Шалгагдаж эхэлсэн Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал, ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр нар хэрхэн баяжив

Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал, ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр нарыг прокурорын байгууллагууд шалгаж эхэлсэн байна.  Дээр албан тушаалтнууд “Эко грийн ланд” ХХК-ийн удирдлагаас их хэмжээний мөнгө хахуульд авсан хэргээр болон “Түйн гол”, “Хаш гоёо” зкэрэг компаниудад хууль зөрчин ашигт малтмал олборлох зөвшөөрөл олгосон асуудлаар мөн шалгагдаж эхэлжээ. 

Тэгвэл ийнхүү авилга хээл, хахуулийн хэрэгт холбогдсон Баянхонгор аймгийн удирдлагуудын ХОМ-ийн мэдээллийг хүргэе. 

Баянхонгор аймгийн Засаг дарга Гончигдоржийн Батжаргал: Г.Батжаргал нь 2017 онд 18 сая төгрөгийн орлоготой байсан бол 2018 онд 23 сая төгрөгийн орлоготой болжээ. Харин гэр бүлийн гишүүдийн орлого огцом нэмэгдсэн байна. Тодруулбал, Г.Батжаргалын гэр бүл 2017 онд 13 сая төгрөгийн орлоготой байсан бол 2018 онд 55 сая төгрөгийн орлого олжээ. Мөн засаг дарга Г.Батжаргал Mercedes Benz, ML 350 маркийн машиныг 45 сая төгрөгөөр худалдан авчээ. Ийнхүү 20 гаруй сая төгрөгийн орлоготой Засаг ноён төмөр хүлгээ сэлгэж, гэр бүлийн гишүүдийнхээ халаасыг зузаатгаж авсан түүхээ ХОМ-тээ сийрүүлжээ. 

Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Цагааны Отгонбаяр: Ц.Отгонбаяр нь 2017 онд жилийн 27 сая төгрөгийн орлоготой байсан бол 2018 онд 23 сая төгрөгийн орлоготой хэмээн мэдүүлжээ. ХОМ-ээс анхаарал татаж байгаа зүйл нь тэрбээр 20 гаруй сая төгрөгийн орлоготой ч хадгаламжаа 58 сая төгрөг нэмж, хуримтлуулсан байна. Тодруулбал, Ц.Отгонбаяр нь 2017 онд 14 сая төгрөгийн хадгаламжтай байсан бол 2018 онд 72 сая төгрөгийн хадгаламжтай гэдгээ ХОМ-тээ мэдүүлжээ. Мөн 10 сая төгрөгийн үнэт эдлэлтэй байсан тэрбээр 65 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй болж, хурдан удмын таван адуутай болжээ. Ийнхүү Ц.Отгонбаяр дарга  хөрөнгөө таван төрлөөр өсгөж, аймгийн хөрөнгөтнүүдийн эгнээнд шилжсэн байна. 

О.ОНОН

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2020-09-21 12:51:05
    Батжаргалаа чи муу их онгирч бсандаа. Төр түмнн нүдтэй төрсөн бие ганц нүдтэй гэж энэдээ. Одоо чи Отгонбаяр Баян Овоогийн ЗД Хатанбаатартайгаа очих газраа очих ...
  • иргэн 2019-12-07 03:37:07
    Элбэгдорж, Баяр, Сайханбилэг тэргүүтэй УИХ-н гишүүд, том дарга нарыг дуурайж Аймгуудын эрх мэдэлтнүүд араас нь орж эхлэв үү, Галуу дуурайж хэрээ хөлөө хөлдөөв...
  • Zochin 2019-12-07 02:41:06
    Буян их хийсэн хүмүүсийг тайван байлга.
  • Уншигч 2019-12-06 15:15:11
    Хмм шалиагүй л юм бнлээ, ил бичээгүй нь алж байгаа байхдаа
  • иргэн 2019-12-06 13:35:03
    нутгийнхан бүгд мэднэ Дотоодыг хамгаалахын Дамрин мэдэж бйгаа хойно болох байлгүй
  • АТГ 2019-12-06 04:38:53
    Яаж баяжсан нь мэдээж шүү дээ!!! Асуух ч хэрэггүй, шууд л хэнээс хэдийг авсан, улсын мөнгөнөөс хэдийг хуссан бэ гэж л асуухад хариулт нь бэлэн!!!
    103.229.123.241
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-12-06 04:01:07
    дундговийн о.бат эрдэнэ над хэдээс чинь илүү