Япон, АНУ шинэ худалдааны гэрээ байгууллаа
Японы парламент ирэх сарын 1-нээс хэрэгжих худалданы шинэ гэрээг АНУ-тай байгуулсныг дээд танхимын хурлын үеэр интенэтээр үзүүлсэн байна. Энэ гэрээгээр үйлдвэр болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдааны гаалийн журмыг зохицуулах ажээ. Тухайлбал, АНУ-ын хөдөө аж ахуйн багц бүтээгдэхүүнийг Японы зах зээлд худалдах, Япон гахай, үхрийн маханд ногдуулсан татварыг бууруулах юм байна.
 
 Мөн Ази-Номхон далайн орнуудын нийгэмлэгийн орнуудад ногдуулдаг татварын хэмжээнээс хэтрэхгүй байх ёстой аж. Харин энэ гэрээг Японы сөрөг хүчнийхэн АНУ-тай Японы автомашины үйлдвэрийн бүтээгдэхүүнд ногдуулсан татварыг нэмэгдүүлэхгүй байх талаар бичгээр тохиролцоогүй. Талууд итгэлцэлд тулгуурласан гэрээг зөрчихгүй байх арга хэмжээг авах талаар  хэлэлцсэнээс хэтэрсэнгүй гэж шүүмжилсэн байна.
 
Токио, Вашингтоны хооронд шинэ гэрээнд гарын үсэг зурах тухай хэлэлцээрийг өнгөрсөн дөрөвдүгээр болон есдүгээр сард Доналд Трампын засаг захиргааны газар Ази-Номхон далайн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээнээс гарсны дараа хийсэн юм.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.