Амралтын өдрүүдэд Богд Зонховын 600 жилийн ойг тэмдэглэнэ
II Ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын нирваан дүр үзүүлсний 600 жилийн ойг энэ жил дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлж байна. Монгол Улсад Гандантэгчэнлин хийдээс гадна хүрээ хийдүүд, Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Эрдэм соёлын хүрээлэн, Тэргүүн лам нарын зөвлөл хамтран Богд Зонховын 600 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ёслолын ажиллагааг энэ сарын 7,8-нд зохион байгуулахаар төлөвлөж байна. Тус арга хэмжээнд ОХУ-ын Буриад, Тува, Халимаг болон Алтай хязгаарын монголчууд, Хөх нуурын монголчууд, Шинжаан гээд бүхий л монгол туургатнууд оролцоно. Энэ  сарын 7-ны өдөр Тэргүүн их Хамба ламтан нийт монголчуудад Аврал од болохын хөтөлбөр, Бурхны шашинтай хүн байх болон Богд ламын намтрыг бүтэн өдрийн турш тайлбарлан таниулж, Мэгзэмийн лүн хүртээнэ.
 
Түүнчлэн энэ өдөр 17:00 цагаас эхлэн Гандантэгчэнлин хийдэд цугласан лам, хуврагууд нийт монголчуудын сайн сайхны төлөө болон даян дэлхийн энх амгалангийн төлөө шөнөжин хурж хонох аж. Харин 8-ний өдрийн 09:00 цагт Батцагаан дуганд Гандантэгчэнлин хийдийн II ялгуусан Богд Зонховын нирваан дүр үзүүлсний 600 жилийн ойн нээлтийн ёслол эхэлнэ. Хоёр өдрийн бүх арга хэмжээ нь үнэ төлбөргүй, нээлттэй болно.

 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Б.Туул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.