Ерөнхийлөгч НДШ нэмэгдүүлэх хэсэгт хориг тавилаа
2020 оны Төсөвт Ерөнхийлөгч хориг тавих эсэх асуудал анхаарал татаж байв. Тэгвэл өчигдөр Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичиг илгээж, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хориг тавьж буйг мэдэгдлээ. 
 
Тодруулбал, Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-аас НДШ нийгмийн даатгалын шимтгэлийг 2020 оны 1-р сарын 1-нээс 2 хувиар нэмж 174 тэрбумаар орлого нэмэгдүүлэх 2020 оны төсөвт хэсэгчлэн хориг тавилаа. ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд Нийгмийн даатгалын шимтгэлийг 2018, 2019, 2020 онуудад үе шаттайгаар нэмэх шийдвэр гарсан. Тиймээс энэ нэмэгдлийн гуравдугаар үе 2020 оны нэгдүгээр сараас эхэлж хэрэгжихээр байгаа юм.
 
Тэгвэл энэхүү нэмэгдлийн талаар олон нийт иргэд, аж ахуй нэгжүүдийн зүгээс эсэргүүцэж байгаагаа илэрхийлээд буй. Иймээс Ерөнхийлөгч хэсэгчлэн хориг тавьсан байна. НДШ нэмэгдүүлэх асуудлуудаас гадна хэд хэдэн асуудлууд дээр хориг тавьсан байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн:
 
1. Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтад заасан, 2020 оноос эхэлж 2021, 2022 оныг дамжин хэрэгжих, хоригийн хавсралтад дурдсан, 1,424,277.3 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 386 барилга, арга хэмжээнд хэсэгчлэн,
 
2. Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан 1,828,930.3 сая төгрөгөөс 2020 оноос эхэлж 2021, 2022 оныг дамжин хэрэгжих барилга, арга хэмжээнд төсөвлөсөн 350,846.7 сая төгрөгийг хасуулахаар тухай зүйлд хэсэгчлэн,
 
3. Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийг дагалдаж батлагдсан Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн 3, 4 дүгээр зүйлд нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлээс төвлөрч, зарцуулагдах 174,2 тэрбум төгрөгийн хэмжээнд хэсэгчлэн,
 
4. Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийг дагалдаж батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тус тус хориг тавьж байна.
 
Хоригийг зохих хууль, журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ үү” гэжээ.
 
Ерөнхийлөгч бүрэн эрхийн хүрээнд хориг тавих эрх нь нээлттэй. Гэхдээ түүний энэ удаагийн хоригийг хүлээж авах нь эргэлзээтэй. Учир нь НДШ-ийг ирэх оноос дахин нэмэгдүүлэх асуудал өндрөө авахад Ерөнхийлөгч хориг тавих тухай албан бус мэдээллүүд гарч байв. Тухайн үед Сангийн сайд Ч.Хүрэлбаатар твиттерт хуудаснаа "Энэ нь үнэн хэрэг дээрээ ОУВС-ын хөтөлбөрт Ерөнхийлөгч хориг тавьж байна гэсэн үг. ОУВС-тай хамтарч хэрэгжүүлж байгаа ХӨТӨЛБӨР үр дүнгээ өгч, зогсчихсон байсан эдийн засгаа, өндөр хүүтэй зээл, бондуудад дарлуулж байснаа эргэж нэг санаач. 2017 онд батлагдан, хэрэгжээд хоёр жил долоон сар болсон хуульд хориг тавьж болдоггүйгээ мэдэж байгаа болов уу? Тэгээд хоригоо “ЦЭЦЭД” тайлбарлаж чадах уу?" хэмээсэн. Харин Ерөнхийлөгч ирэх төсвийн хэд хэдэн заалтуудад хориг тавилаа.
 
 Хориг тавих нь Ерөнхийлөгчийн эрх ч үүнийг хүлээж авах эсэх эрх нь УИХ-д бий. 
 
О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-12-04 02:43:20
    Адилхан нэг тэрэгний дугуйнууд байна даа...
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах
  • kkk 2019-12-04 02:05:42
    МАНгарууд нийлж байгаад НДШ нэмэх хууль баталжээ. Татвар төлдөггүй малчдад мөнгө өгөхийн тулд татвар төлөгчдийн татварыг нэмжээ.
    202.131.246.181
    Мэдэгдсэн Хариулах
  • ЖОНХУУ 2019-12-04 00:42:45
    ЖОНХУУ би өөрийн хулгайлсан хөрөнгөөрөө нийгмийн даатгалын сангийн алдагдлыг нөхнө. Миний туслах ЗИКА вирус нүүрсний компанийхаа ашигнаас өгнө.
    76.107.165.63
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-12-04 00:35:32
    Энэ хуулийг гарахад хориг тавиагүй байж хэрэгжүүлэх үед нь хориг тавьж болох уу та адаглаад 10-р анги төгссөн бол ойлгох л байлаа
    202.9.46.6
    Мэдэгдсэн Хариулах
    • Dorj 2019-12-04 00:46:57
      Uls ornii hugjil ireeduig harsan tuluvlultud horig taviad ......... So yumaa yadaj yerunhiilugch ni uls turjihgui bmaar. Yana daa bid. Ungursun daraa bahirch .....
      119.40.100.66
      Мэдэгдсэн Хариулах