Хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулахаар тохиролцов

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сочи хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа. Тэд сүүлийн гурван сарын хугацаанд хоёр дахь удаагаа уулзаж байгаа нь энэ юм.  Уулзалтын үеэр хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулах төслийг эхлүүлэхээр тохиролцов. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Эдийн засгийн коридорын хүрээнд хэрэгжих хийн хоолойн төсөл нь Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулна” гэдгийг тэмдэглэв. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин “Төслийг хэрэгжүүлэхэд улс төрийн зүгээс ямар ч саад байхгүй” гэлээ. Хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулах талаар олон жил яригдсан ч ажил хэрэг болоогүй байсныг ийнхүү эцэслэж хоёр тал Санамж бичиг байгууллаа. 

Хоёр улсын судалгааны ажлын хэсгүүд одооноос эдийн засгийн үр өгөөжийг тогтоох, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах зэрэг ажлаа эхлэх юм. Энэ төсөл хэрэгжсэнээр Монгол Улс бүс нутгийн эрчим хүчний интеграцид бодитой оролцох боломж бүрдэнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Amjilt 2019-12-07 13:35:34
    Sanamjaar ehlej,ajil bolgohiin toloo MONGOL mini uragshaa,ene l Mongoliig avarch chadna,gehdee baigalid ayulgui hiih heregtei
  • Итгэл  2019-12-07 03:30:17
    Сонгуулийн ээлжит шоу. 2016 оны сонгуулийн урд Тува-Эрдэнэт холбох ТЗ тавина л гэсэн 2017 оны ерэнхийлэгчийн сонгуулиар 100 тэрбум рубль ээр хосТЗ барина гэсэн...
  • иргэн 2019-12-07 03:28:48
    Хийн хоолой дайран өнгөрөх нь сайн хэрэг, Усан цахилгаан станцууд барьж улс орноо хямд цахилгаанжуулж, Усны ай сав, газрын доорх усны нөөцөө нэмэгдүүлэх талаар....
  • Гочоо  2019-12-07 03:00:14
    Хөөрцгөөгөөд бай монголчуудаа. Зүгээр санамж бичиг. Тэрнээс ямарч маршрут байхгүй тодорхой бус, судлая гэсэн агуулгатай санамж бичиг. Xүүк шоудаж байгаа юм
  • ү 2019-12-07 02:41:51
    Зүгээр судалж үзнэ гэсэн л санамж бичиг штэ. ХУдлаа мэдээлэж хүмүүсийг хуурхаа болиочээ
  • иргэн 2019-12-07 00:52:19
    Эцэслээд баталгаажуулчихсан юм уу??? Зүгээр судлахаар болсон юм ууу????
  • Zochin 2019-12-06 13:34:15
    Mongol buu hel Hyatadiig toiruulaad Vladivostok hurtel tavisan bna lee. Bas etseslej tohiroogui ashigtai esehiig sudlahiig uureg bolgoson gesen bsan daa.
  • иргэн 2019-12-06 13:31:44
    khuurtav aa
  • Huurai! 2019-12-06 12:06:37
    Huurai,minii husel bielej,MONGOL avragdlaa! Hurelsuh,Battulga,Puten nart anh udaagaa bi talarhaj b.a Mash tom amjilt,harin gol us,oi modnoos hol ybuulj us!!!...
  • Tulgaa 2019-12-06 11:44:20
    Bas nemertey shuudee. Baga ch gesen damjin unguruh tatvar tulugDunu. Harin erunhiid ni neg ulsaa tsegtslehgui bol uruudaad l bndaa
  • Хариу 2019-12-06 09:53:38
    Хий дамжуулах хоолой байгуулах нь утгатай юм уу үгүй юм уу гэдгийг судлахаар тохирсон гэж оросууд бичсэн байна. Манайхан шийдвэр гарсан мэтээр худлаа бичээд л
  • Zochin 2019-12-06 09:14:05
    Ahui amidrald hamgiin ih heregtseetei.Toos tortog ,uns,nuursend bayrtai gej heleh tsag bolj dee.tog tsahilgaand hurtel hemnelttei.Orosuudad bayrlah heregtei.
  • Baagii 2019-12-06 08:58:58
    Teneguud ee nuursnii orond hiigeer halaaj bolno sh dee
  • Думаа 2019-12-06 08:43:23
    Зарим тэнэгүүд манайх хий авахаар хоолой татаж байгаа юм шиг оросоос хятад хий авах манай нутгаар дамжуулсан төлбөр мөн хий авна за
  • зочин 2019-12-06 07:55:59
    Ерөнхийлөгчийн хүчинд гэдгээ хир сайн ойлгож байгаа бол Гэхдээ яахав энэ хоёр ч гар нийлээд байгаа юм шүү Эх орныхоо төлөө бол нам цаашаа
  • зочин 2019-12-06 07:31:18
    Аль болох цөөхөн Орос хүн монголд байнга ажиллаж амьдрах боловч ОХУ-ын ашиг сонирхол хамгийн их байх тийм л юм, төсөл, бие манай төрийн ХАР ХАЙРЦАГНЫ бодлого шү...
  • eliinuudee 2019-12-06 07:20:09
    Hereglee baga gej eliirhiin. Nuurs tulegchded hamgiin ih hamaaraltai medee bna naada chine.
  • Зочин  2019-12-06 06:03:52
    Манайх бага зах зээлтэй, хэрэглээ бага учир хийн хоолой хэрэггүй дээ. Байгаль орчин, бэлчээрийн асуудал гээд олон асуудал ар араасаа гарна шүү дээ
  •  2019-12-06 05:47:55
    энэ олон улсын шахаа байх даа. манайд хэрэглээ бага тул ашиг гарахгүй. харин хийн хэрэглээ өснө гэж байхгүй дээ.
  • Болд 2019-12-06 04:38:26
    Тохирч гэрээ үзэглэсэн юм уу эсвэл санамж бичигт гарын үсэг зурсан юм уу?Энэ хоёр чинь шал өөр ойлголтууд шүү. Протоколоо эх хувиар нь тавиа !!!
  • ? 2019-12-06 04:36:02
    Монголын Ер.сайд их баярлаж байна гэж мэдэгдсэн, гэтэл Медведьев баргар царайлаад ярилцлага өгөхөөс татгалзав гэж оросын хэвлэлд мэдээлжээ???
  • Бат 2019-12-06 04:04:55
    Энэ сайхан мэдээ байлаа нэгэнт дайруулах болсон бол манайх шатдаг хий авах боломж бас бүрдэх байх