ХОНГ КОНГ хотын МЭДЭЭ
Хонгконг хотод зочид буудлын үнэ 50 орчим хувь буурч Disneyland, Oceanpark тоглоомын газрууд ачаалал багатай байна. Мөн МИАТ ТӨХК нь гэр бүл, найз нөхдөөрөө аялах зорчигчдод зориулан хямдралтай үнэ зарласныг та бүхэнд хүргэж байна.



Гэр бүлд зориулсан онцгой үнэ.

Гэр бүлийн эхний 2 гишүүн тус бүр 1,586,400₮ төлөх бөгөөд 0-1 насны хүүхэд ямар нэгэн төлбөр төлөхгүй, 2-11 насны хүүхэд нислэгийн тийз үнэгүй зөвхөн нисэх буудлын такс болох 390,000₮ төлөх, 12-16 насны хүүхэд 998,300₮ төлөөд аялах боломжтой юм байна.

 

Хамт олон, найз нөхдийн хямдрал

Эрхэм та 3-уулаа аялахдаа нэг найзыгаа зөвхөн нисэх буудлын такс төлүүлэн авч явах боломжтой юм. Өөрөөр хэлбэл дөрвөн найз цугтаа аялах бөгөөд тус бүрийн үнэ 870,000₮ орчим болохоор байна.



Хамтдаа хямд аялах боломж

Эрхэм та нэг найзтайгаа хамт хямд үнээр УБ-Хонг Конг-УБ чиглэлд аялах бөгөөд таны найз 30 хувийн хөнгөлөлттэй буюу Та болон таны найз тус бүр 935,000₮-өөр аялах боломжтой.
 
Энэхүү онцгой үнэтэй суудлын тоо хязгаартай тул та эрт захиалгаа өгөөрэй.
 
Дэлгэрэнгүй мэдээллийг ☎11 333 999
Бусдад түгээх
  • gplus