“Форд” цахилгаан машинаа танилцууллаа
Автомашин үйлдвэрлэгч “Форд” компани “Тесла” компанийн машинтай өрсөлдөх “Мустанг Мач-Е” загварын цахилгаан машин бүтээжээ. Энэ машин нь 3.5 секундэд 100 км хүртэл хурдалдаг бөгөөд цэнэглэхгүйгээр 600 км явдаг байна. Мөн хөдөлгүүрийг нь 38 минутад 80 хувь хүртэл цэнэглэж болно гэж “Форд” компаниас мэдээлжээ.
 
Жирийн машинд байдаг бариулны оронд хаалгыг нь онгойлгодог товчтой аж. Таван өөр загвартай шинэ цахилгаан машин нь 44-60 сая ам.долларын үнэтэй. Харин “Тесла” компанийн “Y” загварын машиныг 47-60 сая ам.доллараар худалддаг байна. “Форд” компани шинэ цахилгаан машинаа ирэх жилийн сүүлээр АНУ, БНХАУ, Европын олон оронд худалдаанд гаргах аж. Энэхүү “Мустанг” загварын машиныг Мексикт үйлдвэрлэх юм байна. “Форд Мустанг” нь энэ компанийн хамгийн алдартай машинуудын нэг бөгөөд анхны загварыг нь 1960 онд үйлдвэрлэж байжээ.

 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ???? 2019-12-09 02:26:28
    Say Dollar ch arai bish baihaa ho yu bichij baigaagaa er ni medej b na uu ? Setguulch nertei hkun guia? Eruul hun uu Ta ?
  • zochin 2019-12-07 12:47:27
    xubiin surguulyd 2-3 jil angalzaj baugaad togsson setguulchidiin daxin surgax xeregtei yu ch bichsen tsul aldaa esvel xen ch oilgokhgyi yum ereechdegee bolioch
  • Зочин 2019-12-07 11:52:29
    Тэнэг сэтгүүлч
  • Irgen 2019-12-07 09:49:57
    Galzuu hunii odriin temdeglel uu
  • /*-*/ 2019-12-07 09:30:50
    Энэ мэдээг бичихдээ алдаа гаргаад 44-60 мянган доллар гэдгийг 44-60 сая доллар гээд биччихэж. 44-60 мянган доллар гэдэг чинь үнийн хувьд өндөр л байна даа
  • ??? 2019-12-07 08:53:21
    Хамгийн сүүлийн мэдээгээр Maybach Exelero хамгийн үнэтэй автомашин гэж бүртгэгджээ. Үнэ нь 4 сая 500 мянган ам.доллар!
  • bi 2019-12-07 06:18:07
    Iim mashin mongoliin khuitend khalaakh gedeg khetsuu baikhdaa
  • За больж үз 2019-12-07 05:26:02
    Юу гэж цахилгаан машин 40-60 сая доллар байх билээ? Түүний оронд том онгоц, эсвэл хэд хэдэн нисдэг тэрэг авна шүү дээ.