''Өвлийн идэш'' өргөтгөсөн худалдаа болно
“Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг энэ сарын 5-20-ны хооронд зохион байгуулна. Өргөтгөсөн худалдааг Хан-Уул дүүрэгт Яармагийн зам дагуу байрлах “Сансар” худалдааны төв, Сүхбаатар дүүрэгт Нарны зам дагуу байрлах “Саруул” худалдааны төв, Баянзүрх дүүрэгт Чингис зочид буудлын эсрэг талд байрлах “Скай” их дэлгүүрүүдэд тус тус зохион байгуулахаар ажиллаж байна.

  Өнөөдрийн байдлаар “Өвлийн идэш” махны өргөтгөсөн худалдаанд  Булган, Дорноговь, Төв, Өмнөговь, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Сүхбаатар, Увс, Ховд, Өвөрхангай гэсэн 11 аймаг оролцохоор мэдээгээ ирүүлээд байгаа юм. Махны өргөтгөсөн худалдаанд таван төрлийн мах, малын дайвар бүтээгдэхүүн  худалдаална.

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-12-04 11:30:15
    Хэн үүнийг зохион байгуулж байгаа юм бэ? Улсын мал тооллого болж байхад хэн зэрэгцүүүлэв хуулиа дүрэм журмаа уншаа ч .....
  • зочин 2019-12-04 09:31:17
    Махны ,үнэ ,хямдруулдаг ,цагаар ,өндөр ,үнэ ,хэлээд,газрын ,дарга ,зогсож ,байх ,юм. Харин ч хонины ,мах ,бөөнөөр 5000 байх ёстой. 5500 гаар уд...