Ж.Батзандан: Сонгуулийн хуулийн төсөлд сонгогчдын эрхийг зөрчсөн 10 гаруй заалт байна
УИХ дахь ШИНЭ намын зөвлөл өчигдөр ээлжит хуралдаанаа нээлттэй хийж, Сонгуулийн тухай хууль, Дубайн гэрээ, Авто зам ашигласны төлбөр зэрэг асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.



Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн, ШИНЭ намын дарга Ж.Батзандан “УИХ-аас байгуулсан Сонгуулийн тухай хуулийн төслийн Ажлын хэсэгт ШИНЭ намын Төв зөвлөлийн дарга Л.Болд ороод ажиллаж байгаа. Үүнээс гадна ШИНЭ намын Зөвлөлийн дэргэд Сонгуулийн тухай хуулийн төсөл дээр санал, дүгнэлт боловсруулах Ажлын хэсэг байгууллаа. Энэ ажлын хэсгийг эдийн засагч Ц.Баттуяа ахалж байгаа. Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг УИХ-ын ажлын хэсэгт өгсөн. Сонгуулийн хуулийн төсөлд сонгогчдын эрхийг зөрчсөн 10 гаруй заалт байна. Иймд хуулийн төслийг чамбайруулж, сайжруулахгүй бол сонгуулийн луйвар болж, сонгогчдын эрх ашиг зөрчигдөнө гэж ШИНЭ намын зөвлөл үзэж байна. Зөвлөлийн хурлаар сонгуулийн хуулийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан парламентын гадна байгаа улс төрийн намуудын удирдлагуудыг урьсан. БНН-ын дарга Д.Жаргалсайхан хүрэлцэн ирж, байр сууриа илэрхийллээ. Оюутолгойн гэрээний асуудлаар УИХ-ын тогтоолын төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдсан. Үүнтэй холбогдуулан ШИНЭ намын зөвлөл дэргэдээ Ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, геологи эрдэсзүйн ухааны доктор, ШИНЭ намын уул уурхайн салбарын бодлогын хорооны зөвлөх Ч.Хурц, ахмад геологич Ц.Бээжин, ШИНЭ намын дэд дарга Д.Батмөнх, Ш.Батсамбуу, эдийн засагч Х.Батсуурь нар ажиллаж, Д.Батмөнх ахална. Өнөөдөр гадаа иргэд автозам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлснийг эсэргүүцэж, жагсаж байна. ШИНЭ нам жагсагчдын тавьж буй шаардлагыг дэмжиж буйгаа илэрхийлье. Эрх баригч нам 2016 оны сонгуульд орходоо нэг ч татвар нэмэхгүй гэж амласан ч ялалт байгуулснаасаа хойш амлалтыхаа эсрэг ажиллаж байгааг ШИНЭ нам буруушааж байна. Манай нам энэ асуудлаар жагсагчидтай уулзана. Өнгөрөгч амралтын өдрүүдэд ШИНЭ нам говийн аймгуудад ажиллаж, иргэдийнхээ санаа бодлыг сонслоо. Өмнөговийнхны тавьж буй гол асуудал нь Цагаандэлийн боомт нээх шийдвэрийг нутгийн иргэдээс асуулгүйгээр гаргаж байгаад маш их бухимдалтай, эсэргүүцэж байна. ШИНЭ нам Өмнөговь аймагт боомт нэмж, бэлчээр талхиж, тоосжилт нэмэгдүүлэн, хүн, малын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг улам боогдуулах шийдвэрийг эсэргүүцэж байна. Мөн Дорноговь, Дундговь, Говьсүмбэр аймагт ажиллах үед иргэдээс ирсэн санал хүсэлтүүдийг нэгтгэж, ирэх долоо хоногийн зөвлөлийн хурлаар хэлэцэнэ” гэлээ.

Мөн УИХ-ын гишүүн, ШИНЭ намын Төв зөвлөлийн дарга Л.Болд “Энэ долоо хоногийн хэлэлцэх асуудал дотор Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль байгаа. ШИНЭ намын зөвлөл уг хуулийн төслийг яаравчлан хэлэлцэх нь буруу, хойшлуулах хэрэгтэй гэдэг шийдвэр гаргасан. Мөн энэ долоо хоногт Ерөнхийлөгчийн тавьсан хоёр ч хоригийг хэлэлцэхээр төлөвлөсөн байгаа. Эхнийх нь Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхтэй холбоотой хориг. ШИНЭ намын зүгээс энэ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилсан ч нэгэнт Ерөнхийлөгч хориг тавьсан байгаа тул уг хоригийг дэмжиж энэ асуудлыг шийдвэрлэх бололцоотой гэж үзэж байгаа. Эдийн засаг хүндрэлтэй энэ үед ард түмний нуруун дээр нэмж ачаа үүрүүлэх нь буруу гэж ШИНЭ намын зөвлөл үзэж байна. Дараагийнх нь Өмгөөллийн тухай хууль дээр тавьсан хориг. Өнгөрөгч лхагва гарагт байнгын хороогоор энэ асуудлыг хэлэлцсэн. Энэ хоригтой холбогдуулан ШИНЭ намын зөвлөлийн дэргэд хуульчдын ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн санал, дүгнэлт гарсны дараа ШИНЭ намын зөвлөл байр сууриа илэрхийлнэ.” хэмээн мэдэгдэв.

ШИНЭ намын мэдээллийн төгсгөлд тус намын дэд дарга Д.Жаргалсайхан “1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалыг Монголын ардчилсан холбооны ахмад гишүүд гардаж хийж байсан. Бид хүнлэг, энэрэнгүй, ардчилсан нийгэм байгуулах үзэл санаан дор ардчиллаа дэмжиж, хамгаалж ирсэн. 30 жилийн өндөрлөгөөс эргээд харахад, ардчилал маань авлигажсан, олигархижсан, хамжлагат феодалын засаглал бүхий ардчилал болсон байна. Энэ бүгдийг засаж залруулах ёстой гэж МоАХ-ны ахмад гишүүд маань ШИНЭ намыг байгуулах ажилд идэвхийлэн оролцож байгаа. ШИНЭ намын зүгээс Ардчиллын 30 жилийн ойн хүрээнд тодорхой ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөж байна” гэлээ.

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-12-11 01:35:11
    төрийн өндөр албан тушаалтанд хутга тулгуулж дарамтлуулчихаад нам байгуулж худлаа хуцаад байх хэрэггүй шүү шударга ёс чинь хаана бн чамайг хэн ч сонгохгүй,,,,,,...
    202.179.26.12
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-12-10 12:09:24
    Tanai nam garahgui
    103.229.123.43
    Мэдэгдсэн Хариулах
  • Ard 2019-12-10 01:48:27
    Za sain ajlaarai. Amjilt.
    202.126.89.242
    Мэдэгдсэн Хариулах