Авто замын хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохио нь авто зам дээр зорчих тээврийн хэрэгсэл болон явган зорчигч, унадаг дугуйтай зорчигч гэх мэт замын хөдөлгөөнд оролцогч бүх талуудын уулзвар, зам нэвтрэх дарааллыг тогтоох, замын хөдөлгөөнийг зохицуулах зорилготой юм.
Хамгийн анхны гэрлэн дохио
Дэлхийн хамгийн анхны гэрлэн дохиог морин тэрэгний хөдөлгөөнийг хянах, явган зорчигчдыг зам дагуу аюулгүй өнгөрөөх боломжийг олгох зорилгоор 1868 оны 12-р сарын 10-нд Их Британийн нэгдсэн вант улсын нийслэл Лондон хотод, Парламентын ордны гадаа төмөр замын инженер Жон Пик Кнайт–н зохион бүтээсэн байна. Уг дохио нь 6 м өндөр, 1.2 метр урт гартай хийгээр ажилладаг гэрлэн дохио байжээ.
Тус гэрлэн дохио нь гар ажиллагаатай ба өдрийн цагаар цагдаагийн ажилтан гэрлэн дохионы гар /семафор/-ыг өргөж буулган тээврийн хэрэгслүүдийг хөдөлгөөнөө цааш үргэлжлүүлэх үү, зогсох уу гэсэн дохиог өгдөг байсан байна. Гэрлэн дохионы гар /семафор/ нь хөндлөн байрлалтай байвал “Зогс”, харин 45 градусын налуу байвал болгоомжтой зорчихийг илэрхийлдэг байжээ.
Харин шөнийн цагаар гэрлэн дохионы гар /семафор/ жолооч, явган зорчигчдод харагдахгүй учраас гарны оронд улаан болон ногоон өнгийн гэрэл асан хөдөлгөөнийг зохицуулдаг хийн чийдэнтэй байсан бөгөөд улаан өнгийн гэрэл дохио нь “зогсох”, ногоон өнгийн дохио нь “болгоомжтой байх” утгыг илэрхийлдэг байжээ. Гэрлэн чийдэнг хийгээр ажиллуулдаг тул ашиглалтын хугацаа богино байсан ба шөнийн цагаар гэрлэн чийдэн дэлбэрч, тэднийг хянаж байсан цагдаагийн ажилтнуудыг шархдуулсан харамсалтай тохиолдол гарч байсан байна.
Анхны автомат буюу хүний оролцоогүйгээр ажилладаг гэрлэн дохио
Анхны автомат буюу хүний оролцоогүйгээр өөрөө дохиогоо сольдог автомат ажиллагаатай гэрлэн дохиог 1910 онд Чикаго хотын оршин суугч Эрнэст Сиррин зохион бүтээж патентын эрхийг авсан байна. Түүний бүтээл гэрэлтүүлэггүй бөгөөд "Stop" буюу "Зогс" болон "Proceed" буюу "Явах" бичиг эргэлддэг байсан байна.
1900-аад оны эхээр дэлхий маш хурдацтай хөгжиж, аж үйлдвэржилт хөгжихийн хэрээр хотууд улам бүр хөл хөдөлгөөнтэй болж, мөн автомашин зохион бүтээсэнтэй холбоотойгоор авто замууд дахь ачаалал эрс нэмэгдсэн тул замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах шаардлагатай болсон байна.
Анхны цахилгаан гэрлэн дохио
Америкын нэгдсэн улсын Юта мужийн Солт-Лейк-Сити хотын цагдаа Ластер Фэйрнсвод Вайр 1912 онд анхны цахилгаан гэрлэн дохионы санааг гаргаж ирсэн боловч патентын эрх аваагүй байна.
Анхны цахилгаан гэрлэн дохио нь зөвхөн улаан, ногоон гэрэлтэй бөгөөд орчин үеийн гэрлэн дохио шиг шар гэрэл асдаггүй байв. Харин шар гэрлийн оронд удахгүй гэрэл дохио солигдох гэж байгааг илтгэх дуу гаргадаг дуут дохиотой байсан байна.
Америкийн нэгдсэн улсын иргэн Жеймс Хоге зохион бүтээсэн гэрлэн дохионы систем нь улаан болон ногоон гэрлүүд байхгүй харин оронд нь цахилгаан хөдөлгүүртэй “STOP” буюу "зогсох", “MOVE” буюу "шилжих" тэмдгүүдийг уулзварын булан бүрт байрлуулж, уулзварын ойролцоо байрлах хяналтын бүхээгнээс цагдаа удирдах систем дээр суурилуулсан байв. Тэрээр 1918 онд уг системийн патентыг авсан. /Тэр өргөдлөө 1913 онд өгсөн./
Анхны цахилгаан гэрлэн дохиог 1914 оны 8-р сарын 5-нд Америкийн нэгдсэн улсын Огайо мужийн Кливленд хотод, Евклид өргөн чөлөөний 105-р гудамжинд суурилуулж байсан байна. Жеймс Хоге-н загвар дээр суурилсан
2015 оны 8-р сарын 5-нд анхны цахилгаан гэрлэн дохионы 101 жилийн ойг тэмдэглэсэн гайхалтай үйл явдлыг Google Doodle тэмдэглэсэн байна.
Анхны 4 чиглэлтэй 3 өнгийн гэрлэн дохио
Тус гэрлэн дохио нь улаан, ногоон өнгөнөөс гадна гурав дахь өнгө болох шар өнгийн гэрлийг нэвтрүүлсэн байна.1920 онд Америкийн нэгдсэн улсын иргэн Мичиган мужийн Детройт хотын цагдаа Уильям Поттс анхны гурван өнгийн гэрлэн дохиог зохион бүтээжээ.
Америкийн нэгдсэн улсын Детройт хот нь гурван өнгийн гэрлэн дохио суурилуулсан анхны хот болжээ.
Замын хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохион цамхаг 1924 он
Герман улс дахь анхны гэрлэн дохион цамхаг болох /Potsdamer Platz/ таван талт 8.5 м өндөр замын хөдөлгөөний цамхгийг Германы архитектор Жэн Крамер зохион бүтээжээ. Цамхагийг 1924 оны 10-р сарын 20-ны өдөр босгосон ба 1924 оны 12-р сарын 15-нд ашиглалтанд орсон байна.
1926 онд автоматжуулж дуустал цагдаа цамхагийн дээд хэсэгт байрлан гэрэл дохиог удирддаг байсан байна.
Potsdamer Platz in Berlin, Germany, in 1925 with the traffic light tower in the centre.
Герман улсын нийслэл Бэрлин хотод алдарт 5 талт ногоон гэрлэн дохионы цамхагийн хуулбарыг 2000 оны 9-р сарын 29-нд дахин байрлуулан Бэрлин хотын аялал жуулчлалын түүхэн дурсгалт газруудын нэг болсон байна.
Гэрлэн дохион мод
Францын уран барималч Пьер Вивантын 1998 онд зохион бүтээсэн "Гэрлэн дохион мод” баримал нь 8 метр өндөр, 75 багц гэрэл дохионоос бүрдсэн байна.
Гэрлэн дохион мод баримлыг Эхэндээ Англи улсын нийслэл Лондон хотын Лимхаусын тойрог замд , Canary Wharf ба Millwall- ийн ойролцоо, Heron Quay, Marsh Wall болон Westferry Road-ийн уулзвар дээр байрлаж байсныг 2014 оны 01 дүгээр сарын 20-нд Биллингсгейт захын ойролцоо өөр тойрог зам дээр зөөж шилжүүлсэн байна.
МОНГОЛ УЛСЫН АНХНЫ ГЭРЛЭН ДОХИО
Монгол улсад хамгийн анхны гэрлэн дохиог Бага тойруу, ЦУОШГ-ын уулзвар буюу хуучнаар НАХЯамны баруун урд уулзварт 1962 онд суурилуулж байсан байна.
Дараагаар нь 1969 онд МУИС-ийн уулзвар, Төв шуудангийн уулзвар, Сансарын тунелийн баруун уулзварт гэрлэн дохио суурилуулж байжээ.
1969 он. Залуучуудын өргөн чөлөө, МУИС-н урд уулзвар
1970 он. Энхтайваны өргөн чөлөө, Төв шуудангийн урд уулзвар
1971 он. Залуучуудын өргөн чөлөө, ШУТИС-н баруун хойд уулзвар
1982 он. Энхтайваны өргөн чөлөө, Баруун 4-н зам
Замын хөдөлгөөний удирдлагын төв
2010 оны 07 дугаар 01-ны өдөр Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнд хяналт тавьж, хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохиог удирдан замын хөдөлгөөнийг оновчтой, шуурхай зохион байгуулах үүрэгтэй Замын хөдөлгөөний удирдлагын төв байгуулагдсан ба тухайн үед 65 уулзвар, явган хүний гарцны хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохиотой байсан.
Өдгөө Улаанбаатар хотын хэмжээнд 152 уулзвар, явган хүний гарц хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохиотой болж 2.3 дахин нэмэгдээд байна.
ХЗХХ