Өнөөдөр: “Гурван гол” хөдөлгөөнөөс хэвлэлийн бага хурал зарлалаа
10:00 цагт Нийслэлийн Иргэний танхимд "Төлөөллийн байгууллагын хяналтын чиг үүргийг иргэдийн оролцоотой бэхжүүлэх нь" туршлага солилцох уулзалт болно. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Сүхбаатар, Багануур дүүргийн ИТХ, ИНХ-ын дэргэд байгуулагдсан иргэдийн оролцоотой ОНХС-ийн төсвийн хяналтын хороо, бүлгүүд тайлангаа тавина.

11:00 цагт
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга, эрдэмтэн, профессор Ж.Батмөнхийн хөшөөнд МАН-ын удирлагууд, гишүүд уламжлал ёсоор цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлнэ.Хаяг МУИС-ийн 4-р байрны баруун талд/ Холбоо барих утас: 88087678, 91110416

11:00 цагт Монгол Улсад Ардчилсан хувьсгал үүссэний 30 жилийн ойд зориулж "БОЛОВСРОЛ ТӨВТЭЙ УЛС ТӨР" ТББ-н урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн дэд Маршал Малгожата Гошевска "ПОЛЬШ ДАХЬ АРДЧИЛЛЫН ӨӨРЧЛӨЛТҮҮД 1989-2019" илтгэл  МУИС-ийн шинэ номын сан 202 тоотод болно.
Утас:99105744

11.30 цагт УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар "Зөв үйлдэл" аяны хүрээнд залуучуудтай уулзана. ГХЯ-нд

“Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д 2 хуралтай

-11:00 цагаас УИХ-ын гишүүн Х.Болорчулууны санаачилсан Үндэсний их баяр наадмын тухай хуульд орох нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгааг илэрхийлж Монголын Үндэсний Морин уралдаан, Уяачдын холбооноос хэвлэлийн бага хурал зарлалаа.

-11:30 цагаас Архангай аймгийн Өндөр-Улаан, Тариат, Жаргалант сумын нутагт урьд нь цуцалсан хэдий ч үе үеийн улс төрчид ШОУ хийж Ураныг дахин ашиглахаар хүчээр сэргээж байгаатай холбогдуулж тус аймгийн Өндөр-Улааны “Гурван гол” хөдөлгөөнөөс хэвлэлийн бага хурал зарлалаа.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.