АМНАТ-өөс 1.1 их наяд төгрөг улсын төсөвт төвлөрчээ
Манай улс 2020 онд АМНАТ-өөс 1.3 их наяд төгрөгийн орлого олохоор төсөвтөө тусгасан. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогын 38.1 хувь буюу 493.4 тэрбум төгрөгийг зэсийн баяжмалаас, 45.9 хувь буюу 593.6 тэрбум төгрөгийг нүүрснээс, 9.8 хувь буюу 126.2 тэрбум төгрөгийг алтнаас төвлөрүүлэхээр тооцсон байна. Сангийн яамнаас өгсөн мэдээллээр олон улсын нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллагаас гаргасан эрдэс бүтээгдэхүүний үнийн таамаглал, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа томоохон аж ахуйн нэгжүүдийн 2020 оны олборлолтын төлөвлөгөө, өмнөх онуудын гүйцэтгэл зэрэгт үндэслэн ирэх онд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогыг тооцоолсон аж. АМНАТ-өөс 1.2 их наяд төгрөг одоогийн байдлаар төсөвт төвлөрчээ.

 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.