Ж.Энхбаяр: ЖДҮ авсан болохоос авлига авч, хулгай хийж, улсын мөнгө ашигласан биш

“ЖДҮ-гийн хэрэг” яагаад үүссэн, энэ хэргийн талаар эрх баригч МАН-ынхан юу гэж үзэж байгаа нь олон нийтэд сонин байгаа юм.

“Зууны мэдээ” сонин үүнд хариулт өгөхүйц нэгэн мэдээллийг өмнө нь цувралаар хүргэсэн. Тэр бол УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр гишүүд юу гэж ярьсан талаарх мэдээлэл байв.

Энэ удаад дахин нэг хуралдааны талаарх МАН-ын бүлгийн “ЖДҮ-гийн протокол-2”-ыг дэлгэж байна. УИХ дахь МАН-ын бүлэг 2019 оны нэгдүгээр сарын 10-нд Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралджээ. Хуралдааныг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн даргалж, Бүлгийн Ажлын албаны дарга Н.Энхтайван, зөвлөх Б.Санжмятав, Н.Хажидсүрэн, Ц.Энхжаргал, А.Батзаяа, Б.Жамбал, Л.Эрдэнэбаяр, ахлах референт Б.Ариунзаяа, Г.Ихбаяр, референт Б.Цэцэгдэлгэр нар оролцжээ.

МАН-ын бүлгийн 64 гишүүний 44 нь энэ хуралд суусан байна. Харин УИХ-ын Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, Г.Мөнхцэцэг нар өвчтэй, Б.Саранчимэг, О.Содбилэг, Д.Тэрбишдагва нар гадаадад, Н.Номтойбаяр томилолттой, Ж.Эрдэнэбат чөлөөтэй, Сү.Батболд , Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Д.Ганболд, Ц.Гарамжав, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар, Г.Тэмүүлэн, А.Ундраа, Д.Цогтбаатар, Л.Энх-Амгалан, М.Энхболд нар шалтгаангүйгээр хуралдаа суугаагүй байна.

Энэ хурлаар “ЖДҮ-гийн хэрэг”-т холбогдсон Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарыг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн саналыг хэлэлцжээ.

Өмнөх нь Ж.Энхбаяр: Манай 40-өөд гишүүн ирэх сонгуульд маш хүнд тамгатай орох байх

…Үргэлжлүүлээд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “…Тэгээд одоо яах вэ, нэгэнт ийм асуудал үүсчихээд цагдаа шалгаж тогтоогоод, прокурорын үндэслэлтэй шахаж байгаа гэдэг чинь их эвгүй байхгүй юу. Алга таших юм биш шүү дээ. Тэгэхээр Батзориг сайд аа, бодит үнэнийг хэлээч. Нөгөө талаас ЖДҮ-ийг дэмжинэ гэдэг чинь юу юм бэ. Олон түмэнд тараагаад өгчих юм яриад байгаа. Боломжгүй улсуудад тарааж өгөх төсөл байсан гээд байгаа. Ер нь үйлдвэрлэл хөгжүүлэх ямар бодлого байдаг юм бэ. Үүнийгээ та нар ярь л даа. Ярих юм алга. Нэгэнт энэ дотроосоо хэдэн нөхдөө шоронд явуул гэдэг улс төр хийсэн шүү дээ. Тэрийгээ Мөнхбат хэлж л байна. Бодит үнэнийг хэл. Юу болсон юм бэ. Миний хувьд ЖДҮ-гийн зээл авсан хүн. Дүрэм журмын дагуу сонгон шалгаруулалтад ороод ирсэн. Зориулалтын дагуу ашигласан. Шалгасан. Дууссан. Нуугаад, хаагаад байх юм байхгүй. Ил тод шүү дээ. Энэ ямар авлига авсан биш, хулгай хийсэн биш, улсын мөнгө ашигласан биш. Салбарыг нь зарласан. Төсөл хөтөлбөрт нээлттэй сонгон шалгаруулалтад оролцоод авсан. Ийм л улсууд байж байгаа. Мэдээж, улс төрийн байгууллага хурдан шуурхай ажиллаж, харж байгаа шүү дээ. Тийм том том асуудлууд, том том хулгайн асуудал байхад л орохгүй хаяж үлддэг мөртлөө энэ ЖДҮ-гийн асуудлыг ямар хурдан оруулж, энэ жагсаал цуглаантай холбоотой дөрвөн гишүүний асуудлыг яаж хурдан оруулж ирж байна вэ. Их л хурдан шуурхай ажилладаг юм байна. Тэгэхээр Батзориг сайдын үгийг сонсмоор байна. Та үнэнийг хэлээч” гэсэн байр суурийг илэрхийлэв.

Үргэлжлэл бий…

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Хуйвалдаан 2020-01-10 03:29:08
    Хуйвалдаанаар ядуу иргэдэд ЖДҮ 100 саяыг өгчих. Тэгвэл цайруулая
  • Zochin 2019-12-27 07:48:39
    Ene bol mash hulgai.enhbayr bolhoor hulgai hiigeed abasgyi um chig.icih bulchirhai algaa .iiml cebdeg hulgaich naraar ulsiin mongo ugaasniigni hed nugalj toluul...
  • иргэн 2019-12-24 06:29:19
    тэгвэл бид нар наад зээлийг чинь аваад үйлдвэрлэл явуулая л даа
  • ИРГЭН 2019-12-24 02:54:17
    ХУЦАЖ БНА ДӨӨ!! ЭНЭ БОЛ ЖИНХЭНЭ ҮЙЛДВЭРЛЭГЧДЭЭС ХУЛГАЙЛЖ. ДЭЭРЭМДЭЖ АВСАН МӨНГӨ ШҮҮ
  • Дорж 2019-12-18 10:55:50
    Том гарын хулгайч мөнөөс мөн.Өөрөө хулгайч биш гэж мэдээд яахав
  • зочин 2019-12-17 09:13:36
    ард түмэн минь энэ хулгайч-г дахин хэзээч сонгож болохгүй ард түмнийг ингэж доромжлохдоо яадаг юм мөнгөө бодоод цаашаа яв
  • зочин 2019-12-12 12:47:35
    Чи хамгийн бага хүүтэй зээл аваад ББСБ байгуулгаараа өндөр хүүтэй зээлүүлж мөнгө угаасан. 20 оны сонгуулийн мөнгөө босгож байгаад баригдлаа. Энэ бол гэмт хэрэг...
  • Odbayar 2019-12-12 03:16:47
    Ugaasaa Enkhbayr gishuunii zuv sh de songuulid garah gej zunduul l zardal garch bgaa sh de teriig zailuul yaj ergej olohiin turuus l yum gargaj nuhunu sh de
  • Иргэн 2019-12-07 02:57:44
    Архангай аймагт 45 төсөл ждү зээл авахаар шалгарч нийтдээ 850 сая төгрөг болсон, гэтэл ганцхан хулгайч ИХ-ын гишүүн тэрбумаар нь аваад эргүүлээд ард түмэндээ......
  •  2019-12-06 06:01:45
    тэнгэр үзэж байгаа шүү. эхнээсээ бөгсний хэргээр улсаасаа хөөгдөөд эхэлж байна
  • Irgen 2019-12-05 23:58:20
    Haha ingej bodoj bgaan bol uls turiin ajilaa hiihgui ter huviin business ee l hii... JDU er ni bol hul deeree togoth gej bgaa bolon anhlaniig demjih gej bgaan
  • zochin 2019-12-05 22:57:50
    ЭНЭ НОВШИЙГ ШОРОНД НЬ ЯВУУЛАХ ХЭРЭГТЭЙ. ЖДҮ-ЧИД ХАМГИЙН АДГИЙН НОВШУУД.АРД ТҮМНЭЭ ИЧИХ Ч ҮГҮЙ ЛУЙВАРДАГЧИД. 3% АВААД МОНГОЛЫН АРД ТҮМЭНД 36% ӨГНӨ.
  • pyaldaga 2019-12-05 16:23:30
    zov. Minii gishuunii zov. Ahiad ner devsh. Mald hairtai ard tumen songono oo
    122.201.24.51
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2019-12-05 14:20:16
    JDU ulsiin mungu bish yum bhda ene mal sda yu yariad bnaa
  • zochin 2019-12-05 10:21:01
    yanaa helh ch ug alga, turiin said n ingej bodoj yarihaar mgl uls umongoliin ard tumen yana daa yana....
  • Зочин 2019-12-05 10:00:04
    Энэ балай юмнууд арайл давраад байна шуу маш их зохион байгуулалттай ажилласан байна шуу дээ ХЭСангаас бас л авсан хэрэг гараад байна уул нь уйчлал гуйх естой э...
  • зочин 2019-12-05 07:53:58
    Өдрийн мэнд.ЖДҮ мөнгө жинхэнэ юм хийх хүсэлтэй бага дунд орлоготой иргэдэд очих ёстой юм биш үү тэрнээс албан тушаалтан эрх мэдэлтний гараар орох биш баймаар...
  • Дамба 2019-12-05 06:12:13
    өөөө зөзө бүр заза
    192.82.75.102
    Мэдэгдсэн Хариулах
  • Гэй 2019-12-05 05:55:46
    хуцдаг хошного вэ
  • зочин 2019-12-05 05:49:41
    Энэ одоо эрүүл үү Ард түмнээ багахан доромжилохоор юмаа, тэнэг гэж бодоод бга юмуу.Өөрөө асар тэнэг хүн бна.ЖДҮ ээс мөнгө авсанаа бэлэг гэж бодоод бга юм бишү...
  • zochin 2019-12-05 05:27:39
    Шуналаасаа болоод эцгийнхээ нэр хүндийг унагалаа даа
  • Иргэн 2019-12-05 05:08:01
    Сайн эцгийн нэрийг шороотой хутгасан өөдгүй амьтан
  • зочин 2019-12-05 05:00:34
    Цагаандаа гарчихсан луйварчин юм байна. Бүүр, би бага идсэн, тэр их идсэн гээд байгаа юм бишүү. Энэ заваан юмнуудыг бүгдийг нь зайлуулаад өгөөч?
  • irgen 2019-12-05 04:33:27
    yarij bgaa ni huvia hicheesen ,,,,tegvel ta heterhii ih avchee shunal ihdej oilgov uu
  • Болд 2019-12-05 04:32:31
    хүүхэд байхын би генералын хүүхэд гэж бусдын боломжийг хулгайлж өссөн хүн ингэж сэтгэж ярихнүй бол өөр хэн ингэж ярих вэ
  • иргэн 2019-12-05 04:17:44
    ЖДҮ чамд зориулаагүй. чамайг мөнгө угаахыг дэмжээгүй юм. Одоо хүртэл 3 хувийн хүүтэй мөнгө аваад 30 хувиар зээлүүлдгээ ойлгоогүй гишүүн байна аа . өөрийгээ өмөө...
  • zochin 2019-12-05 03:52:28
    Ene sangaa haachihaach
  • zorigt 2019-12-05 03:31:55
    ene erguu buural hustaach ichdeggui hulgaich we
  • Zochin 2019-12-05 03:31:42
    Ethic echix bulchirxai b.na uu?
  • Иргэн 2019-12-05 02:49:45
    Эрх мэдэл, хөрөнгө мөнгөтэй улстөрч баячуудад зориулагдаагүй гэдгийг энэ дураак одоо хүртэл ойлгоогүй явна уу
  • Ard 2019-12-05 02:43:51
    Chi bolio icheesee hulgaich
  • Harz 2019-12-05 02:42:51
    Bi bid J gezen awmaar bna. Ta nar yaahaara dawuu erheer awdag yum. Bid nar3 J gesen bankind hiijed huugin awaad idmer bn
  • Бат 2019-12-05 02:32:49
    Ж.Энхбаяр жаахан эх орон ч авир гаргаач.ЖДҮ гээс мөнгө авч угааж сонгуулийн мөнгө гаргаж авчихаад ингэж ярьж болохгүй ээ уул сайхан буурал генерал хүү юмсан.
  • ЖАДАМБАА ГЕНЕРАЛЫН ХҮҮД 2019-12-05 02:02:29
    ЖАДАМБА ГЕНЕРАЛЫН НЭР . САЙН ЭЦГИЙГ ЧИНЬ БОДООД БИ ЧАМАЙГ НЭГ УДАА УУЧЛИЛЛАА... ХАРИН ДАРААГЫН УДАА ГЭЖ ОГТ БАЙХГҮЙ ШҮҮ. ЭНХБАЯРАА. ӨЛСӨЖ ТУРЖ ҮХЭЖ БАЙГАА БИШДЭ...
  • Зочин 2019-12-05 01:54:10
    Боломжгүй улсуудад тарааж өгөх төсөл байсан гээд байгаа. Ийм юм яриад байна даа. Тэгвэл журмандаа зөвхөн боломжтой гэж оруулах ёстой юм байна даа ккккк
    • ИРГЭН 2019-12-24 03:22:03
      ЭНЭ ЭНХБАЯР Сэтгэцийн өвчтэй юм бна, Тэгээд БОЛОВСРОЛ ДОРОЙ УЧРААС ИНГЭЖ ЯРЬЖ ЧАДАЖ БНА ДАА
  • NBb 2019-12-05 01:41:32
    ta xed orood ch xereggui
  • Zochin  2019-12-05 00:58:55
    Olon jil ulsiin mungiig huvidaa ashiglasan. Bank busaar mungu denduu idsen bolov uu...?!?!?!
  • etsgiin yas  2019-12-05 00:49:50
    erh medel, alban tushaalaa urvuulan ashiglasan gemt hergee ingej omoorch baigaa hun ch dee medehgui, etsgiin yasiig ondolzuulsen teneg nohor baina daa.