ЗТХЯ-ны газрын даргыг хөнөөсөн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал өнөөдөр болно
Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг өнөөдөр 11.00 цагт хийнэ. 

Сэжигтэн Б.Махбалд нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна. Энэ зүйл ангид “Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ” гэж зүйлчилжээ. 
Сануулахад, 2018 оны наймдугаар сарын 9-нд ЗТХЯ-ны байранд хүний амины хэрэг гарсан. Цагдаагийн байгууллагаас урьдчилсан байдлаар ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбал тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн аминд хүрсэн хэмээн тогтоогдсон байдаг. 


О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2019-12-07 11:52:18
    энэ алуурчны хийсэн үйлдэл тодорхой бсаар бтл хойшлуулсаар бдг ни сэжигтэй шүү хахуули амруугаа чихүүлчээгүй бол та нар буудаж орхиоч
  • Бат 2019-12-06 22:12:33
    Энэ шүүх хахууль аваагүй юм байхдаа мөн ч удлаа тодорхой зүйл шүү дээ тодорхойнгүй бол шийдэхгүйнээ
  • Zochin 2019-12-06 11:56:31
    Ene hund shoron ih zohijee!! Turaad goolig bolood bur rsarailag boljee!!