''Болор цом'' наадам Багануур дүүрэгт болно
Монголын зохиолчдын эвлэлээс зохион байгуулдаг "Болор цом" наадам 37 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Энэ жилийн наадамд оролцох найрагчдын шүлгийг арванхоёрдугаар сарын 27 хүртэл хүлээн авах юм. Наадамд оролцох найрагчид зөвхөн энэ онд бичсэн хоёр шүлгээ бүртгүүлэх юм байна.

“Болор цом-37” наадам энэ удаа Багануур дүүрэгт ирэх оны нэгдүгээр сарын 5-нд болохоор тогтжээ. 

2020 онд Багануур дүүргийн түүхт 40 жилийн ой тохиох тул ийнхүү Монголын утга зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн төрсөн нутаг Гүн Галуутайд зохион  "Болор цом" наадмыг байгуулахаар шийдвэрлэсэн байна. 

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-12-04 11:22:25
    Хаана бүртгүүлэх юм бэ. Материалаа хэнд аваачиж өгөх вэ. Хариулаад өгөөрэй