Төрийн хүчгүйдүүлж буй хоосон хийрхсэн улс төр ба үгүйлэгдсэн итгэлцэл

Төр үр дүнтэй, сайн ажиллахад шаардагддаг биет бус хүчин зүйл гэж байдаг. Тэр нүдэнд үл үзэгдэх, гарт үл баригдах хэрнээ маш чухал хүчин зүйлийг ИТГЭЛ хэмээдэг. Иргэд, олон нийт төр маань нь сайн шийдвэр гаргадаг гэдэгт итгэх, харин төр нь хэлсэндээ хүрч, хийх ёстойгоо хийж тэр итгэлийг алдахгүй байх ёстой. Ийм тэнцвэр тогтож байж гэмээнэ төрдөө итгэх иргэдийн итгэл нэмэгддэг, харин төр нь сайн ажиллахгүй бол төрдөө иргэд нь үл итгэнэ, иргэд нь төрөө дэмжихээ болидог. Энэ итгэлцэлийн тэнцвэр алдагдаж, төрдөө хандах иргэдийн хүсэл, шаардлага нэмэгдэхийн хэрээр тэр нь төрийг ёроолгүй ангал руу хөтөлдөг.

Гэхдээ үүнээс ангижрах арга зам бий юу? Бий ... Тэр нь юу вэ гэхээр ТӨРИЙН ЧАДАВХ, ТӨРИЙН ХАРИУЦЛАГАТАЙ БАЙДАЛ

Төрийн ажил, түмний төлөөх ажилд ахиц дэвшил гарах ёстой энэ хамгийн чухал шалгуурын нэг. Гэтэл, ажилд ахиц дэвшил гарсаныг хэн ч сонирхохгүй, хэн ч ярихгүй. Ахиц дэвшил гаргахын тулд ямар хүчин чармайлт, цаг хугацаа, нөөц бололцоо ашигласан нь бас л сонин биш. Эцсийн дүндээ үр дүнд суурилж ажилласан уу, өдөр хоногийг зүгээр өнгөрүүлсэн үү гэдгийн үнэлэгдэх байдал ЯГ АДИЛХАН байхад хариуцлага тооцох нэрийдлээр ашиг хонжоо эрэлхийлж, албан тушаалаар хөөцөлдөх нь шинэ маягийн хэлмэгдүүлэлт бий болох, шударга ёс алдагдах томоохон эрсдэлийг бий болгоно.

Шийдвэр гаргачдын хоосон яриа, камер харж чухал царай гарган, олон нийтэд таалагдахын төлөөх хийрхэл хэрээс хэтэрч байна. Ганцхан жишээ гэхэд УИХ-ын зарим гишүүд ажлын хэсгийн хурал дээр асуулт асуугаад түүндээ хариулт авсан мөртөө, яг тэр асуултаа байнгын хорооны хурал дээр, дахиад их хурлын чуулган дээр дахин давтан ямар ч өөрчлөлт, нүүрний хувиралгүйгээр эхний удаа асууж буй мэт асуусаар, загнаж зандарсаар байдгийг чухам юу гэж ойлгох??? Тэдний ЧАДВАРГҮЙ, АЖИЛ ХЭРЭГЧ БУС, зурагдсан пянз шиг энэ байдалд түмэнтээ ичдэг байснаа нуух юун...

Ийм л шийдвэр гаргагчидтай нийгэмд бид амьдарч байгаа нь ҮНЭН. Төрийн шийдвэр гаргачид улс орныг хэрхэн доройтуулж, сульдааж байгааг мэдэрч, мэдэж байгаа нь олон ч үгээ хэлж, үнэ цэнэ алдагдлыг тооцдог нь цөөхөн байгаа нь бас ҮНЭН.

Төр хүчгүйдэхийн хэрээр иргэдийн ИТГЭЛЦЭЛ муудаж, төрдөө биш төрөл садандаа, яс үндэс нэгтэндээ, аймаг сумынхандаа, анги бүлгийнхэндээ итгэх болж, бүлэг фракц болон хуваагдаж, түмэн зүйлээр, ил далд талцаж төрийг сульдаасаар байна. Дайран дээр давс гэгчээр улс төрийн намууд нь энэ байдлыг засахын оронд талцсан, хагаралдсан байдлыг өөрсөддөө ашигтайгаар шүүрэн авч, уухайн тас намчирхаж эхэлдэг нь төрийн хүчийг улам бүр сулруулж, иргэдийн төрдөө итгэл итгэлийг алдагдуулсаар байна.

Өнөөдөр бий болоод байгаа нийгмийн сэтгэл зүйг дүрслэх аваас эерэг биш сөрөг мэдээлэлд хошуурдаг, бусдыг бахархаж биш муулж тайвширдаг болсон, мэдлэг чадвартай нь биш мэдээлэгч багтай нь хол явдаг, зүтгэсэн нь биш зүхсэн нь дэмжигддэг, хийсэн нь биш хэмэлсэн нь, ажилласан нь биш амласан нь үнэлэгддэг гэж хэлдэг, ярьдаг болсон. Төрийн бодлого шийдвэр гажуудахын хэрээр ХҮРЭХ ЗОРИЛГО, ЗОРЧИХ ЧИГЛЭЛЭЭСЭЭ улам бүр ХАЗАЙХ боллоо.

Энэ ГАЖУУДЛЫГ бид ХЭРХЭН ЯАЖ ЗАСАХ ВЭ? Асуудалд судалгаатай хандах гэдэг нь СУДАЛГАА гэсэн үгийн тухай асуудал биш, судалгаа байгаа юу, судалгаа байгаа гэсэн нь хариулт ч биш. БОДЛОГО гэдэг нь бодлого гэсэн үг биш юм. Төрийн бодлого боловсруулах, судлан шинжлэх аль аль нь АЖИЛ юм. Хийх ажлынхаа зарчим, техник, арга зүй, аргачлалыг эзэмшсэн байдал, эзэмшээгүй ч гэсэн гаргасан бодлого судалгааг ойлгох, ойлгохыг хүсдэг, түүн дээр ажилласан, цаг хугацаа зарцуулсан, шүүн тунгаасан байдал нэн чухал. Төрийн шийдвэр гаргагчид өөрсдийгөө болж байна, бүтэж байна гэж үнэлэх ч, Монгол ТӨРД ГОЛОГДОЖ байгааг ЦЭГНЭХ ЦАГ болжээ!!!

Төрийг төвхнүүлэгчид түмнийхээ төлөө ХОЁРГҮЙ СЭТГЭЛЭЭР зүтгэдэг, ТАРХИНДАА ШИРГЭЭЖ, БОДОЛДОО БОГШООСОН БОДЛОГО ШИЙДВЭРЭЭ олон нийтдээ толилуулдаг, улсаа хөгжүүлэх замыг заагч, шилдэг боловсон хүчин байх ёстой билээ. Тэдэнд тавигдах ёс зүйн болон мэргэжлийн шаардлага, шалгуур өндөр, хуримтлуулсан туршлага арвин байж гэмээнэ төрийн гаргах шийдвэр мэргэн, түмнийхээ төлөө байж чадна.

ТӨР ХАРИУЦЛАГАТАЙ байна гэдэг нь төр амласнаа биелүүлдэг, хэлсэнээ хийдэг явдал юм. Харин бодсоноо зарлаад, зарласнаа мартаад, өнөөдөр нэгийг маргааш өөрийг амлахыг төрийн ХАРИУЦЛАГАТАЙ БИШ харамсмаар ХАРИУЦЛАГАГҮЙ БАЙДАЛ гэнэ.

Дэлхий дахинаа улс орнууд улс төрийн намаар дамжин төрөө засагладаг. Хариуцлагатай төр нь иргэд олон түмнийхээ өмнө ч, сөрөг хүчнийхээ ч өмнө ч үүрэг хариуцлагаа ухамсарладаг, өөр хоорондоо толхилцохын оронд үзэл санаандаа нэгдэж, үнэнч ажиллах учиртай.
Төрийн эрх баригч МАН-ын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийг боловсруулах ажилд оролцох боломж надад олдсон юм. Тус мөрийн хөтөлбөрийг боловсруулахад оролцсон маань нэр төрийн хэрэг гэж үздэг.

2016 оны Сонгуулийн мөрийн хөтөлбөрөө:
“БИД ХАМТДАА ИРГЭДЭЭ ЯДУУРЛААС АВАРЧ, ЭДИЙН ЗАСГАА ХЯМРАЛААС ГАРГАЖ, ЭХ ОРНОО ӨРНӨӨС САЛГАЖ, ТӨРИЙН ДАМПУУРЛЫГ ЗАСЧ, ТЭГШ ЖУРАМТ, БАЯН ХҮЧИРХЭГ МОНГОЛОО ЦОГЦЛООЖ ЧАДНА” уриатайгаар 5 бүлэг 31 зүйл 400 гаруй заалттайгаар боловсруулсан билээ.

2016 оны сонгуулиар МАН-д Монголын ард түмэн үнэмлэхүй давуу эрхийг олгосон тус мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг ханган ажиллах нь төрийн эрх баригч МАН-ын ҮНЭТ ЗҮЙЛ, УЛС ТӨРИЙН ЭРХ АШИГ, иргэдийнхээ өмнө хүлээсэн ӨНДӨР ХАРИУЦЛАГА юм. Тиймээс ялалтын мөрийн хөтөлбөрийн амлалтаа хэрхэн биелүүлж, яаж хэрэгжүүлж ажилласныг дүгнэн цэгнэж, тооцон нягталж олон түмнээ толилуулах болно гэдгээ ҮҮГЭЭР МЭДЭГДЭЖ байна.

САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЧ, ЗӨВ ҮЙЛИЙН ГЭРЭЛ ГЭГЭЭ ИТГЭЛИЙН ГАЛ БОЛОН БАДРАГ!!!

С.ДАВААСҮРЭН

2019.12.03

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-12-08 14:05:16
    МАН морийн хотолбор нэг нь ч биелээгуй харин эсрэгээрээ биелсэн. 7гийн 7оон татвар шинээр гарч ирсэн. Хуухдийн монго байхгуй болсон. 2020 онд ШАА гэдэг хариу ог...
    103.229.123.43
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochi  2019-12-08 03:04:56
    Mongol tur iim l hvmvvseer dutaj bainadaa.Хийсэх нк хөөглөж ховлосон нь дэвшдэг болсон нь үнэн шүүдээ. ИХ-ийн эмэгтжй гишүүд дотор Цогзолмаа л бнадаа
    150.129.143.145
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-12-05 06:00:32
    Төрийн шийдвэр гаргагчид өөрсдийгөө болж байна, бүтэж байна гэж үнэлэх ч, Монгол ТӨРД ГОЛОГДОЖ байгааг ЦЭГНЭХ ЦАГ болжээ!!!
    202.126.89.115
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-12-05 00:15:29
    Харин бодсоноо зарлаад, зарласнаа мартаад, өнөөдөр нэгийг маргааш өөрийг амлахыг төрийн ХАРИУЦЛАГАТАЙ БИШ харамсмаар ХАРИУЦЛАГАГҮЙ БАЙДАЛ гэнэ. Энэ үнэн төрх
    119.40.100.66
    Мэдэгдсэн Хариулах
  • das 2019-12-04 18:19:43
    Gants 1 usgiin aldaa huuj hoshnogo doogchid mun elbeg bljdee ene hun bolovsruulaltssan hutulburuu hamgaalah talaas n sanuulaga ugch ymarch buruu uund bhguiee.ts...
    39.154.6.20
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-12-04 11:47:40
    MAN-AN map buyu ashig sonirholiin bulegleluud mohgol toriig sulruulj ulsaa mohooj baina.Ard tumen hair nairgui hatuu tsemtsel yabuulj baij toroo buleglelin gara...
    66.181.161.7
    Мэдэгдсэн Хариулах
  • зөв 2019-12-04 11:43:20
    ямарч басан өөрийн бодлоо өөрийн дүгнэлтээ бичиж өөрийгөө зөв чиглүүлж чадвал боломжийн хүн байна
    122.201.22.226
    Мэдэгдсэн Хариулах
  • МАН сөнөтүгэй 2019-12-04 09:55:14
    МАН сөнөтүгэй
    66.181.183.24
    Мэдэгдсэн Хариулах
  • Инженер 2019-12-04 09:30:02
    Төрийн яам агентлагийнхан 60 тэрбумынхан. УИХын гишүүд ждүчид.Иймэрхүү удирдлагатай Монгол улс шүүдээ. Гайхамшиг !!!
    66.181.182.206
    Мэдэгдсэн Хариулах
  • Лхагвасүрэн 2019-12-04 09:02:26
    Зөв Амжилт хүсъе. Комент бичсэн тэнэг цэцэн минь чи дайр гэдэг үгийг мэдчихээд дарин дээр давс цацаад үз. Яах ч үгүй. Хөлөө холгуулчихаад давс цацаад үз. Яах ...
    202.9.46.31
    Мэдэгдсэн Хариулах
  • ? 2019-12-04 04:12:19
    Уул нь зөв юм бичиж байснаа сүүлчийн өгүүлбэр нь хамаг утга ач холбогдлыг нь арчаад хаячихжээ! Дашрамд: "Дайран дээр давс" биш, "Дарин (дарь!) дээр давс" гэ...
    103.229.123.241
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-12-04 01:52:00
    Даваасүрэн гуай МОНКОРДЫН хохирогчдын хохиролыг яаж барагдуулахаа хэлчихээд том ярь. МОНКОРД ямарч хяналтгүйгээр хажууд чинь байсан шүү. их нүгэл үйлдсэн дээ ...
    59.153.84.210
    Мэдэгдсэн Хариулах
    • ХАРИУ ЗОЧИХ 2019-12-04 02:08:32
      МӨН Ч ТЭНЭГХЭН СЭТГЭХ ЮМ ДАА. ЭНЭ ХҮНД ЯМАР ХАМААРАЛ БАЙХГҮЙ ЭЭ
      202.179.13.198
      Мэдэгдсэн Хариулах
  • kkk 2019-12-04 01:50:35
    Энэ С.Даваасүрэн гэдэг чинь МАН-ын дарга юм уу. Энэ одоо юугаа элийрээд байгаа юм бэ? Шийдвэр гаргагч нар чинь МАНгарууд байгаа биз дээ. Бас нэг элий балай
    202.131.246.181
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-12-04 01:26:55
    Чухам үнэнийг хэлжээ.Холтос хөвдөг алт живдэг гэж үнэн юм даа.Сайн цаг айсуй.
    103.57.95.52
    Мэдэгдсэн Хариулах
  •  2019-12-04 01:17:34
    ялтан гишүүдээ хөөж цаазалж шороонд хэвтүүлээд наад үгээ хэлчих.
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-12-04 01:13:54
    ажлаа хийж чадаагуй байж олон угтэй юм гарчигаа ч зев бичээгуй л бна терийн биш терийг гэвэл тийн ялгалын хувьд зев болно доо бичиг усэгт тайлагдчихаад хэруул х...
    203.91.115.56
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-12-04 01:09:51
    Чадвартай эмэгтэй байналаа ДУУГУЙХАН БАЙЖ БАЙТАЛ ГАРААД ИРНЭЭ. ШИНЭ НАМ ТУСАЛЖ МАГАДГҮЙ. АМЖИЛД
    64.119.26.85
    Мэдэгдсэн Хариулах