Ж.Батзандан: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллахгүй бол гудамжинд гарч тэмцэнэ
УИХ-ын гишүүн ШИНЭ намын дарга Ж.Батзандан, УИХ-ын гишүүн Л.Болд нар өнөөдөр Улсын Ерөнхий прокурорын газарт очиж эсэргүүцэл бичих өмгөөлөгчдийн хүсэлтийн хариуг шаардлаа. 

Тодруулбал, эрүүдэн шүүгдсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах Хүний эрхийн үндэсний комисс, ОУ-ын парламентын холбоо, Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн гэх хэрэгт санал дүгнэлт гаргах УИХ-ын хорооны тогтоол гараад байгаа. Үүнтэй холбогдуулж Улсын Ерөнхий прокуророос Улсын Дээд шүүхэд эсэргүүцэл бичих өмгөөлөгчдийн хүсэлтийн хариуг шаардсан юм. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн ШИНЭ намын дарга Ж.Батзандан “ОУ-ын байгууллагууд, дотоодын хүний эрхийн байгууллагууд УИХ-ын Түр хороо Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж ял тулгасан гэх дүгнэлт шийдвэрээ гаргачихлаа. Энэ нь шинээр илэрсэн нөхцөл байдалд орж байна. Тухайн үед гурван шатны шүүх шийдвэр гаргахдаа “Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн прокурор, шүүх, тагнуулын байгууллагуудын хууль бус үйл ажиллагааны талаар мэдээлэлгүй байсан” гэж бидэнд хэлж байгаа. Тэгвэл нотлох баримтуудыг бүгдийг нь гаргаж өглөө. ОУ-ын байгууллага, дотоодын хүний эрхийн байгууллагууд дүгнэлтүүдээ гаргачихлаа. Одоо прокурор дүгнэлтээ Улсын Дээд шүүх рүү явуулах ёстой. Шинээр илэрсэн нөхцөл байдлын хүрээнд гурван шатны шүүхийн хүрээнд гаргасан шийдвэрийг хүчингүй болгож хэргийг сэргээн шалгах зайлшгүй шаардлага үүссэн гэж бид үзэж байна. Шинээр үүссэн дөрвөн нөхцөл байдаг. Үүний гурав нь хангагдаж байна. Нэгдүгээрт, хуулийг буруу хэрэглэсэн, хоёрдугаарт гэрч нь мэдүүлгээсээ буцсан буюу худал мэдүүлэг дээр үндэслэн шийдвэр гаргасан. Энэ нь хожим илэрсэн бол үүнийг шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэж прокурор дүгнэлт бичиж Улсын Дээд шүүхийн бүх шүүгчдийн хуралдаанаар авч хэлэлцдэг журамтай. Т.Амгаланбаатар мэдүүлгээсээ буцчихлаа. Хүний эрхийн бүх байгууллагууд дүгнэлтээ гаргачихлаа, шинээр илэрсэн нөхцөл байдлын хүрээнд Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг нэн даруй суллахыг бид шаардаж байна. Хэргийг дахин нэмэлт мөрдөн байцаалтад буцааж сэргээн шалгах шаардлагатай нөхцөл байдал үүссэн. Улсын ерөнхий прокурорын гурван том прокурор солигдоод зургаа долоон сар болж байна. Энэ хугацаанд Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, Бадамжунай нарыг гадагшаа зугтаалгаж гаргасан. Авилга, хулгай, оффшорын бүх том хэрэгтнүүд гадагшаа зугтаж, далайн эрэг тарвалзаж байна. Ардын хүүхдүүд шоронд хоригдож, яргалал тамлалын дор зовж байна. Ийм шударга ёс гэж байдаггүй юм. Өнөөдөр Б.Жаргалсайхан, М.Чинбат, С.Алиманцэцэг нарын прокурорт бид шаардлагаа хүргүүллээ. “Зургаан сар бид та нарыг харлаа, одоо ажлаа хий, чадахгүй бол ард түмэнтэй нүүр тулна” гэдгийг санууллаа. Хэрэв Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллахгүй бол  ардын хүүхдүүдийг яргалдаг, тамладаг байдлыг үргэлжлүүлэх юм бол ШИНЭ намынхан Л.Болд, Ж.Батзандан хоёр гудамжинд гарч тэмцэнэ гэдгээ албан ёсоор зарлаж байна” гэлээ. 

О.ОНОН

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-12-07 02:37:54
    Франц иргэн Энхбатыг хулгайлж авчраад шоронд хэлмэгдуулээд алцан хунийг хэлж ярихгуй энэ естой худлаа гар. Эсвэл сэтгэцийн асуудалтай шизоо тусцан лалар байна.
  • Амар 2019-12-05 00:00:48
    Батзандан угаасаа л гудамжных биз дээ.Тэгээд байсан газартаа очино л биз.
  • зочин 2019-12-04 15:35:32
    Шинэ намийг татан буулгаа наад Батзандан чинь улс орныг самрана шуу худлаа жужиглэж байна
  • Хэ 2019-12-04 13:00:40
    Алуурчид Эбии, Батуул, Хурц тэргэтэнгуудииг бушуухан барьж шоронд хии
  • зөв 2019-12-04 11:47:34
    хөөрхийс намыг нь бүртгэхгүй болохоор гудамжинд жагсах нь мөн хөөрхийлэлтэй улс төрчид шүү
  • segii 2019-12-04 11:20:49
    eeree shorornd orohguin tuldbusdiig bitgii turhdee \
  • Инженер 2019-12-04 09:31:44
    Баагий чи гудамжиндаа л ОКЕЙ шдээ
  • Зараа 2019-12-04 09:13:03
    Нөгөө эрж хайлгуулаад сүйд болоод байгаа баагий маань энд таваргаж явна, ккк
  • иргэн 2019-12-04 08:25:08
    энэ занданпопулист болиосоо
  • Ardi.n jujig chin Zandan 2019-12-04 07:34:41
    Erguu dagz. Udahgui Zorig min.!!! gej uilj, orilj, charlaj use zulgaaj, uhaan aldaj unaj jujiglen de. Ene Zandan Pizdad. Odoo uldesen he'd. Amdrala bodyo.
  • !!! 2019-12-04 07:20:09
    Shine nertei huuchinsag Namiig demjih hun baihgui bolhoor haach hamaagui Shuugian degdeedgee bolioo!
  • ХУУЛЬЧ 2019-12-04 06:29:44
    МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ЗААСАН ШҮҮХ ЭРХ МЭДЭЛРҮҮ ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ ДАЙРДАГ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮДТЭЙ ӨӨР УЛС ДЭЛХИЙД БАЙХГҮЙ ДЭЭ ,,,,ШҮҮХ ШИЙДЭХ АСУУДАЛ ДАА,,,,...
  • Зочин 2019-12-04 06:11:23
    Хүн очих уу ? Алуурчдын ах дүүс, эцэг эх бас дээр нь Нямдорж, О.Содбилэг нар очих байх. Бусад хүмүүс ийм тэнэг юманд очихгүй, нүдний булай болов оо...
    • зочин 2019-12-16 12:13:22
      энэ тэнэг бишээ авилгачны хүүхэдээ чи тэгвэл хар тамхины газарт л очих байхдаа
  • Би 2019-12-04 05:56:28
    Эрхэм хүндэт үхэрнүүдээ адаглаад хулгайч, энэ шиг солиотой хүмүүсийг битгий сонгоочээ эд нар чинь та нарт л тааруулж жор бэлдэж байгаа нь энэ шүү дээ.
  • иргэн 2019-12-04 05:16:14
    Өлсгөлн зарлаад үхээд өгөөч
  • Songogch  2019-12-04 04:54:29
    Ene yasan uilin urtei hun be? Zorig gedeg huni uhler mun olon hun uls tur hi.j erhem gishuun bolho Yuma. Odoo 2020 onks hoish gaigui bolho bha.
  • ... 2019-12-04 04:31:08
    Хавар болох болоогүй, синдромдоход арай л эрт байна даа!
    103.229.123.241
    Мэдэгдсэн Хариулах