрэнгийн усан цахилгаан станцаа зогсоо гэж шаардах байх!?
    103.229.123.241
    Мэдэгдсэн Хариулах
  • Badam 2019-12-03 10:18:25
    Эгийн гол болон Шүрэнгийн УЦС -ыг байгуулах зурвас газрыг энэд хийн хоолой татах нэрээр авах Оросын талын далд санаа байж болзошгүй учраас онцгой анхаарууштай
    66.181.161.118
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-12-03 08:45:55
    Эгийн голын УЦС, өөр хэд хэдэн УЦС барьж эрчим хүчний хямд эх үүсвэртэй болохоос гадна үүний үрээр усны нөөц ай савууд үүсч Монголын уур амьсгалд сайнаар нөлөө...
    66.181.180.170
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин  2019-12-03 06:55:37
    Хийн хоолой манайд хэрэггүй. Байгаль орчин, билчээр гээд үр дагавар ихтэй дээ
    82.144.201.2
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-12-03 05:09:17
    Энэ нь нефть болосруулах үйлдвэрийг маань зогсоох өгөөш болох вий дээ болгоомжтой байгаарай мөн Эгийн голын Усан цахилгааны асуудлаа шийдэх нь зөв шүү
    203.91.112.130
    Мэдэгдсэн Хариулах
  • kkk 2019-12-03 03:00:08
    Уг нь Эгийн голын усан цахилгаан станц их хэрэгтэй. Цэвэр усны нөөцөөр хомс Монгол усаа хайрлах хэрэгтэй. Гол мөрөн дандаа гадагшаа урсдаг. Өндөрлөг учраас
    202.131.246.181
    Мэдэгдсэн Хариулах
  • ХУУЛЬЧ 2019-12-03 02:59:38
    МОНГОЛ УЛСЫН ДАРХЛАА БОЛ ХИЙН ХООЛОЙ БИШ Л ДЭЭ ,,БИДНИЙ ДАРХЛАА БОЛ ЭРЧИМ ХҮЧ, ЦЭВЭР УСНЫ НӨӨЦ БИЛЭЭ ,БИДНИЙ ХЭЛДЭГ 3 ЭРДЭНИЙН НЭГ НЬ УС ЧАНДМАН ЭРДЭНЭ БИЛЭЭ
    192.82.64.190
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2019-12-03 02:23:00
    Өчигдөр хятад орос хийн хоолойн нээлтээ хийчихсэн шүү дээ . Юунд гэж монголоор дамжуулах вэ дээ эд нар.
    202.126.88.198
    Мэдэгдсэн Хариулах
  •  2019-12-03 02:08:09
    нар салхины цахилгаан гаргадаг байгууламжаа ихээр барь. хийн хоолой гай л удах байх. арй амар байгалийн арга олон байна
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах
  • монгол 2019-12-03 01:59:22
    Усан цахилгаан станцаа барья.
    43.242.243.141
    Мэдэгдсэн Хариулах