Б.Энх-Амгалан: Зээл авсан хүмүүсийг хэлмэгдүүлэх гэж байна

“ЖДҮ-гийн хэрэг” яагаад үүссэн, энэ хэргийн талаар эрх баригч МАН-ынхан юу гэж үзэж байгаа нь олон нийтэд сонин байгаа юм.

“Зууны мэдээ” сонин үүнд хариулт өгөхүйц нэгэн мэдээллийг өмнө нь цувралаар хүргэсэн. Тэр бол УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр гишүүд юу гэж ярьсан талаарх мэдээлэл байв.

Энэ удаад дахин нэг хуралдааны талаарх МАН-ын бүлгийн “ЖДҮ-гийн протокол-2”-ыг дэлгэж байна. УИХ дахь МАН-ын бүлэг 2019 оны нэгдүгээр сарын 10-нд Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралджээ. Хуралдааныг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн даргалж, Бүлгийн Ажлын албаны дарга Н.Энхтайван, зөвлөх Б.Санжмятав, Н.Хажидсүрэн, Ц.Энхжаргал, А.Батзаяа, Б.Жамбал, Л.Эрдэнэбаяр, ахлах референт Б.Ариунзаяа, Г.Ихбаяр, референт Б.Цэцэгдэлгэр нар оролцжээ.

МАН-ын бүлгийн 64 гишүүний 44 нь энэ хуралд суусан байна. Харин УИХ-ын Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, Г.Мөнхцэцэг нар өвчтэй, Б.Саранчимэг, О.Содбилэг, Д.Тэрбишдагва нар гадаадад, Н.Номтойбаяр томилолттой, Ж.Эрдэнэбат чөлөөтэй, Сү.Батболд , Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Д.Ганболд, Ц.Гарамжав, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар, Г.Тэмүүлэн, А.Ундраа, Д.Цогтбаатар, Л.Энх-Амгалан, М.Энхболд нар шалтгаангүйгээр хуралдаа суугаагүй байна.

Энэ хурлаар “ЖДҮ-гийн хэрэг”-т холбогдсон Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарыг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн саналыг хэлэлцжээ.

Өмнөх нь Б.Батзориг: Ж.Мөнхбат гишүүний хүмүүс шалгуур даагаагүй

…УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан “…Би энд орж ирээд байгаа дөрвөн гишүүнийг явуулж болохгүй гэж бодож байгаа. Яагаад гэхээр УИХ-ын тухай хуулийн 7.1.15-д зааснаар Их хурлын гишүүн аливаа албан байгууллага,  иргэдээс ирсэн өргөдөл, гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх, шаардлагатай бол холбогдох байгууллага албан тушаалтанд уламжилж хариуг нь авч өгөх үүрэгтэй. Энд явж байгаа хүмүүсийн бичиг сачгийг нь харахаар ЖДҮХС-д дэмжиж өгөөч ээ гэж бичиг хийж өгсөн учраас “Чи холбоотой” гэдэг байдлаар татах гэж байх шиг байгаа юм. Ийм байж болохгүй. Энэ бол зээл шүү дээ. Зээл шүү дээ гэж хэлснийх нь төлөө сошиалаар баахан нүдүүллээ. Энэ зээл байхгүй юу. Барьцаа тавьдаг, хугацаа заадаг, төслөө бичдэг, гэрээ байгуулдаг, цагаан дээр хараар бичигдсэн ил зээл. Төлөгдөхгүй бол барьцааг нь авна. Тавьсан барьцаа хөрөнгийг нь хураагаад авчихна шүү дээ. Энэ төлөгдөнө. Үүнд хариуцлага тооцох гэж байгаа бол хэзээ ч тооцож болно. Хоёрхон зүйл байгаа юм. Гэмт хэргийг үнэн мөнийг тогтооход саад учруулсан гэж байна. Гишүүд очиж мэдүүлэг өгсөн байна лээ. Тэгэхээр шуулуухан хэлэхэд энэ нөхцөл байдлын хүрээнд бол кноп цөөлөх гэсэн арга шүү дээ. Үүний араас дахиад хэдэн хүн оруулж ирнэ. Энэ УИХ-ыг, намаа бодож байгаа юм алга. Улс төрийнхөө нөхцөл байдлыг бодож байгаа юм алга. Нөхдөө бодож байгаа юм алга. Явуулах ёстой гэдэг зарчим барьж байна. Ийм маягаар зээл авсан хүмүүсийг оруулж ирж хэлмэгдүүлэх гэж байгаа бол тийм юм байхгүй гэж би хэлмээр байна” гэв.

Үргэлжлэл бий…

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2019-12-12 06:02:27
    Iim heregt ner holbogdson bol busad orni gishuud oorsdoo sain duraaraa tudgelzchine,manaihand ichih bulchirhai gej bh bish
    119.192.215.169
    Мэдэгдсэн Хариулах
  • ,,, 2019-12-11 03:57:52
    Зээл нь зээл мөн гэхдээ та бүгд албан тушаалаа ашиглаж өөрт хамаарал бүхий хүнд авч өгсөн нь буруу юм.
    103.80.210.10
    Мэдэгдсэн Хариулах
  • Өө зайлуул тэгээ юу 2019-12-10 16:31:58
    Өө зайлуул тэгээ юу Хүний эрхийн үндэсний комисст ханд Цаадуул чинь шийдэж өгөхгүй Тэгээд л болчхно
    192.82.70.147
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN 2019-12-10 09:38:27
    CHI BOSOO GANBAATARAA 20 OND NEG SAIHAN DURD TOGLOH BELGELEE HIINE EBAIGAA CHAMD JDUGIIN ASUUDAL PADLII BAIHGUI LALAR MIN
    103.229.123.43
    Мэдэгдсэн Хариулах
  • ! 2019-12-10 04:16:01
    Ердийн зээл ч биш ээ, хө!!! Жирийн иэн тэгвэл шууд очоод авчих боломж байсан уу? Үгүй шдээ! Үүнд л хамаг учир нь байгаа юм шдээ! Зээл авсан гэж буруутгаагүй, ха...
    192.82.72.82
    Мэдэгдсэн Хариулах
    • !! 2019-12-10 04:17:28
      Зээл авсан гэж буруутгаагүй, харин албан тушаалын давуу байдлаа хувийн ашиг сонирхолдоо ашигласан гэж л буруутгаад байгаа шүү дээ!!! Холиох санаатай!
      192.82.72.82
      Мэдэгдсэн Хариулах
  •  2019-12-10 03:09:47
    ЖДҮ зээлийг авсан ИХ гишүүн шоронд байх ёстой. зээлийн зорилт нь юу гэсэн байгааг сана. Эрхээ буруугаар ашигласан гэдгээр дээлээ нөмрөх ёстой. ашиг сонирхлын
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-12-10 02:38:29
    Хууль ёрөнхий байдаг ЖДҮ зээлийг их хурлын гишүүн авч болохгүй гэсэн үг олдохгүй байхгүй тэгэхлээр хэрэг биш хүн чанарын л асуудал
    202.9.46.133
    Мэдэгдсэн Хариулах
  • Unen baidliig chini helew ! 2019-12-10 01:49:07
    ene hun odoo ymar Prokuror baigaagaa ch medehgui iim l hun baigaa uchraas Zamaa zasaj yanzlaj chadahgui baigaa yum sh dee
    49.0.137.164
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2019-12-10 01:43:21
    ЭНЭ АРАЙ ХУУЧИРСАН МЭДЭЭЛЭЛ ҮҮ ГҮЙ ЮУ? УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР М.ЭНХ-АМГАЛАН Ч ГЭХ ШИГ, ЭНЭ ХҮН ЧИНЬ АЛЬ ДЭЭР СОЛИГДООД ОДОО ОНДОО ХҮН БАЙГАА БИЗ ДЭЭ.
    124.158.95.14
    Мэдэгдсэн Хариулах
  • Хүннү 2019-12-10 01:38:52
    Зөв л зүйл ярьсан байна. Гэхдээ ББСБ-р мөнгө угаасан үйлдэл нь зээл биш.
    202.55.188.35
    Мэдэгдсэн Хариулах
  • !!! 2019-12-10 01:06:31
    Zaa chi dut urdah ajlaa oligtoi hii sanaa tawi Dongosood baihaar zamiin baidlaa har ymar b na Pazaanaa !
    49.0.137.164
    Мэдэгдсэн Хариулах