Украинд зээл олгох гэрээ байгууллаа
Олон улсын валютын сан Киевт гурван жилийн хугацаанд эргүүлэн төлөх болзолтойгоор 5.500 тэрбум ам.долларын зээл дахин олгох тухай гэрээ байгуулсан гэж энэ сангийн гүйцэтгэх захирал Кристалина Георгиева мэдэгдсэн байна. Тэрээр "манай сангийн ажилтнууд сангийн өргөжүүлсэн үйлчилгээний хүрээнд Украины эрх баригчидтай тусгай эрхтэй дөрвөн тэрбум ам.долларын улс төрийн бодлогыг нь дэмжих шинэ гэрээг байгуулсан нь надад таатай байна" гэж хэлснийг Олон улсын валютын сангаас гаргасан мэдэгдэлд дурджээ.

Түүнээс гадна энэ гэрээг Олон улсын валютын сангийн гүйцэтгэх хороо батлах ёстой гэв. Мөн Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй ярилцах үеэр эдийн засгийн хатуу бодлогыг үргэлжлүүлэх, шинэчлэлийг сурталчилах ажлын хүрээнд сүүлийн саруудад Украины Засгийн газар гайхалтай дэвшилтэд хүрснийг онцолжээ. Кристалина Георгиева "Ерөнхийлөгч Владимир Зеленскийд Олон улсын валютын сан Украины эрх баригчид макро эдийн засгийн салбараа хөгжүүлэх зам руу хөтлөх улс төрийн мөрийн хөтөлбөрийг дэмжихэд бэлэн байна" хэмээн ярьсан байна. Харин Владимир Зеленский, Кристалина Георгиеватай ярилцсанаа бүтээлч ярилцлага гэж үзжээ. Тэрээр "Олон улсын валютын сантай хамтран ажиллах шинэ хөтөлбөр нь Украины иргэдийн сайн сайхан байдлыг нэмэгдүүлэх, авлигыг идэвхтэй устгах, эдийн засгийн хөгжлийг хурдасгах зорилготой" болохыг онцлов.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Х.Оюунболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.