''Юнайтедфрэндс групп''-ийн үүсгэн байгуулагчид ''Эрдэнэт үйлдвэр''-ийн удирдлагад багаараа томилогджээ

“Эрдэнэт”-ийн оффшорын хэргээр саатуулагдсан “Азаргын гол чонот” ХХК-ийн эзэн Б.Отгонбаатарын бас нэг компани нь “Юнайтедфрэндс групп” ХХК юм.

Энэ компани 2009 оны гуравдугаар сарын 24-нд Б.Отгонбаатар аялал жуулчлал, гадаад худалдааны үйл ажиллагаа явуулах чиглэлтэйгээр байгуулагдсан.

Б.Отгонбаатар нь “Юнайтедфрэндс групп” ХХК-ийн 35 хувийг, харин үлдсэн 65 хувийг зургаан хүн эзэмшдэг байна.

Тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Батзориг 31 хувийг, ЦЕГ-ын тэргүүн дэд дарга асан, бригадын генерал А.Дулаанжаргал таван хувийг, 2013-2016 онд “Эрдэнэт үйлдвэр”-ийн “РСЦ” ХХК-ийн гүйцэтгэх захирал байсан /Совместного Монголо-Российсного объядинения Монголросцветмет в городе Улан-Уде “Монголросцветмет” ХХК/ Н.Батцэнгэл дөрвөн хувийг,   “Түшээ говь” ХХК-ийн захирал Ө.Энхтүвшин найман хувийг, “Монэнергео” ХХК дэд захирал / Purevsuren G  Mon energio LLC /MN, General director/ Г.Пүрэвсүрэн 14 хувийг,  “Монгол Фү Ёоу Хуа Фүнг Ресистент Ма” компанийн Б.Ганболд гурван хувийг тус тус эзэмшдэг байна.

Энд бас нэг сонирхолтой холбоос гарч ирж байна. “Юнайтедфрэндс групп” ХХК-ийг 2009 оны гуравдугаар сарын 24-нд хамт үүсгэн байгуулалцсан хүмүүс байдаг. 2012-2016 онд “Эрдэнэт үйлдвэр”-ийн Тамгын хэлтсийн даргаар ажиллаж байсан Н.Баттулга,  2012-2014 онд “Эрдэнэт үйлдвэр”-ийн ХХЭАХ-ийн даргаар ажилласан Ч.Бямбаа, 2012-2016 онд “Эрдэнэт үйлдвэр”-ийн Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирлаар ажиллаж байсан Доржийн Даваасамбуу, мөн хугацаанд “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлаар ажилласан Цэрэвсамбын Даваацэрэн  нар юм. Тэд үүнээс гуравхан жилийн дараа “баг”-аараа “Эрдэнэт үйлдвэр”ийн удирлагад очсон байгаа юм.

Түүнчлэн энэ хүмүүс “Юнайтедфрэндс групп” ХХК-ийг үүсгэн байгуулсан өдрөө хувьцаа эзэмшлээс гарсан байна.

Өөрөөр хэлбэл, 2009 онд “Юнайтедфрэндс групп” ХХК-ийг үүсгэн байгуулалцаж явсан, 2012 онд “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлаар томилогдсон Ц.Даваацэрэнг одоогоос сарын өмнө Б.Отгонбаатарын хамт 30 хоногийн хугацаагаар цагдан хорьсон юм.

ЭРЭН СУРВАЛЖЛАХ АЛБА

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-12-10 09:08:52
    ЗГ-н хяналт дор Эрдэнэт ажиллаж 6 сарын нуур узэж бгаа штээ ! Бузар булхай луйваруудад нухлагдсан Эрдэнэтийн ГОК нь цэвэршиж чадах нуу ОюунЭрдэнэ сайд аа?! Тайл...
  • .., 2019-12-10 06:31:38
    Эрдэнэт гэж луйварчдын найрын ширээ болсон газар байнаа.
  • Irgen 2019-12-07 04:35:02
    Yu ch gesen ug yum. huwiin hewshild huwi ezemshil bdag ni baidag l asuudal. Ene biznesiin erhelj bui buh humuus l oilgoh asuudal. huuhnuud how bazaj bga yumshig...
  • Иргэн 2019-12-04 07:19:54
    Юун сүртэй нэртэй хогнууд вэ ха ха
  • Он 2019-12-04 05:13:48
    Жинхэнэ мафи байнда
  • А 2019-12-04 02:02:55
    ГОК-н Санхүү эрхэлсэн дарга асан Батжаргалсайхан-г хорьж шалгаачээ! Олон газрын мөнгийн шилжүүлэхгүй дарамталж Авилга авч байж шилжүүлдэг ёрийн авгай
    • Зочин 2019-12-12 16:13:09
      Худал хуурмаг мэдээлэл оруулж байхаас ичээч ээ
  • зочин 2019-12-03 05:11:25
    Завхарсан тогтолцоог далимдуулж шуналтай заваан луйварчид эзэгнэж дууслаа тэр дундаа ХОНГИЛЫНХОН Төр гэж бгаа бол энэ завхаралд цэг тавих цаг аль хэд-н болсон!!...
  • ?! 2019-12-03 05:03:20
    Тэгэлгүй яах вэ дээ, төрийн өмч гэдэг чинь хэний ч биш, эзэнгүй эд шүү дээ! Төрийн эрх мэдэлтнүүд ГОК-ийг зориуд ийм байлгаж сааж идэж уудаг юм шдээ!!!
  • Зочин 2019-12-03 04:09:07
    Одоо л хуулийнхан овоо ажиллаж байна энэ бол яг унэн шуу дээ эдгээр хумуус бугд хамаатай шуу
  • Nowshnuudiig huugaar ni shiitge !!!! 2019-12-03 00:45:20
    Iim l juiwaldaan gazar saigui baigaa uchiraas Ard tumen Ustei tolgoigoo zulgaah deeree tulaad baigaa yum shuu dee! Zagdaa Uls tor deeguuree huiwaldaan zambraaga...