Парист дэд сайд нар уулзав
Франц, Мексикийн Засгийн газар Парист дэд сайд нарын улс төрийн зөвлөгөөн хийсэн байна. Энэ үеэр хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, мэдээлэл солилцох талаар тохиролцсон гэж Гадаад харилцааны яамны ажилтнууд мэдээлжээ.

Мексикийн Элчин сайдын яамнаас мэдээлснээр уулзалтад оролцсон төлөөлөгчдийг Гадаад харилцааны яамны нарийн бичгийн дарга Хулиан Вентура, Францын төлөөлөгчдийг тус яамны Европын болон Гадаад харилцааны асуудал харицсан ерөнхий нарийн бичгийн дарга Франсуа Делатр ахалсан байна.

 Тэд уулзалтын үеэр эдийн засгийн өргөжиж байгаа харилцаа холбоо болон хоёр орны нийгмийг холбосон нарийн харилцаанд тулгуурласан хамтын ажиллагааны мөрийн хөтөлбөрийг судалжээ. Түүнээс гадна бүх салбарт эсрэг үйл ажиллагааг бэхжүүлэхийг эрмэлзэж байна гэж мэдэгдэлд дурджээ.

Мөн хоёр орны Гадаад харилцааны яамны хооронд 2021-2022 онд НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн байнгын гишүүн Мексикийг харилцан албан бус мэдээлэл солилцох схемийг бий болгоход оролцуулахаар төлөвлөж бэлдэх талаар тохиролцсон гэж Элчин сайдын яамнаас мэдээлсэн байна.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.