Пхеньян стратегийн чухал туршилт хийснээ зарлав
Пхеньян өнгөрсөн бямба гаригт үр дүн нь Хойд Солонгосын стратегийн байр суурийг өөрчлөх их чухал ач холбогдолтой туршилтыг Сохай сансрын буудалд хийсэн гэж мэдэгдсэн байна. "KCHA" агентлагийн мэдээлснээр Хойд Солонгосын Үндэсний хамгаалалтын шинжлэх ухааны академиас Солонгосын хөдөлмөрийн намын төв хороонд туршилт амжилттай болсон хэмээн мэдээлснийг энэ сансрын төвөөс гаргасан мэдэгдэлд онцолжээ.

Гэхдээ Сохай сансрын төвийн пуужин хөөргөдөг төхөөрөмжийг хураахаар Ким Жон Ун, Доналд Трамп нарын өнгөрсөн жилийн зургадугаар сарын 12-нд Сингапурт хийсэн уулзалтын үеэр тохиролцсон юм. Түүнээс гадна уулзалтын дараа Доналд Трамп пуужин харвадаг, туршилт хийдэг газрыг устгана гэж Ким Жон Ун түүнд амласан гэж мэдэгджээ. Хэдийгээр өөр зүйл нэмж мэдээлээгүй ч "Ройтерс" агентлаг албан ёсны эх сурвалжаас эх татан мэдээлснээр энэ нь Сохай сансрын төвийн тухай байсан аж.

Мөн өнгөрсөн жилийн зургадугаар сард Пхеньян тив хоорондын Хвасон 15 баллистик пуужинг харвахад ашигласан Сохай сансрын төвд суурилуулсан төхөөрөмжийг хурааж байгаа хиймэл дагуулаас авсан зурагнуудыг АНУ нийтэлж байжээ.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Рекламны пауз 2019-12-09 10:26:20
    Одоо энэ бандгараас айдаг хүн дэлхий дээр Ө.Солонгосчуудаас өөр байхгүй. Америкуудад энэ бацааны пуужингууд нь хүүхдийн тоглоом шиг л байгаа шүү дээ
    103.57.93.221
    Мэдэгдсэн Хариулах