Ц.Сандуйд заавал ял өгөх гэсэн улайрал буюу шүүхийн тэнэглэл
60 тэрбумын хэрэгт буруутгагдаж 4 жилийн хорих ял авсан Ц.Сандуй, А.Ганбаатар нарт заавал ял өгөх нь хэнд ашигтай байсан вэ? Учир нь 60 тэрбумын гэх асуудал нь гэмт хэрэг биш. Зөвхөн хэдэн хүний дунд өрнөсөн яриа гэдгийг хэргийг шалгах явцдаа мөрдөн байцаагч нар нь тогтоосон. Үүнийг нь прокурор шүүх хурлын үед баталгаажуулж, ял өгөх боломжгүй гэдгийг тайлбарласан талаар шүүх хуралд оролцсон өмгөөлөгч болон иргэний төлөөлөл ярьсан байдаг.

Харин шүүхээс заавал ял өгөх ёстой гэх араншингаар асуудалд хандсан гэдгийг А.Ганбаатарын өмгөөлөгч Б.Мэргэн халаглан ярьсан байдаг билээ. Түүний хувьд шүүх хуулийн салбарыг доромжилсон алхам хийж, шийдвэр гаргачихлаа хэмээн халагдаж байсан билээ. Түүний энэхүү санаашрал нь учиртай байжээ. Ц.Сандуй, А.Ганбаатар нарт эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 4 жилийн хорих ял оноосон билээ. Ингэхдээ Эрүүгийн хуулийн 14.9 буюу сонгууль будилаантуулсан гэх зүйлээр буруутгасан.

Эрүүгийн хуулийн 14.9 дүгээр зүйл нь дараах утга бүхий.

14.9 дүгээр зүйл.Сонгуулийг хууль бусаар явуулах хуйвалдаан зохион байгуулах

1.Сонгуулийн үр дүнд хууль бусаар нөлөөлөх зорилгоор энэ хуулийн 14.5, 14.6, 14.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдэхэд бэлтгэсэн, зохион байгуулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Эрүүгийн хуулийн 14.5, 14.6, 14.7 гэх зүйл ангийг зөрчсөн бол ял өгнө гэж байна. Эдгээр зүйл анги нь 60 тэрбум төгрөгийг төрийн албанаас босгох тухай 2014 онд буюу сонгууль болохоос 2 жилийн өмнө болсон яриа бүхий бичлэгт ял өгөх хангалттай зүйчлэл мөн үү гэдгийг тодруулах ёстой.

14.5 дугаар зүйл.Иргэн сонгуулийн эрхээ эдлэх, сонгуулийн хорооны ажилд саад хийх

1.Иргэний сонгох, сонгогдох, ард нийтийн санал асуулгад оролцох эрхээ хэрэгжүүлэхэд; сонгуулийн хорооноос хуулийн дагуу явуулж байгаа үйл ажиллагаанд зориуд саад учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.Энэ гэмт хэргийг:
2.1.хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж;
2.2.хууран мэхэлж;
2.3.сонгогчийг эд хөрөнгө, мөнгөөр татаж санал худалдан авч үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

14.6 дугаар зүйл.Сонгууль, ард нийтийн санал асуулгад илүү санал өгөх

1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн, Улсын Их Хурлын, орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль, ард нийтийн санал асуулгад нэгээс илүү удаа санал өгсөн; нэгээс илүү удаа санал өгөхийг зохион байгуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.Сонгуулийн саналын хуудас, ард нийтийн санал асуулгын хуудсыг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, тээвэрлэсэн, ашигласан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

14.7 дугаар зүйл.Сонгууль, ард нийтийн санал асуулгад хууль бусаар нөлөөлөх, санал хураалтын дүнг буруу гаргах

1.Сонгууль, ард нийтийн санал асуулгыг зохион байгуулах хорооны дарга, гишүүн, эсхүл бусад албан тушаалтан улс төрийн нам, намуудын эвсэл, нэр дэвшигчийн талаар сурталчилгаа явуулсан; сонгогчийн санал өгөх, санал хураах, тоолох ажилд зориуд саад хийсэн; бусдыг төлөөлж санал өгөх, саналын хайрцгийн лац, битүүмжлэлийг зориуд гэмтээх, гарын үсэг хуурамчаар үйлдэх, саналын хуудас солих, хүчингүй саналын хуудсаар санал авахыг зохион байгуулсан; хатгасан; дэмжсэн; санал хураалтын дүнг өөрчилсөн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Эндээс харах юм бол Эрүүгийн хуулийн 14.9 гэдэг зүйл заалт нь шууд утгаараа Сонгуулийн санал авах байранд ажиллаж байгаа Сонгуулийн хэсгийн хорооны гишүүн, эсвэл ажиглагч, өөр тус байранд ажиллаж байгаа буюу яг сонгууль болох үйл явцын үед оролцсон этгээдийн буруутай үйлдлийг шүүх утгатай байна. Гэтэл 2014 онд буюу 2016 оны сонгууль болохоос 2 жилийн өмнө болсон зүгээр л хэдэн хүний яриа бүхий бичлэгээр баримт хийж ял өгөхдөө дээрх зүйл заалтыг ашиглах болсон нь шууд утгаараа захиалгат гэж харагдуулж байна.

Шүүх Ц.Сандуй, А.Ганбаатар нарт заавал ял өгөх замаар 60 тэрбумын гэх хэргийг хаах, нөгөө талдаа захиалагчийнхаа захиасыг биелүүлсэн болж харагдах гэсэн юм биш биз. Улсын яллагч нь ял өгөх боломжгүй байна гэсэн тайлбарыг өгсөөр байхад шүүх дээрх зүйл заалтыг гаргаж ирээд яллах дүгнэлт уншсан нь захиалгатай байсан гэх хардлагыг төрүүлээд байгаа гэнэ. Иймээс л Ц.Сандуй, А.Ганбаатар нар нь улс төрийн золиос болж хэлмэгдчихлээ шүү дээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ..,  2019-12-05 02:55:24
    АН, МАН- н новшнууд адилхан дугуйнууд байж, шударга ёс ярьж, бие биенээ адлаад яанаа!
    59.153.115.242
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2019-12-04 09:55:19
    man hun helmegduulehdee turshlagatai shuudee ueiin ued hichneen hun helmegduulj hunii amidralaar toglodog nam odooch ardchilsan niigemd helmegdelt yavsaar bgaag...
    202.9.46.185
    Мэдэгдсэн Хариулах
  • ubman 2019-12-04 07:05:33
    hongiliiin shvvgchid zail
    185.220.101.35
    Мэдэгдсэн Хариулах
  • ? 2019-12-04 07:04:31
    hudaldagdsan shvvgchid zail mongoliin shvvhees
    185.220.101.50
    Мэдэгдсэн Хариулах
  • ;; 2019-12-04 07:03:10
    Sanduid 14,9 deh zvil angiar yal ogson bsn vneher hiisen gej yal ogch bgaa bol sandui bish mongol ardiin nam l hariutslagaa vvrch tarah yostoi shdee 14,9 songuu...
    185.220.101.20
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-12-04 07:01:47
    Shvvgchid ni vndsen huulia zorchood hereg taslaad hvn helmegdvvleed bgaa ene niigemd chine yaj amidrah yum be
    185.220.101.74
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2019-12-04 06:57:19
    Sandui Ganbaatar hoeriin shvvkh khural er ni bol ikh l sonin shvvkh bolson shdee prokuror ulsiin yallagch ni toriin erhiig khuuli busaar awakh gesen gej yallaad...
    94.230.208.147
    Мэдэгдсэн Хариулах
  • aidas huides 2019-12-04 06:55:13
    Er ni bol shine tsagiin shine shudraga busiin hongiliinhon ajlaa sain hiij l bgan bndaa helmegdvvleed huulias gaduur yal ogchihno gedeg chine bas l te
    217.170.205.107
    Мэдэгдсэн Хариулах
  • ii 2019-12-04 06:54:04
    Sanduig helmegdvvleed yal ogood amidarlaar ni togloj baihaar m enhbold dorjzodow geh nohdvvdiig sain shalgasan l baigaadaa
    144.217.7.33
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-12-04 04:45:45
    Хуучин хамаагүй зүйл яривал хэрэгтэн болж хоригддог байсан шүү дээ энэ хоёрт ял өгөх нь зүйтэй муу хужаа Ми.Энхболд сугараад үлдчихлээдээ хамт явах байсан юм
    202.21.100.210
    Мэдэгдсэн Хариулах
  • Ard 2019-12-03 07:33:37
    Ardchilsan geh nertei namiin arga bariliig, neg edeen hatgagchaas sonssonoos bolj zoliosnii yal eglee dee. Shuuh ch gej dee.
    202.131.247.122
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-12-03 06:40:16
    жинхэнэ эзэд нь хаана байна хүний авчирсаныг сонсоод ял авдаг хэрэг үү худлаа сандуй ганбаатраар туг тахиад том асуудал шийдсэн болж харагдах гээд энэ хоёр хүни...
    66.181.161.19
    Мэдэгдсэн Хариулах
  • Думаа 2019-12-03 06:33:22
    Одоо АН ирэх сонгуулиар 100 сая нэр дэвших эрх авна үүнийг та юу гэх вэ дээрхээс юугаараа ялгаатай гэж
    202.9.43.90
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-12-03 06:17:09
    Ми.Энхболд өөрөөсөө холдуулж нөхдөө зайлууллаа. Дотор тамиртай гэмгүй царайтай нөхөр. Шийтгэх багадна. Газрын наймаагаар олсон хөрөнгийг хураах нь з...
    122.201.31.243
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-12-03 05:30:45
    Харин ч ял нь багадсан шүү. Тийм л учраас ялыг нь нэмчихэж магадгүй гээд давахгүй байгаа шүү дээ. Төрийн эрх мэдлийг авна гэж үүн шиг чацга ярьж болохгүй ээ...
    122.201.22.214
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-12-03 05:08:50
    Сандуй... нар 60 тэрбум гэдэг хэргийг цээжээрээ хаалаа. МАН-ын өмнө гавьяа байгуулав.
    192.82.65.120
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-12-03 04:01:25
    Энэ яагаад ял авсаныг ойлгохгүй юм энэ хүн ажилтан авдаг албан тушаалтан биш зүгээр л яриа гаргасны төлөө ял энэ одоо юу вэ
    202.9.42.66
    Мэдэгдсэн Хариулах
    • зочин 2019-12-03 08:52:04
      Мал минь чиний мунхаг сэтгэлгээгээр бол Монгол төрийн албыг үнэлж зарах тухай ярьж байх хэвийн үзэгдэл үү тэ. Аархал нэвтрүүлгээр бол албан тушаал худалдан авса...
      202.21.125.35
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-12-03 03:08:58
    шударга гэж өөрсдийгөө өргөмжлөгчид батзандан болд оюунэрдэнэ нарыг их хурлын даргын амийг бүрэлгэхээр завдсан үйлдлийг сөхөж ял өгөх ёстой,хууль хүчнийхэн,,,,,...
    202.179.26.176
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-12-03 03:02:13
    ЭНэ 2 ял авах юм бол Миеэ бас авах ёстой л доо, Миеэ бүүр толгойлогч нь шүү дээ,
    203.91.116.118
    Мэдэгдсэн Хариулах
  • kkk 2019-12-03 02:50:27
    Сэтгүүлч нь нэрээ тавих хэрэгтэй шүү дээ. Эд нарын ял нь багадсан л даа.
    202.131.246.181
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-12-03 01:58:03
    Өнөөдрийн шүүгчид гэж мөнгө л харсан,хуулиа ягштал биелүүлж үл чадах хүмүүс.Хамгийн том жишээ нь америк зугатсан Төмөрбат билүүдээ.Мөнгө өгөөгүй учраас хорио би...
    122.201.21.91
    Мэдэгдсэн Хариулах
  • Ганаа 2019-12-03 01:43:21
    Харин бага ял өгсөн, уг энэ 2-т 25, 25 жил өгөөд МАФ-н эзэн М.Энхболдыг цаазаар авах ёстой.
    64.119.23.221
    Мэдэгдсэн Хариулах
  • IRGEN 2019-12-03 01:00:05
    ENE DURAKUUD XORIGDOJ BAIGAA BOLOBUU.... XIISEN GEMEE UUREX NI ZUB SH TEE... XAANA XORIGDOJ BAIGAAM BEE....
    202.126.89.126
    Мэдэгдсэн Хариулах
  • !!! 2019-12-03 00:49:06
    Za bolil doo odoo ene hun ug hergiig bolsoon gedgee TV geer ch helsen bugdede el baigaa sh dee heregjuuleh arga zam shem nariin gargasan baina lee sh dee !!
    49.0.137.164
    Мэдэгдсэн Хариулах